x

Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа

"Apple" компани Mac загварын зөөврийн компьютерын түүхэнд анх удаа мэдрэгчтэй дэлгэц бүхий "MacBook Pro"-г танилцууллаа. Шинэ загвар нь мөн гэрэлтдэг логотой болсон бөгөөд "iPhone" ухаалаг гар утасны хэрэглэгчдэд танил болсон "Dynamic Island" функцийг нэвтрүүлжээ.

“MacBook Pro нь Mac компьютерын түүхэнд анх удаа мэдрэгчтэй дэлгэцтэй болсноор мэргэжлийн хэрэглэгчдэд өөрсдийн бүтээж буй контенттой харилцах цоо шинэ боломжийг нээж өгч байна” гэж тус компани мэдэгдсэн байна.

Шинэ зөөврийн компьютер нь 14 болон 16 инчийн дэлгэцтэй хоёр хувилбартай. 14 инчийн загварын үнэ 2899 ам.доллароос, 16 инчийнх 3399 ам.доллароос эхэлж байна.

"Dynamic Island" функц нь мэдэгдэл, ачааллаж буй үйлдлүүд болон удирдлагын хэсгүүдийг харуулахын зэрэгцээ системийн функцүүдэд түргэн хандах боломжийг олгодог. Түүнчлэн "Apple" компани хэдэн жилийн турш зөөврийн компьютерууддаа ашиглаагүй гэрэлтдэг логогоо дахин нэвтрүүлсэн нь шинэ загварын бас нэгэн онцлог болжээ.

Шинэ "MacBook Pro"-д "M5 Pro" болон "M5 Max" чип суурилуулжээ. Эдгээр чипийг "Apple" компани мэргэжлийн зөөврийн компьютерт зориулан бүтээсэн хамгийн хүчин чадалтай процессорууд гэж тодорхойлж байна. Дэлгэцийн хэмжээ болон техникийн үзүүлэлтээс хамааран "MacBook Pro"-гийн жин 1.4-1.8 кг байна.

Компьютерын батарей нэг удаагийн цэнэглэлтээр 24 цаг хүртэл ажиллах боломжтой. "M5 Pro" чиптэй хувилбар нь 24-64 ГБ-ын нэгдсэн санах ойтой бол "M5 Max" чиптэй загварын санах ойн багтаамж 128 ГБ байна. Харин мэдээлэл хадгалах төхөөрөмжийн дээд багтаамж 16 ТБ ажээ.

Шинэ "MacBook Pro" загваруудын урьдчилсан захиалга эхэлсэн бөгөөд худалдан авагчдад ирэх 11 дүгээр сарын 6-наас нийлүүлж эхлэхээр төлөвлөжээ.

Өмнө нь "Apple" компани "OLED" дэлгэцтэй, "A20 Pro" процессор бүхий ус, тоосны хамгаалалттай шинэ үеийн "iPad mini" таблетаа танилцуулсан билээ. 

Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 35 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 48 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 56 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 1 цаг 26 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 1 цаг 40 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 1 цаг 51 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 2 цаг 12 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 2 цаг 18 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 53 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 3 цаг 11 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 3 цаг 23 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 3 цаг 31 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 15 цаг 41 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 15 цаг 46 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 15 цаг 50 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 16 цаг 33 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 16 цаг 59 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 18 цаг 42 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 18 цаг 50 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 19 цаг 0 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top