x

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална

Ерөнхий сайдын дэргэдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхны хурал /2026.10.08/ болов.

Ерөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирт өгч, ажлын хэсгийг ахлуулж ажиллуулахаар болов. Ажлын хэсэг сар бүр тогтмол хуралдаж, тулгарч буй асуудлаа урт, дунд, богино хугацаанд эрэмбэлэн, шуурхай шийдвэрлэж ажиллана.

Ерөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хяналтдаа авч, бүтээн байгуулалтын талбайд энэ оны наймдугаар сарын 10-нд ажиллаж, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхээр болсон. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах чиглэлээр хөгжлийн төлөвлөгөө гаргаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлсэн. Ажилтны хотхон байгуулах, “Ширээт” дэд станцын өргөтгөлийг үйлдвэрийн Дулааны цахилгаан станцтай холбох, үйлдвэрт эхний хоёр жил гадаадаас инженерийн баг авчирч ажиллуулах зэрэг арга хэмжээнд ахиц гарч байгааг хэлээд үйлдвэр ашиглалтад орсны дараах бүтээгдэхүүний түгээлт, тээвэрлэлт, логистикийн асуудлыг эртнээс шийдвэрлэх шаардлага байгааг хэллээ.

Бензин шатахууны хомсдол үнийн өсөлтөд нөлөөлж байна. Хараат байдлыг бууруулахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг хурдтай урагшлуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод, хуулийн хүрээнд Үйлдвэрлэл, технологийн парк болгох асуудлыг 14 хоногийн дотор Засгийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.

Газрын тосны үйлдвэрийн түүхий эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэхээр 15 байршилд газрын тосны хайгуул эхлүүлсэн. Эдгээр байршлыг Дотоодын цэргийн хамгаалалтад авна гэлээ. Мөн Газрын тосны үйлдвэрт ажиллах дотоодын нарийн мэргэжлийн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, суралцагчдыг Боловсролын зээлийн санд хамруулж, дэмжихийг Боловсрол болон Гэр бүл, хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад тус тус үүрэг болгов.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалж 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй гацаад байсан. Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ-аар батлуулж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Үйлдвэрийг түүхий эдээр хангах, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хүрээнд 2026 оны долоодугаар сард Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Бүтээн байгуулалт эрчимжүүлэх хүрээнд зарим татвар, төлбөрөөс чөлөөлж, үйлдвэрлэл, технологийн паркийн статустай болгохоор шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрийн үр дүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц өнөөдөр 60 орчим хувьтай үргэлжилж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын түлш шатахууны хэрэглээний 50-55 хувийг хангах юм. Үйлдвэрт шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багц байгууламжууд үйлдвэрийн талбайд бууж, угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 30 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 57 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 1 цаг 4 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 1 цаг 13 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, 6 баавгайг агнажээ 2 цаг 15 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 3 цаг 12 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 3 цаг 53 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 4 цаг 2 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 4 цаг 42 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 6 цаг 48 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 7 цаг 7 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 7 цаг 24 мин Хулгайтай тэмцэхээ боль! 7 цаг 42 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 8 цаг 0 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 8 цаг 7 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 8 цаг 23 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 8 цаг 28 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 8 цаг 33 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 8 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 8 цаг 46 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top