x

Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна

Израилын парламент буюу Кнессетийн сонгууль мягмар гаригт болж дууслаа. Тус улсын тэргүүлэх гурван телевизээс санал хураалтын дараа явуулсан санал асуулгуудын дүнгээс үзвэл, улс төрийн гол хоёр эвслийн аль нь ч парламентад олонх болж чадахгүй байх төлөвтэй байна. Жанжин штабын даргаар ажиллаж байсан Гади Айзенкотын тэргүүлсэн сөрөг хүчний эвсэл Кнессет дэх хамгийн том бүлэг болох төлөвтэй байгаа хэдий ч Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн “Ликуд” нам бусад намаас илүү олон суудал авах төлөвтэй байна.

Түүнчлэн арабуудын намууд Кнессетэд урьд өмнө байгаагүй олон буюу 17-18 суудал авах төлөвтэй байгааг “Кан Ньюс”, “Суваг 12”, “Суваг 13” телевизийн санал асуулгын дүн харуулжээ.  

Сонгуулийн албан ёсны эхний хэсэгчилсэн дүнг орон нутгийн цагаар шөнө дундаас хойш зарлана. Гэхдээ санал тоолох ажиллагаа хэдэн өдөр үргэлжилж болзошгүйг Сонгуулийн төв хорооноос анхааруулсан байна. 

Албан ёсны мэдээллээр, орон нутгийн цагаар 20:00 цагт санал авах байрууд хаагдахаас хоёр цагийн өмнө сонгогчдын ирц 74.3 хувьтай байсан байна. Израилын араб гаралтай иргэдийн дийлэнх нь амьдардаг хотуудад мөн сонгогчдын оролцоо идэвхтэй байжээ. Хэрэв Арабын намууд сонгогчдоос ихээхэн дэмжлэг авч чадвал еврейчүүдийн улс төрийн гол хоёр эвслийн төлөөлөл парламентад суудлаа алдаж, 3.25 хувийн босгыг давж чадаагүй зарим жижиг нам суудалгүй үлдэх магадлалтай.

Кнессетийн 120 суудлын төлөө 37 нам өрсөлджээ. Израилын түүхэнд улс төрийн нэг ч хүчин парламентад үнэмлэхүй олонх буюу 61-ээс доошгүй суудал авч байгаагүй тул тус улсын бүх Засгийн газар эвслийн зарчмаар байгуулагдаж ирсэн байна.

Санал хураалтын дараах санал асуулгын дүнгээр одоогийн сөрөг хүчний намууд Кнессетэд 52-53 суудал авах төлөвтэй байна. Харин Нетаньяху болон түүний холбоотнууд нийт 50 орчим, үүнээс 24-25 суудлыг түүний тэргүүлдэг “Ликуд” нам авах төлөвтэй байна.

Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 55 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 0 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 4 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 21 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 25 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 29 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 43 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 37 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top