x

ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?!

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулахын өмнөхөн урьд хожид үзэгдээгүй хачирхалтай үйл явдал өрнөөтөхсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтнууд хэвлэлийн хурлын индэрт зэрэгцэж суугаад “С.Амарсайханыг зайлуулъя" гэсэн мэдэгдэл хийж олныг гайхашруулж байв.

Хууль сахиулах байгууллагын томчуул салбарынхаа сайдыг авч хаях бохир улс төрд увайгүйгээр хутгалдсан дуулиан намжаагүй байхад мөрдөстэй офицер нь ЦЕГ-ынхаа даргын эсрэг хуйвалдаанд оролцсон гэх мэдээлэл чих дэлсэж байх юм.

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болдыг унагах зорилготой хар пи ар намрын халуун улс төрийн завсар зайгаар мэр сэр явагдах болсныг уншигчид анзаарсан биз ээ. Сүүлд гэхэд зарим нэг хэвлэл ЦЕГ-ын даргад хаягласан нэгэн хүсэлтийг ил болгоод байна. Цагдаагийн ахмад ажилтнууд Ж.Болд генералд “Хуулийн дагуу хувиараа хөдөлмөр эрхэлж яваад хохирсон хүмүүсийн асуудлыг эргэж хараач” гэсэн агуулга бүхий хүсэлт хүргүүлсэн юм билээ л дээ. ЦЕГ-ын дарга хууль журам, үүргийнхээ дагуу хүсэлтийг хүлээж авах нь тодорхой. Хоёр хуудас хүсэлтийг нь хүлээж авангуутаа ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаанд шилжүүлж, “Шалгаж хариу өгъе” хэмээн цохсон аж.

Хачирхалтай нь, цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаан Монголын цагдаагийн албаны дотоод мэдээлэл болох уг бичгийг “Урьхан” хочит нэгэн бизнесмэнд дамжуулсан гэх мэдээлэл чих дэлсэх боллоо. Ингээд харахаар ЦЕГ-т хэлтэс ахалдаг нэг нөхөр даргынхаа эсрэг хуйвалдаанд оролцчихсон яваа дүр зураг ажиглагдаж байна. 

Мөрдөс зүүсэн хүн байгууллагынхаа дотоод нууц болох өргөдөл, гомдлын шинжтэй бичгийг гэмт хэрэгтэнд өгч даргынхаа эсрэг ажиллагаанд ашиглуулах нь яаж ч бодсон ойлгох аргагүй кейс. Шуудхан хэлэхэд захын нэг гэм хэрэгтэн дурын нэг албан тушаалтнаас Монголын цагдаагийн дотоод нууцад хамаарах бичиг баримтыг аваад олон нийтэд цацчихаж байна. Энэ бол цагдаатай, шүүхтэй тусгаар улсын хувьд маш том аюул.

ЦЕГ-ын дарга Ж.Болд оо! Мөрдөс зүүсэн албан тушаалтан чинь цагдаагийн үнэт зүйлийг уландаа гишгэж, Монгол төрийн цагдаагийн нууцыг захын рецедивт задруулсаар л байг уу?

Б.Баяр /unuudur.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 1 цаг 11 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 2 цаг 2 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 44 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 2 цаг 51 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цаг 18 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 3 цаг 57 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 19 цаг 2 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 19 цаг 29 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 19 цаг 36 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 19 цаг 45 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 20 цаг 47 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 20 цаг 58 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 21 цаг 44 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 22 цаг 25 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 22 цаг 34 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 23 цаг 14 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ...
Top