x

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 25-ны 20 цагаас 10-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 25-26-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Төв аймгийн зүүн хойд сумдаар, 26-нд Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эхээр 18-23 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Завхан, Заг-Байдраг голын эхээр 7-12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтэн 2  хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 8-10 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

2026 оны 10-р сарын 27-ноос 2026 оны 10-р сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 29-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 30-нд Баян-Өлгий, Увсын зарим, Ховд, Хөвсгөлийн баруун, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орно. Салхи 27-нд тал, хээрийн нутгаар, 28, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 27, 28-нд төвийн бүс нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 30-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 22 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 38 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 43 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 51 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 0 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 13 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 32 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top