x

Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн амны Бурхант хошуунд өнгөрсөн шөнийн 01:00 цагийн орчимд хүрэн баавгай айлын гэр лүү дайрсаны утмаас 40 настай эрэгтэй газар дээрээ амиа алдаж, хамт байсан эмэгтэй хүнд гэмтэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж байна. Энэ асуудлаар Нийслэлийн онцгой байдлын газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хамтарсан мэдээлэл хийлээ. 

Н.Балжинням /БОУАӨЯ/:

-2026 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 11 аймаг, нийслэл болон тусгай хамгаалалттай бүс нутгуудад баавгай орж ирсэн 745 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүнээс Архангай долоо, Баян-Өлгий хоёр, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудад байна. Амьтад нэг газраа удаа дараа давтамжтай орж ирэх тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд суурьшлын бүс рүү голдуу бамбарууш болон бамбараа дагуулсан эвш /эм баавгай/ нэвтрэх нь элбэг байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баавгайн учруулж буй эрсдэл, хохирлыг бууруулахаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Засгийн газрын тогтоолоор 1.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Энэ мөнгөөр зэрлэг амьтныг унтуулагч зүү шидэгч буу худалдан авахаар Тендерийн хуулийн дагуу зарлуулсан бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй албан хаагчдын шатахууны зардлыг давхар шийдвэрлэлээ.

Орон нутгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар болон холбогдох албаныхантай хамтран ажиллаж, баавгай үзэгдсэн бүс нутгийн иргэдэд мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргэж байна. Амьтны тухай хуулийн 35.1 болон Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийг үндэслэн, зайлшгүй тохиолдолд баавгайг агнах зөвшөөрлийг хуулийн дагуу олгож байна.

Өнөөдрийн байдлаар найман аймагт 27 зөвшөөрөл олгосноос зургаан баавгайг агнасан мэдээлэл ирсэн.

Агнасан баавгайн мах, эд эрхтэнд судалгаа шинжилгээний байгууллага болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран шинжилгээ хийсэн. Амьтны тухай хуулиар баавгайд зөвшөөрөл олгодог шалтгаан нь уг амьтан Монгол Улсын нэн ховор амьтны жагсаалтад багтдагтай холбоотой юм. Монгол Улс хамгийн сүүлд 1986 онд баавгайн нэгдсэн тооллого хийж байсан бөгөөд цаашид зэрлэг амьтныг тоолох ажлыг холбогдох Зэрлэг ан амьтан хамгаалах хүрээлэнтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна" гэв.

Өмнөх мэдээллээс үзэхэд 2018 онд баавгай үзэгдсэн хоёр удаагийн, 2019 онд нэг удаагийн дуудлага бүртгэгдэж байжээ. Тэгвэл 2026 онд нийслэлийн хэмжээнд дуудлага, мэдээллийн тоо огцом өсөж, 28-д хүрсэн байна. Үүнээс 24 дуудлага нь бодит байсан бол үлдсэн дөрөв нь хуурамч буюу хиймэл оюун ухаанаар AI бүтээсэн зураг ашиглан өгсөн зөрүүтэй мэдээлэл болох нь тогтоогджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 1 цаг 22 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 1 цаг 48 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 1 цаг 56 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2 цаг 5 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 3 цаг 7 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 3 цаг 18 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 4 цаг 4 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 4 цаг 45 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 4 цаг 54 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 5 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 7 цаг 40 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 7 цаг 58 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 8 цаг 16 мин Хулгайтай тэмцэхээ боль! 8 цаг 34 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 8 цаг 51 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 8 цаг 59 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 9 цаг 15 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 9 цаг 20 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 9 цаг 25 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 9 цаг 29 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top