x

У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…?

Улс төрийн хурцадмал үйл явцад тэр бүр нэр хавчуулагддаггүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр сүүл үест энд тэндхийн хэрэлдээн уралцаан дундаас ойр ойр дурдагдах болж. Шулуухандаа Ерөнхийлөгчийн нэр цээрээс гараад эхэлж. Уг нь: Ерөнхий сайд байсан Л.Оюун-Эрдэнэ 3 жилийн өмнөөс У.Хүрэлсүх гэлгүйгээр дурдаж юм ярьдаг байж. Түүнийх нь утга бүрд: Парламентын дээр Ерөнхийлөгч байна гэдэг нь Монгол бол Ерөнхийлөгчийн засаглалтай гэсэн үг. Энэ өмнө нь далд хэлбэрээр байсан бол одоо ил цагаан болж байна гэх. Мөнхүү Парламентын засаглалтай аль ч улсад төрийн эрх барих дээд байгууллага парламент байдаг болохоос Ерөнхийлөгч биш. Парламентын 4 ханан дотор болж байгаа бүх зүйлийг зөвхөн парламент өөрөө эзэн ёсоор мэдэх ёстой. Хаан ч, Ерөнхийлөгч ч, аливаа шүүх ч парламент өөрийн дотоод үйл ажиллагаа, санал хураалт, ирц бүрдүүлэх, түүний дотор гишүүдийнхээ ёс суртахуун, сахилга бат зэрэг дотоод асуудалд нь хүчээр оролцох ёсгүй. Бид нар Ерөнхийлөгчийн ч юм шиг, парламентын ч юм шиг засаглалтай улс. Бид парламентын засаглалтай бол үүнийг нэг талд гаргах ёстой. Ерөнхийлөгчийг цаашдаа парламентаас сонгодог байх нь зөв. Энэ асуудлыг олон талаас нь парламент ярих нь зүйтэй.

Өөх ч биш, булчирхай биш байж байснаас аль нэг талд гаргах нь зүйтэй гэх мэт. Гэтэл саявхнаас Хотын дарга байсан Х.Нямбаатар 2 ч удаа хатуу чанга гөвшөөд авсан. Үргэлжлээд өнгөрөгч долоо хоногоос тодорхой гишүүд, хэвлэл-сошиал сүлжээнийхэн Ерөнхийлөгчийг нэрээр нь бус ч Ерөнхийлөгч гэж байгаад санаснаа хэлэх болж. Жишээ нь Ч.Лодойсамбуу. Тэрбээр засгийн сайд нарыг Ардаа Ерөнхийлөгчтэй болохоор томроод байдаг юм уу, та нар. Би 20 жил парламент сурвалжлахдаа ийм онгироо сайд нар үзээгүй шүү. Хэдэн сайд нар нь гарч ирээд далдганаад байх юм. ЗГХЭГ-ын даргын сандал дээрээс ямар том болж байна аа та, Б.Энхбаяр сайд аа. Засгийн сайд нар гарахаараа ард түмнээ загнаад, орж ирэхээрээ УИХ-ын гишүүдийг загнадаг боллоо гэж.

Дүгнэхэд 2017 оноос хойших 10 жилд дан хүндлэл, цээрээр шидүүлж ирсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр сүүлийн үед ийнхүү дархлаа нь алдагдаж дахин дахин шүүмж хүлээх болж.

Яагаад вэ?

Үүнийг ойлгоход хялбар гэх. Х.Нямбаатарын найман сар үлдсэн шүү гэх чих татсан үг нь үүнийг тайлна.

Яаж вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхэнд 8 сарын хугацаа үлдсэн гэж хэлж. Жанцан нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль 8 сарын дараа товтой.

Гэтэл нь үүний хажуугаар У.Хүрэлсүх 8 сарын дараа Ерөнхийлөгчөөс буулаа гээд улс төрөөс явчихгүй. Тэрбээр МАН-ын дарга болж жинхэнэ улс төрөө эхлүүлнэ гэх яриа улстөрчид-хэвлэл гэх тодорхой эх сурвалжуудаас тарж.

