x

М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан”

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Таны хувьд эрчим хүчний салбарыг төлөөлж УИХ-д сонгогдсон. Ер нь танай салбар энэ өвөлд хэр бэлэн байна гэж харж байгаа вэ?

-Мэдээж энэ асуултад Эрчим хүчний яам, сайд нь дорвитой хариулт өгөх байх. Гэхдээ одоогийн байдлаар салбарын яамнаас өвөлдөө хэрэглэгчдийнхээ цахилгааныг тасална л гэсэн мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр энэ чинь бэлэн биш л гэсэн үг.

-Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгийг эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдэд зарцуулна гэж байснаа Засгийн газраас буцаагаад татчихлаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар энэ олон жилийн дараа Оюу толгойгоос ногдол ашиг авах ажлыг хийсэн нь үнэхээр сайн хэрэг. Үүнийг энэ Засгийн газрын бас нэг амжилт гэж харж байгаа. Гэвч энэ том мөнгөн дүнтэй ногдол ашгийг хэрхэн зарцуулах вэ гэдэг нь асуудал болчихлоо. Баялгийн сангийн тухай хуулиараа бол ард иргэдийн нэрийн дансанд орж, түүнийгээ иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдах ёстой. Тиймээс энэ хуулиараа л явах ёстой. Хэрвээ энэ хуулийнхаа дагуу явахгүй ээ гэж байгаа бол дээрх хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Ингэж хуульд өөрчлөлт оруулаагүйгээс болоод л тэр эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдэд зарцуулъя гэсэн нь бүтсэнгүй л гэж харж байна.

-Эрчим хүчний салбарт явуулж байгаа бодлого, тэр дундаа Шадар сайд Т.Доржхандын ажил дээр та нэлээд шүүмжлэлтэй хандаад байдаг. Асуудал нь юунд байна вэ?

-Миний хувьд гурван асуудлаар л маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Нэгдүгээрт, Т.Доржханд сайд эрчим хүчний реформыг хийчихлээ гэж шууд худлаа хэлж байна. Энэ хүнийг ямар ажил хийсэн бэ гээд харахаар эрчим хүчний үнийг хоёр жилийн өмнө нэмсэн.

Энэ жилийн долдугаар сард дахиад нэмчихсэн. Мөн Эрдэнэт үйлдвэрийн цахилгааны үнийг бүр 58 хувиар нэмсэн байгаа юм. Тэгэхээр энэ их үнийн нэмэгдлээс орж ирсэн мөнгө хаачсан бэ. Үүн дээр Шадар сайд хариулах хэрэгтэй. Дээрээс нь эрчим хүчийг экспортолно гэж ярьсан мөртлөө эсрэгээрээ хараат байдлыг нэмэгдүүлсэн. Энэ оны төсвийн тодотгол дээр 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад улс руу алдчихсан.

-Өмнөговь аймгийг Хятад улсад алдчихсан гэдэг нь юу гэж байгаа юм бэ?

-Эрчим хүчний салбарын хамгийн том хэрэглэгч нь Өмнөговь аймаг. Гэтэл энэ том хэрэглэгчээ Хятад улсад алдчихлаа. Хэрэглэгчээ алдана гэдэг орлогоо алдана л гэсэн үг. Мөн хамгийн аюултай нь эрчим хүчний хараат байдлыг үүгээрээ нэмэгдүүлсэн. Эрчим хүчний хараат байдал гэдэг чинь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэгдүгээрт эрэмбэлэгддэг үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлтийг асар их эрсдэлд оруулсан үйлдэл хийлээ. Гуравдугаарт, эрчим хүчний салбарын хүний нөөцийн асуудлыг үнэхээр самарч байна. Үүнийг ганцхан би хэлээд байгаа юм биш. Энэ салбарт ажиллаж байгаа олон мянган инженер, техникийн ажилчид хэлж байна.

Жирийн нэг жолоочийг эрчим хүчний салбарын удирдлагаар тавьсан. Тэтгэвэрт гарсан цагдааг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр томилж байна. Гэтэл энэ салбарын аюулгүй ажиллагаа чинь “Цусаар бичигдсэн дүрэм” буюу маш өндөр түвшинд мөрдөж ажиллах ёстой онцгой зүйл. Дээрээс нь өөрийнхөө туслахыг цахилгаан, дулааны тарифыг боддог Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар тавих гээд явж байна. Уг нь өндөр түвшинд бэлтгэгдсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн энэ зохицуулагчийн ажлыг хийх ёстой байдаг юм.

