x

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав

Өчигдөр буюу лхагва гаригийн өглөө Испанийн нийслэл Мадрид хотыг өмнөд нутгийн Андалус мужтай холбодог төмөр замд хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 68 болж нэмэгджээ. Ерөнхий сайд Педро Санчес амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд “нэг жилийн дотор өндөр хурдны галт тэрэгний зам дээр хоёр удаа осол гарсан нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй, байж боломгүй зүйл” гэв.

Тээврийн сайд Оскар Пуэнтегийн ярьснаар, холбооны компьютерийн системд доголдол гарч, улаан өнгийн дохио өгсний дараа хөдөлгөөн автоматаар зогссон байна. Харин дараа нь Renfe галт тэрэгний хөдөлгөөнийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь ноцтой алдаа байв.

Эрүүл мэндийн сайд Моника Гарсия мэдээлэхдээ, ослын улмаас 80 гэмтэж бэртсэнээс 15 хүний биеийн байдал маш хүнд байна. Мужийн эрх баригчдын мэдээлснээр, Iryo компанийн галт тэргэнд 147 хүн, Renfe компанийн галт тэргэнд 397 зорчигч сууж явжээ.

Жилийн дотор хоёр том осол

Энэ удаагийн осол бол 2013 оноос хойш Европт гараагүй хамгийн том төмөр замын осол бөгөөд тухайн үед Испанийн Сантьяго-де-Компостела хотод галт тэрэг замаасаа гарсны улмаас 80 хүн амиа алджээ. Мөн энэ онд гарсан хоёр дахь том осол бөгөөд нэгдүгээр сард дээрх хоёр оператор компанийн галт тэргүүд мөргөлдсөний улмаас 46 хүн амиа алдсан байна.

Энэ удаагийн осол Толедо мужийн Урда хотын орчимд лхагва гаригийн өглөө 08:54 цагийн орчимд болсон бөгөөд төрийн өмчит Renfe компанийн AVE галт тэрэг Iryo гэдэг хувийн оператор компанийн галт тэрэгтэй мөргөлджээ. Iryo-гийн галт тэрэг зогссон байсан үед Renfe-гийн галт тэрэг араас нь ирж мөргөсний улмаас хэд хэдэн вагон замаасаа гарсан байна.

Ослын газарт аврагчид, гал сөнөөгчид, эмнэлгийн багууд ажиллаж байна. Мадрид-Андалусын чиглэлд хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Ослын улмаас Испани даяар гурав хоногийн гашуудал зарлаад байна. 

Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 13 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 30 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 43 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 50 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 13 цаг 0 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 13 цаг 6 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 13 цаг 9 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 13 цаг 53 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 14 цаг 19 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 цаг 1 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 16 цаг 9 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 16 цаг 20 мин Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 16 цаг 29 мин О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй 16 цаг 35 мин Япон улс ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ 16 цаг 43 мин Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг 50 хувиар нэмэгдүүлэв 16 цаг 47 мин Хятадын ГХЯ Мбаппетай холбоотой тайлбар хийжээ 16 цаг 51 мин Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна 16 цаг 55 мин УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 21 цаг 9 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 21 цаг 14 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top