Энэ дээр нэг нь гайхаш татах. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч байхаа болихоороо буюу Ерөнхийлөгчөөс буугаад МАН-ын дарга болж жинхэнэ улс төрөө эхлүүлнэ гэх мэдээ, мэссэж.

Уг нь У.Хүрэлсүх бол эдүгээ цагийн Монголын төрийн өндөр дээд эрэмбэд яваа улстөрч. Хэдийгээр Монголын төрийн эрхийг барих дээд байгууллага нь УИХ буюу Монгол Улс парламентын засаглалтай гэх авч Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн бөгөөд Ерөнхийлөгч болсон хүн Төрийг тэргүүлдэг хуультай. У.Хүрэлсүх эдүгээгийн хүчин төгөлдөр хуулиар Х.Нямбаатарын постолсноор найман сарын дараа буюу 27 оны 6 сард Ерөнхийлөгчөөс буух товтой. Гэтэл МАН эдүгээ даргатай. Дарга нь Н.Учрал. Тэрбээр МАН-ын дүрмийн дагуу Ерөнхий сайдаар ажиллаж буй.

Хэрвээ: Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах гэвэл Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулийг барих хуультай. Хуулиар 1-д: Н.Учрал өөрөө Ерөнхий сайдаас огцрох тухай хүсэлтээ УИХ-д гаргах боломжтой. 2-т: Н.Учрал өөрийн санаачилгаар УИХ-д итгэл хүлээлгэх тухай асуудлыг тавих боломжтой. 3-т: УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй буюу дор хаяж 32 гишүүн Н.Учрал Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавих боломжтой. Өөр арга замгүй.

Хэрвээ МАН-ын даргаас нь чөлөөлөх, огцруулах харилцааг Улс төрийн намын тухай хууль болон МАН-ын Үндсэн дүрмээр зохицуулна. МАН-ын дүрмийн хариуцлагын заалтын дагуу УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам дангаар болон эвсэн Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болсон тохиолдолд Н.Учрал намын даргаас огцрох хүсэлтээ МАН-ын Их хуралд тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Н.Учрал өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжтой. Үүнээс өөр гарцгүй.

Эдүгээ Н.Учралыг Ерөнхий сайдын болон МАН-ын даргын албан тушаалаас буулгах тухай хэлэлцэгдэж шийдэгдсэн байтугай зэхэж бэлдсэн юм алга. АН Ерөнхий сайдыг огцруулна гэж жил тойрон ярьж буй ч энэнийхээ хэрэгжилтийг 2027 он гаргаж эхлүүлэхээр ярилцсан мэдээтэй. Бусдаар Н.Учрал Засгийн болоод намын ажлаа машид хэвийн хийж буй. Яахав, засгаа сэвтүүлж буй шахаад шүүс гарахаа больж, нийтийн шүүмжээс салахаа байсан 3-4 сайд буй. Тэд нарт хариуцлага тооцож, чөлөөлж бол магадгүй. Гээд тэр бол Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхийн л юм. Өөрөөр: Н.Учралын ажил, албан тушаалууд машид хэвийн байтал нь ийнхүү 2027 оны зургадугаар сард оронд нь У.Хүрэлсүх очих тухай ярих болж. Бодъё. Үйл явц энүүгээр өрнөж найман сарын дараа МАН-ын дарга өөрчлөгдлөө гэж. Энэ чухамхүү юунаас болсон гэж шалтаг тавих юм бол?

Асууж үзье, гэхнээ 2 шалтаг байж магадгүй нь.

1-д: Н.Учрал Ерөнхий сайд, МАН-ын даргаа өгөөд УИХ-ын даргаар буцаж очих мэдээ юм бол уу?

2-т: МАН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, түүнд нь Н.Учрал хариуцлага хүлээж огцрох мэссэж үү?

Нэн ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй…

Ө.БАТБИЛЭГ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 8 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 1 цаг 41 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 1 цаг 48 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цаг 15 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 2 цаг 54 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 17 цаг 59 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 18 цаг 26 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 18 цаг 33 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 18 цаг 42 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 19 цаг 44 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 19 цаг 55 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 20 цаг 41 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 21 цаг 22 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 21 цаг 31 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 22 цаг 11 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав Өчигдөр 10 цаг 16 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то...
Top