x

Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр цагийн үеийн нөхцөл байдалтай уялдуулан 21 аймаг, Нийслэлийн байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын удирдлага, холбогдох албан хаагчидтай шуурхай хуралдаж дараах чиглэлийг өглөө.

Эрсдэл бүхий орон нутгууд ойн бүс дэх олон нийтийн арга хэмжээ, аялал зугаалгыг зогсоох, мод бэлтгэх, жимс түүх, ойн бүсэд зорчих хөдөлгөөнийг зогсоох.

Нэгдүгээрт, сүүлийн 30 хоногт баавгай үзэгдсэн бүх байршлыг сум, баг, координатаар нэгтгэж, өнөөдрийн дотор яаманд ирүүлэх.

Хоёрдугаарт, шинээр мөр, баас, идэшний үлдэгдэл, малын сэг зэм илэрсэн газрыг эрсдэлтэй бүс гэж үзэж, иргэдийг тухайн хэсэгт зорчихгүй байх талаар шууд анхааруулах.

Гуравдугаарт, баавгай давтан үзэгдсэн газарт байгаль хамгаалагч, цагдаа, онцгой байдлын хамтарсан эргүүл гаргаж, орой, шөнийн цагаар хяналт нэмэгдүүлэх.

Дөрөвдүгээрт, айл өрх, малчдын хот, аялал жуулчлалын бааз, хогийн цэг орчимд хүнсний хаягдал, малын сэг зэм ил задгай байлгахгүй байх арга хэмжээг сумын хэмжээнд зохион байгуулах.

Тавдугаарт, баавгай үзэгдсэн тухай мэдээлэл ирсэн даруйд тухайн багийн иргэдэд утас, мессеж, фэйсбүүк зэрэг цахим сувгаар сэрэмжлүүлэг хүргэх. Мэдээллийг зөвхөн байгууллага хооронд дамжуулаад орхихгүй.

Зургаадугаарт, аймаг бүр баавгайтай холбоотой дуудлагад ажиллах шуурхай баг, машин, холбоо, хамгаалах хэрэгслийн бэлэн байдлаа өнөөдөр шалгах.

Долоодугаарт, шинээр баавгай үзэгдсэн болон авсан арга хэмжээний мэдээг өдөр бүр тогтсон цагт яаманд нэгтгэн ирүүлэх.

Хүн эрсэдсэн энэ тохиолдлын дараа бусад аймаг, сум “манайд одоогоор асуудал гараагүй” гэж хүлээж суухгүй. Эрсдэл үүсэхээс өмнө ажиллах ёстой.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад:

Нэгдүгээрт, өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт баавгай үзэгдсэн, мөр илэрсэн, мал болон айл өрхөд ойртсон бүх цэгийг нэн даруй тогтоож, эрсдэлийн зураглал гаргах.

Хоёрдугаарт, байгаль хамгаалагчдын эргүүлийн маршрутыг баавгай үзэгдсэн болон хүн, малын хөдөлгөөн ихтэй бүсэд төвлөрүүлж, хяналтыг нэмэгдүүлэх.

Гуравдугаарт, аяллын зам, отоглох цэг, ойн зам, самар түүх бүс зэрэг хүн ба баавгай таарах эрсдэл өндөр хэсэгт шаардлагатай тохиолдолд нэвтрэх хөдөлгөөнийг түр хязгаарлах, анхааруулах тэмдэг, мэдээллийг шууд байрлуулах.

Дөрөвдүгээрт, хамгаалалтын захиргаа бүр баавгайтай холбоотой дуудлагаар ажиллах байгаль хамгаалагчдын багийг нэрээр нь тогтоож, машин, холбоо, дуран, хамгаалах хэрэгсэл болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах.

Тавдугаарт, баавгай үзэгдсэн мэдээллийг зөвхөн бүртгээд орхихгүй. Мөр, хөдөлгөөний чиглэл, давтамжийг газар дээр нь тогтоож, ойролцоох сум, баг, малчин өрх, аялал жуулчлалын байгууллагад тухай бүр мэдээлэх.

Зургаадугаарт, хамгаалалтын бүс доторх хогийн цэг, хүнсний хаягдал, малын сэг зэм болон баавгай татах бусад эх үүсвэрийг шалгаж, нэн даруй цэвэрлүүлэх.

Долоодугаарт, баавгай давтан үзэгдэж байгаа газарт хөдөлгөөнийг тогтмол хянах. Шаардлагатай цэгүүдийг яаманд танилцуулах.

Наймдугаарт, шинээр баавгай үзэгдсэн, хүн рүү ойртсон, малд халдсан тохиолдол бүрийг шууд мэдээлж, авсан арга хэмжээний хамт өдөр бүр яаманд нэгтгэн хүргүүлэх.

Хамгаалалтын захиргаад өөрийн нутаг дэвсгэр дээр хаана эрсдэл үүсэж байгааг хамгийн түрүүнд мэддэг байх ёстой. Дуудлага хүлээгээд суух биш, эрсдэлийг урьдчилан илрүүлж ажиллана.

БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого , зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжиннямд тогтмол шуурхай утас ажиллуулж, албан хаагчдын цагийн хуваарь гаргаж, 24 цагаар бэлэн байдалд ажиллах. Баавгай үзэгдсэн болон өмнө нь давтан бүртгэгдсэн бүх аймаг, сум дээрх арга хэмжээг нэн даруй авахыг чиглэл болгов.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 8 цаг 47 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 9 цаг 0 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 9 цаг 7 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 9 цаг 13 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 9 цаг 59 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 10 цаг 5 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 10 цаг 20 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 10 цаг 35 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 11 цаг 48 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top