x

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь удаагийн баярын өдөр тохиож байна.

Манай Багш нарын баярыг 1966 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэхээр тогтсон юм. Харин ЮНЕСКО-гоос 1994 онд жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон зарласнаар дэлхий нийтээр энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Багш нарын өдөр нь боловсролын салбарт ажиллаж буй үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөр, хувь нэмрийг үнэлж, тэдэнд талархал илэрхийлэх өдөр юм. 1966 оны аравдугаар сарын 5-нд ЮНЕСКО болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран “Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг баталсан байдаг.

Энэхүү зөвлөмж нь боловсролын боловсон хүчний бодлого, ажилд авах, анхан шатны сургалт, түүнчлэн багш нарын тасралтгүй боловсрол, тэдний хөдөлмөр эрхлэлт, ажиллах нөхцөлтэй холбоотой стандартуудыг тодорхойлжээ. Үүнээс хойш 28 жилийн дараа албан ёсоор энэ өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” хэмээн тунхаглажээ. Уг өдөр нь дэлхийн сурган хүмүүжүүлэгчдийг үнэлж, сайжруулахад анхаарлаа төвлөрүүлэн багштай холбоотой асуудлыг авч үзэх боломжийг олгох зорилготой аж. Монгол Улс ч мөн энэ өдрийг тохиолдуулан багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөр, нийгэмд гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж ирсэн бөгөөд багш нарын хөдөлмөрийг үнэлэх, нийгмийн эзлэх байр суурийг дээшлүүлэх болон мэргэжлийн эрх ашгийг хамгаалахад оршиж байна.

Монгол Улсад 2025-2026 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад нийт 56.8 мянган үндсэн багш ажиллаж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид дунджаар 25.1 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 сурагч ногдож байгаа аж.

Монголын мянга мянган багш, сурган хүмүүжүүлэгч нартаа “Дэлхийн багш нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 30 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 37 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 42 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 22 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 31 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 39 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 45 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 4 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 24 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 29 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 34 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 40 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 0 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 47 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 31 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top