Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
2007 онд батлагдсан тус хуульд өмнө нь долоон удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч, бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх, шинэчлэх, санхүүжүүлэхтэй холбоотой зарчмын суурь өөрчлөлт хийгдээгүй өнөөг хүрсэн.
Энэ хуулийг зөвхөн ерөнхий чиг үүрэг тодорхойлсон бус, төлөвлөлт, хадгалалт, сэлгэлт, санхүүжилт гэсэн бүх шатанд үйл явц, стандарт, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан, шинжлэх ухааны тооцоололд суурилсан, гамшгийн үед шуурхай ажиллах чадвартай “Процессын хууль” болгон шинэчлэх нэмэлт, өөрчлөлтийг хийснийг Шадар сайд Н.Номтойбаяр хэлэв.



