x

Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоолол гараад байгаа. 

Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоохоор сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас орон нутгийн байгаль орчны болон хууль сахиулах байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 17 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг ажиллуулж байна.

Шинжээчдийн багт байгаль орчны үнэлгээний мэргэжлийн холбоо, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Экологийн цагдаагийн албаны төлөөлөл, түүнчлэн газар зүй, амьтан, ургамал, ой, биологи, агаарын чанар, эрсдэлийн менежмент, ойн түймрийн чиглэлээр мэргэшсэн судлаач, шинжээчид багтжээ. Тус баг түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын цар хүрээ, нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, цаашдын нөхөн сэргээлтийн арга хэмжээг тодорхойлоход дэмжлэг үзүүлж байна.

Нөмрөгийн дархан цаазат газар нь Их Хянганы нурууны баруун хэсэгт орших, Монгол орны зүүн бүсийн ой, ойт хээр, тал хээр, гол мөрний экосистемийг цогцоор нь хамгаалдаг, биологийн олон янз байдлын онцгой ач холбогдолтой газар юм. 

Анх 1992 онд улсын тусгай хамгаалалтад авч, 2019 онд өргөтгөн нийт 587.7 мянган га талбайг хамруулсан бөгөөд 487 зүйлийн ургамал, 263 зүйлийн шувуу, 24 зүйлийн загас бүртгэгдсэн. Түүнчлэн дорнын молцог хандгай, хүрэн баавгай, халиун буга, голын халиу зэрэг ховор амьтдын амьдрах орчин болдог тул түймрийн дараах нөхөн сэргээлтийг экосистемийн онцлог, биологийн олон янз байдлыг харгалзан төлөвлөх шаардлагатай байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх нар Япон Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Дэвид Цүнакакэ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын биологийн олон янз байдал, экосистемийн хамгааллын ахлах зөвлөх, доктор Мотохиро Хасегава болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж, түймрийн хохирлыг үнэлэх, экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар түймрээс дайжин, өртөөгүй нутаг дэвсгэрт шилжин байрласан ховор амьтдын амьдрах орчныг хамгаалах, шаардлагатай биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх, түймэрт өртсөн экосистемийн нөхөн сэргэх боломжийг судлах, хохирлын үнэлгээнд тулгуурлан богино, дунд, урт хугацааны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулахад Японы талын мэргэжлийн болон техникийн дэмжлэгийг авах талаар ярилцав.

Энэ үеэр доктор Мотохиро Хасегава АНУ-ын Йеллоустоун үндэсний паркт 1988 онд гарсан томоохон түймрийн дараах экосистемийн нөхөн сэргэлтийн судалгаанд оролцож байсан туршлагынхаа талаар мэдээлж, уг туршлагаас Нөмрөгийн нөхцөлд ашиглах боломжийн талаар Монголын мэргэжлийн байгууллага, судлаачидтай туршлага солилцохоор тохиролцлоо.

Талууд мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Японы талд өмнө нь хүргүүлсэн цөлжилт, газрын доройтлыг бууруулах төслийн санал болон зуд, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Үүний зэрэгцээ яамны зүгээс Армен Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (CBD COP17)-ын хүрээнд Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн хохирлын үнэлгээ, экосистемийн нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагаанд олон улсын байгууллага, түнш орнуудын дэмжлэгийг татан оролцуулахаар ажиллаж байна.

Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлт нь зөвхөн түймэрт өртсөн талбайн ургамлан бүрхэвчийг сэргээхээс гадна ховор амьтдын амьдрах орчин, экосистемийн уялдаа холбоо, биологийн олон янз байдлыг урт хугацаанд хамгаалах цогц ажил юм. Иймд хохирлыг бодитой тогтоох, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах, олон улсын мэргэжлийн дэмжлэг, санхүүжилтийг татах ажлыг уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 24 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 32 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 43 мин Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 52 мин О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй 58 мин Япон улс ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ 1 цаг 6 мин Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг 50 хувиар нэмэгдүүлэв 1 цаг 10 мин Хятадын ГХЯ Мбаппетай холбоотой тайлбар хийжээ 1 цаг 14 мин Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна 1 цаг 18 мин УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 5 цаг 32 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 5 цаг 37 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 5 цаг 41 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 5 цаг 58 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 6 цаг 2 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 6 цаг 6 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 6 цаг 20 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 7 цаг 14 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав
Top