x

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ

Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Испанийн Ариела Санчез Бенитезийг, дараа нь Косовогийн шилдэг Лаура Фазлиуг тус тус ялсан ч хэсгийн аваргын төлөө Израилын Керем Примод вазаригаар ялагдав. Гэвч дагах барилдаанд дэлхийн зургаан удаагийн аварга, Францын тамирчин Клариссе Агбегнэноуг юүкогоор, хүрлийн төлөө 2024 оны дэлхийн аварга, Нидерландын Жоанне Ван Лиесхоутыг юүкогоор ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм.

Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурван медаль хүртсэн Монголын гурав дахь эмэгтэй жүдоч болж байна.

Ингэхдээ тэрбээр хоёр өөр жинд дэлхийн медальтан болсон анхны монгол жүдоч болов. Тодруулбал, 2022, 2023 онд 57 кг-д, 2026 онд 63 кг-д ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Мөн Азийн наадмаас хоёр өөр жинд хүрэл медаль хүртсэн юм.

Тэгвэл 63 кг-д барилдсан ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч “А” хэсэгт Германы Фриедрике Штолз, Хорватын Нина Симич нарыг ялсан ч шөвгийн наймд дэлхийн аварга, Японы Харүка Кажүд дийлдсэн. Улмаар дагах барилдаанд Чехийн Рената Заховад ялагдсанаар шагналт VII байрт шалгарав.

Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан О.Шинэбаяр эхний тойрогтоо Словенийн бөхөд ялагдсан. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улс энэ хоёр жинд тамирчдаа илгээгээгүй юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 12 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 30 мин Хулгайтай тэмцэхээ боль! 48 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 1 цаг 5 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 1 цаг 13 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 1 цаг 29 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 1 цаг 34 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 1 цаг 39 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 1 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 1 цаг 52 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 1 цаг 58 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 2 цаг 6 мин Дүнжингаравын дэлбэрэлтээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлнэ Уржигдар 15 цаг 05 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр...
Top