x

Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав

Засгийн газраас эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тогтолцоог шинэ шатанд гаргах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг сайжруулах системийн шинэчлэл хэрэгжүүлж байна. 

“Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 134 дүгээр тогтоолыг энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд баталж, яаралтай түргэн тусламжийг улсын хэмжээнд нэгдсэн дуудлагын сүлжээнд оруулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулах шийдвэрийг гаргасан. Тогтоолын хэрэгжилтийн явцтай Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 7-нд танилцаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллалаа. 

Монгол Улсад нийт нас баралтын 68 хувь нь эмнэлгийн бус нөхцөлд тохиолдож байна. Түргэн тусламжийн тогтолцоог шинэчлэн сайжруулснаар илүү олон хүний амь, эрүүл мэндийг авран хамгаална гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн “Хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран амь, эрүүл мэндэд нь аюул учирсан үед чанартай, шуурхай тусламж авах боломж ижил байх ёстой. Засгийн газар түргэн тусламжийн тогтолцоонд хэсэгчилсэн бус, системийн шинэчлэл хийнэ. Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах нь зөвхөн шинэ байгууллага барих  тухай асуудал биш юм. Монгол Улсын хэмжээнд түргэн тусламжийн дуудлага хүлээн авах, эрэмбэлэх, баг илгээх, өвчтөнийг аль эмнэлэгт хүргэхийг зохицуулах, эмнэлгүүдийн ачааллыг бодит цагийн мэдээлэлд үндэслэн удирдах нэгдсэн тогтолцоог бий болгох шинэчлэл юм” гэлээ.

Яаралтай тусламжийн дуудлагын хариу арга хэмжээг сайжруулах, оновчтой зохион байгуулахад чиглэсэн салбар дундын үйл ажиллагааг уялдуулахад Засгийн газар анхаарч ажиллаж буйг Ерөнхий сайд онцлоод энэ шинэчлэлд Эрүүл мэндийн яам манлайлал үзүүлж ажиллахыг үүрэг болгов. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвийг иж бүрэн өргөтгөж, ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 14 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 22 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 38 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 43 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 48 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 52 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 1 цаг 1 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 1 цаг 7 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 1 цаг 15 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр...
Top