x

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өчигдөр /2026.10.28/ НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны чиглэл, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнтэй төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хүн ам, тэр дундаа залуусын гэр бүл, нийгмийн асуудлаар ярилцаж байснаа дурсан ярив. Хөдөөд ганц бие малчин залуусын тоо нэмэгдэж байгаа бол хот, төв суурин газарт ганц бие бүсгүйчүүдийн тоо өсөж байгаа нь хүн амын өсөлт саарах болсон нь нийгмийн тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо. Тиймээс Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны хүрээний чиглэл, зорилтыг тодорхойлохдоо хүн ам, нийгмийн асуудалд анхаарах талаар ярилцлаа.

Мөн УИХ-ын дарга Монгол Улсын Их Хурал парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл явцад олон нийт, иргэний нийгмийн оролцоо, хяналтыг хангах, ил тод, хүртээмжтэй байдлыг шинэ шатанд гаргах зорилго бүхий “Нээлттэй парламент” шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Цаашид НҮБ-тай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжихгүй байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, парламентын хяналтын механизмыг бэхжүүлэх, засаглалын салбар хоорондын уялдаа холбоо, институцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Түүнчлэн УИХ НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Скаутын холбоотой хамтран 2021 оноос “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлж ирсэн нь хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв. Цаашид уг хөтөлбөрийг нээлттэй парламент зорилттой уялдуулан залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тохиролцов.

Мөн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газартай хамтран Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн сургалт, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудалд ахиц гарч буйг тэмдэглэлээ.

viber_image_2026-10-28_16-25-14-903.jpg

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн өмнөх уулзалтаар хөндөгдсөн хот, хөдөөгийн хүн амын дээрх асуудлаар НҮБ-ын Хүн амын сан судалгаа хийж, Засгийн газарт танилцуулахад бэлэн болсон талаар мэдээлэв. Мөн 2028–2032 оны хамтын ажиллагааны хүрээний төлөвлөлт хийгдэж байгаа бөгөөд хүн амын тулгамдсан асуудал, уул уурхайн баялгийг хүний сайн сайханд чиглүүлэх, бүс орон нутгийн хөгжлийг дэмжихэд анхаарч байгаагаа илэрхийллээ.

 

Уулзалтад УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын даргын зөвлөх Д.Оюунчимэг, П.Тамир, болон албаны бусад төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын нээлттэй парламентын газраас мэдээллээ.

viber_image_2026-10-28_16-25-17-048.jpg

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 4 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 19 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 29 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 50 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 57 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 1 цаг 32 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 1 цаг 49 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 2 цаг 2 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 2 цаг 9 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 14 цаг 19 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 14 цаг 25 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 14 цаг 28 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 15 цаг 12 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 15 цаг 38 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 17 цаг 20 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 17 цаг 28 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 17 цаг 39 мин Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 17 цаг 48 мин О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй 17 цаг 54 мин Япон улс ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ 18 цаг 2 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top