Эрчим хүчний салбар бол хүний нөөцөө бэлдэх гэж асар их цаг хугацаа, хөрөнгө хүч, хөдөлмөр зарцуулдаг. Гэтэл энэ бүхнийг үл тоож, халж сольж, мэдлэг чадваргүй хүмүүсийг тавьж байгаа нь энэ салбар хэдэн арван жилдээ сэхэхээргүй байдал руу явуулж байна гэж харж байгаа. Ажлаасаа хууль бусаар халагдсан олон хүн шүүхэд хандсан. Энэ хүмүүс ялах нь гарцаагүй. Гэтэл эргээд тэр хүмүүсийн ажилгүй байх үеийнх нь цалинг нөхөн төлөх мөнгийг улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөөр л төлнө. Түүнээс биш ХҮН нам, Т.Доржханд, Б.Найдалаа төлөхгүй. Дээрээс нь эд нар цахилгаан аваагүй байсан ч мөнгийг нь төлнө гэдэг гэрээг маш олноор нь хийгээд л хаяад явна.

Эрчим хүчний өр төлбөр энэ жил 400, ирэх жил 800 тэрбум төгрөг болно. Ирэх 2028 оноос дөрвөн их наяд төгрөгт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Энэ өр төлбөрийн ихэнх нь дээр хэлсэн цахилгаан аваагүй байсан ч төлбөр төлнө гэдэг гэрээнээс л үүдэлтэй байдаг. Ийм л сэтгэлгүй, улс орноо гэсэн бодолгүй хүмүүс эрчим хүчний салбарыг самарч байна. Өнөөдөр эрчим хүчний реформ гэдэг нь тогтолцооны л өөрчлөлт. Үүнийг хуулиар л хийнэ.

-Эрчим хүчний реформ хийчихлээ гэж яриад байгаа шүү дээ?

-Харин ингэж худлаа яриад байгаа юм. УИХ дээр долоон гишүүнтэй Ажлын хэсэг байгуулагдаад, салбарынхаа бүх байгууллагуудыг оролцуулаад бүтэн жил сууж байгаад хуулийн төслийг боловсруулсан. Энэ Ажлын хэсэгт Эрчим хүчний сайд Б.Найдалаа өөрөө байсан. Маш идэвхтэй ч оролцсон, эхлээд Дулаан хангамжийн тухай хуулиа явуулъя гэж ярьсан. Ингээд дулаан хангамжийн салбар анх удаагаа хуультай болох гэж байлаа. Гэтэл чуулганы хуралдаан дээр энэ хуулийг унагаах ажлыг ХҮН нам өөрсдөө зохион байгуулж хийсэн. Үүнийг ойлгох гээд ч ухаан хүрэхгүй байгаа юм.

-Т.Доржханд сайдыг огцруулах гарын үсэг зуруулж эхэлсэн байсан. Энэ юу болж байна вэ?

-Би дээрх асуудлуудаа бичээд гарын үсэг цуглуулж байгаа. Одоогоор арав гаруй гишүүн гарын үсгээ зурсан. Гэхдээ Засгийн газрын гишүүнээ томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэвч Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй, улс орныг аюултай байдал руу түлхэж байгаа сайдыг харсаар байж УИХ-ын гишүүн зүгээр суугаад байж болохгүй. Тэр утгаараа гарын үсэг цуглуулж эхэлсэн. Цаашдаа олон гишүүн дэмжихээ мэдэгдсэн. Харин гишүүдийн гарын үсэг цуглахаар Ерөнхий сайдад өгнө. Харин эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд л гаргана. Тийм ч хуультай.

-Цахилгааны үнэ нэмэгдсэн нь мэдээж ард түмний амьдралд нөлөөлж байгаа. Төлөхгүй ганц, хоёр хонохоор тасалчихдаг. Гэтэл зарим оронд яагаад төлж чадахгүй байгааг нь судлаад, бүр болохгүй бол халамжид хамруулдаг байх юм. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ бол үнэхээр буруу. Манайхны хэлдэг нэг гоё үг байдаг нь “Хэрэглэгч бол хаан” гэдэг. Энэ үг эрчим хүчний салбарт ч гэсэн үнэн. Нэг ч гэсэн хэрэглэгч байж л гэмээнэ энэ салбар ашиг орлоготой байна. Австрали улсад ч гэсэн таны хэлж байгаа шиг судалдаг, асуудлын гарц гаргалгааг нь олдог. Түүнээс биш шууд тасалчихдаггүй. Уг нь нэг хэрэглэгчээ тасална гэдэг чинь тэр салбарын орлого тасарна л гэсэн үг.

Манай улсын хувьд улс монополь учраас л ингээд байгаа юм. Тухайн хэрэглэгч нэг ч гэсэн өдөр цахилгаан хэрэглэх нь энэ салбарт тэр чинээгээр орлого орно. Гэтэл төр монополь байгаа энэ загвар чинь орлого олох сонирхолгүй. Хэрэглэгч төлбөрөө төлөөгүй бол шууд л тасалчихна. Энэ бүхнийг болиулах чинь нөгөө яриад байгаа салбарын реформ. Үүнийг хуулиар л хийнэ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 42 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 49 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 58 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 6 цаг 9 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 6 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 6 цаг 25 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 6 цаг 30 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 6 цаг 37 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 6 цаг 47 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 7 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 18 цаг 59 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top