x

Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал

Дэлхийн Ёс зүйн өдрийг тохиолдуулан Монгол Улсад нийгмийн ёс зүйн хэм хэмжүүр ямар байгаа талаар Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгстэй ярилцсаныг хүргэж байна.

-Ёс зүй гэдэг хүн төрөлхтний нийгмийн харилцааны хэм хэмжүүр гэж ойлгож болох уу. Ёс зүйн хорооны үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье?

-Хүн гэдэг өөрөө нийгмийн хэсэг. Нийгэмд хамаарч буй олон нийт дүрэм журам, буруу зөвийн нийтлэг хэм хэмжээг зааглан дагаж мөрдөхийг ёс зүйн зохицуулалт гэж ойлгож болно. Энэ дундаа төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ, тухайн ажилтан харилцаа хандлага, баримтлах зарчим, нийтлэг шаардлага, хориглох зүйл, биеэ авч явах байдал, мэргэжлийн зөрчил гаргахгүй байх зэрэг тэгш байдлын хүрээнд харилцааны хэм хэмжүүрийг зохицуулж, мөрдөхөөр хуульчилж өгсөн.

Энэ нь төрийн алба гэлтгүй эргээд нийгмийн ухамсар соёлыг дээшлүүлэх том бодлогын салбар асуудал юм. Одоогоор манай улсад 2023 оноос шинээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль баталж, Ёс зүйн хороог байгуулан ажиллаж байгаа болохоор нэгдсэн ойлголтыг таниулах, хэрэгжүүлэх зорилготой сургалт, судалгааны ажлууд хийгдээд явж байна. Нийгэм хөгжихийн хэрээр ёс зүйн хэмжүүр дагаж өөрчлөгддөг, хөгждөг. Хууль гарчихаар ёс зүйн хэм хэмжүүр тогтчихдог юм биш дадлагажих хэрэгжих, хөгжих хугацаа тасралтгүй явагдаж байж үр дүнд хүрнэ. Ёс зүйн хорооны салбар ёс зүйн дэд хороо бүх төрийн байгууллагад байгуулагдан ажиллаж байна.

-Хэрэв тухайн байгууллагын удирдлагын ёс зүй зөрчигдсөн асуудлыг хэн хэрхэн шийдвэрлэх вэ. Ёс зүйн дэд хороо удирдлагаас давж танайд хандах боломжтой юу?

-Манайд хандаж болно. Гэхдээ дэд хорооны чиг үүргийн хүрээнд асуудлыг хэрхэн шийдвэрлэх,олон нийтийн оролцоотой мэдээллэх журмыг Ёс зүйн хорооноос чиглүүлнэ. Дэд хороо бие даасан хэдий ч хэлэлцэх асуудал нь даргаас доош гэсэн зохицуулалт байгаа. Байгууллага дээр үүссэн ажилтнуудын ёсзүйн зөрчлийн тохиолдлыг дэд хороо нь төлөв байдлын болоод ёс зүйн эрсдэлийн үнэлгээг хийх зарчмаар дотооддоо гомдол, асуудлыг шийдвэрлэнэ. Тухайн байгууллагад үүсч байгаа алдаа дутагдал учраас дотроо шийдэж засч залруулснаар гадагшаа чиглэж буй үйлчилгээ сайжрах ёстой.

-Төрийн албаныхны ёс зүй ямар түвшинд байгаа вэ. Ёс зүйн хороотой болсноор давуу тал нь юу байна?

-1992 оноос энэ сэдэв хөндөгдсөөр ирсэн. Төрд ажиллаж буй хүмүүс шударга, иргэдийн итгэлийг хүлээхүйц, хариуцлагатай ажиллаж чадахгүй алдаа зөрчил гаргаад байхад арга хэмжээ авагдахгүй байж болохгүй учраас энэ хууль батлагдаж, хэрэгжих шаардлагатай гэж үзсэн. Анхан шатны үйлчилгээний ажилтнаас эхлээд шийдвэр гаргах удирдах түвшний ажилтан хүртэл үйл ажиллагааныхаа хүрээнд харилцааны болон суурь хэм хэмжээг тогтоосон шударга байдал ёс зүйн зарчмуудыг мөрдөх ёстой гэж хуульчилсан байгаа. Суурь ойлголт хүн бүрд бий ч харилцан адилгүй болохоор нэгдсэн стандарт тогтоож хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Түвшин гэж дүгнэх боломжгүй асуудал, тухайн байгууллагын харилцаа, соёлын асуудалд ахиц дэвшил харилцан адилгүй.

Алхам алхмаар хариуцлагатай шударга, ил тод байдалд эерэг үзүүлэлтүүд гарч байгаа гэж үзэж байна. Төрийн алба дотроо байгаа ялгаатай байдлуудыг нэг ижил хэм хэмжээнд, дагаж мөрдөхөд хялбар болох, төрийн бүх үйл ажиллагаанд оролцож буй алба хаагчид хариуцлагатай болох гэсэн давуу талууд бий. Жишээ нь, 2024 оны байдлаар 700 гаруй гомдол санал бүртгэгдсэний 594 нь манай ёс зүйн хууль журамтай шууд холбогдсон байдлыг шийдвэрлэсэн. Дараа онд 467 буюу буурсан үзүүлэлт харагдаж байна. Энэ нь сургалт судалгаа болоод урьдчилан сэргийлэлтэд чиглэсэн ажлын үр дүн гэж харж байна. Гэхдээ бидний зорилго бол тоонд суурилсан, гомдол бүртгэх биш, олон талт хөндлөнгийн үнэлэлтэд суурилсан 22 бүлэг бүхий үзүүлэлттэй ёс зүйн индексийг хэмжих олон улсын туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.

