x

С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогтын өнөөдөр /2026.10.08/ захирамж гаргаж гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эко өрх” болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Энэхүү Ажлын хэсэг нь айл өрхүүд гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалтын болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих чиглэлд ажиллах юм. Мөн “Эко өрх”-ийн шалгуур, дэмжлэгийн хэлбэр, нөхцөлийг тодорхойлно. Түүнчлэн амины орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн хугацааг уртасгах, хүүг бууруулахад шаардагдах зардлыг 2027 оны улсын төсөвт тусгуулах санал, тооцоо судалгааг боловсруулах чиг үүргийг тус Ажлын хэсэгт даалгасан байна. Ажлын хэсэг холбогдох санал, дүгнэлтийг УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллах юм.

viber_image_2026-10-08_13-20-10-799.jpg

Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллана. Мөн захирамжийн хавсралтаар баталсан Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнд холбогдох яамд, төрийн болон нийслэлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулжээ.

Гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, үнс нурмаар орчноо бохирдуулахгүй амьдрах айлын тоогоор ажлын үр дүнг хэмжинэ.

viber_image_2026-10-08_13-20-22-807.jpg

Үргэлжлүүлэн дээрх захирамжийн дагуу байгуулагдсан "Эко өрх"-ийг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр (2026.10.08) боллоо. Хуралдаанаар Ажлын хэсгийн хүрэх үр дүн, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэж, агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад өрхийн болон аж ахуйн нэгжийн түвшинд хэрэгжүүлэх шийдлүүдийг тодорхойлов. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний эх үүсвэрийг бие даан шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухыг утаагүй технологид шилжүүлэх боломжийг судалж, дэмжихээр боллоо. Энэ хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт хуралдааныг чиглүүлж дараах үүргийг өгөв.

viber_image_2026-10-08_13-20-14-557.jpg

Үүнд: Өрхийн түвшинд: Гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалт болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих шийдэл гаргах

Аж ахуйн нэгжийн түвшинд: Хэрэгцээт эрчим хүчний эх үүсвэрээ бие даасан байдлаар шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухаа утаагүй технологиор солихыг дэмжих

Дээрх зорилтын хүрээнд Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудаас тодорхой санал, эдийн засгийн тооцоолол, журмын төсөл боловсруулж, дараагийн хуралдаанд танилцуулах үүргийг өглөө. Тэрбээр хурлын төгсгөлд, "Гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, утаа уугиулж үнс нурмаар орчноо бохирдуулахгүй амьдрах айлын тоогоор энэхүү Ажлын хэсгийн бодит үр дүнг хэмжих болно" гэдгийг онцгойлон санууллаахэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

viber_image_2026-10-08_13-20-29-563.jpg

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 1 цаг 10 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 1 цаг 51 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2 цаг 0 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 2 цаг 40 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 4 цаг 46 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 5 цаг 4 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 5 цаг 22 мин Хулгайтай тэмцэхээ боль! 5 цаг 40 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 5 цаг 57 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 6 цаг 5 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 6 цаг 21 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 6 цаг 26 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 6 цаг 31 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 6 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 6 цаг 44 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 6 цаг 50 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 6 цаг 58 мин Дүнжингаравын дэлбэрэлтээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлнэ Уржигдар 15 цаг 05 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top