x

Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна

/Anadolu/ Эрчим хүчний үнийн өсөлт, дэлхий дахины тодорхойгүй байдал, худалдааны түнш орнуудын өсөлт суларсантай холбоотойгоор Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт энэ онд 2.2 хувь болж удаашрах төлөвтэй байна. Энэ тухай Дэлхийн банк мягмар гаригт нийтэлсэн тайландаа дурджээ.

 “Хиймэл оюун ухааныг ашиглах нь: Ажил эрхлэлт, аж ахуйн нэгж, бүтээмж” гэдэг нэртэй Европ, Төв Азийн эдийн засгийн төлөв байдлын шинэчилсэн тайланд тусгасан эл таамаг нь 2025 оны 2.6 хувийн өсөлтийн таамгаас доогуур байгаа юм.

Өсөлтийн ийнхүү удаашрах нь бүс нутгийн ихэнх орны эдийн засгийн төлөвт нөлөөлж байгаа хэдий ч хөгжиж буй эдийн засагтай орнуудын тэсвэрлэх чадвар хэвээр байгааг тайланд тэмдэглэжээ. Туркийн эдийн засаг 2026 онд 2.8 хувь, 2027 онд 3.8 хувь, 2028 онд 4.5 хувиар өсөх төлөвтэй байна. Эдийн засгийн хатуу бодлого, импортын эрчим хүчний өртөг нь энэ онд Туркийн өсөлтийг сааруулах төлөвтэй байгаа бол 2027, 2028 оны өсөлт нь бүс нутгийн эдийн засгийн сэргэлтэд чухал хувь нэмэр оруулна гэж тооцоолжээ.

Хиймэл оюун ухаан нь бүтээмжийн өсөлтийн удаашралыг даван туулах, эдийн засгийн өсөлтийг сэргээхэд дэм болох  боломжтой хэдий ч ур чадвар, тооцоолох хүчин чадал, ашиглахад бэлэн өгөгдөл дутагдалтай байгааг тайланд мөн дурдсан байна.

Бүс нутагт ажиллаж буй таван хүн тутмын нэг нь хиймэл оюун ухааны нөлөөнд өртөх ажлын байранд ажилладаг ажээ. Харин аж ахуйн нэгжүүдийн аравны нэг хүрэхгүй хувь нь уг технологийг ашиглаж байгаа бөгөөд хэрэглээ нь голчлон энгийн даалгавраар хязгаарлагдаж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 3 мин Хулгайтай тэмцэхээ боль! 21 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 39 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 46 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 1 цаг 2 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 1 цаг 8 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 1 цаг 12 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 1 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 1 цаг 26 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 1 цаг 32 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 1 цаг 39 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр...
Top