-Төрийн байгууллагууд ёс зүйтэй байдлаараа иргэд олон нийтэд нөлөөлдөг. Иргэд төрийн байгууллагын ажилтны ёс зүйн талаарх санал хүсэлтийг хаана өгөх вэ?

-Хамгийн түрүүнд тухайн байгууллагын дэд хороонд хандана. Хуулийн хэрэгжилт үйлчлэхгүй байгааг манайд хандаж тогтоолгож болно. Тухайн байгууллагаас иргэдэд учруулж буй хүндрэл, ойлгомжгүй байдлыг хоёр ангилж үзэх хэрэгтэй. Нэгт, харилцаанд гарсан зөрчил үү, хоёрт, мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил үү. Зөвхөн харилцаанд гарсан зөрчлийг ёс зүйн хороо авч хэлэлцэнэ. Бусад үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг хяналт шалгалтын байгууллагууд шийдвэрлэнэ. Хүмүүс энэ хоёрыг ялгаж шийдвэрлэх харьяалалд нь хандаагүйгээс гомдол санал шийдвэрлэгдэхгүй удах зэрэг байдал гардаг. Иргэд, төрийн албан хаагч хоорондын асуудал биш, Төрийн албан хаагч хоорондын ёс зүйн асуудлууд ч бас хамаардаг учраас мэдээлэл ил тод байх, шат шатандаа хариуцлагтай байдалд анхаарч ажиллах ёстой.

-Ёс зүйн зөрчлийг хэрхэн илрүүлдэг вэ. Ямар тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэх вэ?

-Хуулийн дагуу Ёс зүйн хорооны журмаар судлан бүртгэж, үнэлэлт дүгнэлтээр байгууллагын доторх дэд хороод гаргаж ирж зохицуулагддаг. Зөрчлийн хэв шинжийг тодорхойлж, ямар нэг байдлаар эрсдэл байгаа эсэхийг тогтооно.

-Ёс зүй гэдэг нь хүн хүнээ хүндэтгэх байдлаар илэрдэг. Нийтийн харилцаа, жишээ нь сошиал орчинд ёс зүйгүй байдал ихээр ажиглагддаг. Үүнийг хянах боломжтой юу?

-Шууд утгаараа нийтэд нөлөөлөхгүй ч Монгол Улсын хэмжээнд байх 213.000 гаруй төрийн албан хаагчаар дамжуулж гэр бүл, ажлын байр, сургууль олон нийтийн газруудаар соёл, хэв маягт ёс зүйн үлгэр дуурайлыг нөлөөлнө гэж үзэж байгаа. Шинээр гарч ирж буй технологийн хөгжлийн давуу талыг ашиглан хэрхэн үр дүнгээ сайжруулах тал дээр судалгаанд тулгуурлаж сайжруулах зорилготой.

-Урлаг соёлын байгууллагатай холбоотой ёс зүйн асуудлыг хаана зохицуулдаг вэ?

-Энэ нь хувь хүмүүсийн ухамсраараа ёс зүйн соёлын төлөв байдалд анхаарах шаардлагатай асуудал юм. Бид шалган шийдвэрлэх журам байхгүй ч, Зөрчлийн тухай хуулиар хууль хяналтын байгууллагад хандах хэрэгтэй. Энэ нь эргээд ирээдүй, үр хүүхдүүдийнхээ ёс зүйг хамгаалах нэг хэлбэр юм. Зөвхөн төрийн байгууллагад ёс зүй үйлчлэх ёстой гэсэн үг биш. Урлаг соёл, бизнесийн салбарын ч бай улс төрийн байгууллагын ч бай ажлын байрнаас гараад л тухайн ажилтан жирийн хувь хүн. Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хэм хэмжүүр маш чухал.

-Нийтийн ёс зүйт байдлыг дээшлүүлэхийн тулд бид юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Нийгмийн харилцааны асуудлыг сайжруулахын тулд хувь хүн бүрийн оролцоо хандлага нөлөөлж байдаг. Ёс суртахуун гэдэг бол хэн нэгэн ирээд бүтээж босгодог, засаж залруулчихдаг зүйл биш, дор бүрнээ харилцаа хандлагад анхаарах асуудал. Дэлхий нийтээрээ энэ ёс зүйт байдлыг эрхэмлэн дээдэлж байна. 2014 оноос хойш аравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гаригт тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс орнуудад өөрсдийгөө үнэлэх механизм ажиллаж эхлээд явж байгаа. Гэхдээ улс орны соёл онцлогт тааруулан хөгжүүлэхийг зорьж ажиллах хэрэгтэй. Монголчуудын хувьд хүнээр хэлүүлж, шахуулж хийдэг байдал зарим зүйл дээр ажиглагддаг. Орчин үед өөрийгөө ухасмсарлахаас бүх зүйл шалтгаалдгийг бусдаас харан суралцаж, хөгжиж болох нээлттэй мэдээлэл хөгжсөн байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 6 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 22 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 27 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 35 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 44 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 57 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 16 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 23 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 34 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 22 цаг 44 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 58 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 30 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 40 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top