Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей өнөөдөр буюу 29-ний өдөр 09:00-16:00 цаг хүртэл байнгын үзүүллэгийн танхимуудаа олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.
Чингис хаан Үндэсний музейн байнгын үзүүллэгийн танхимуудаар зочлоход багадаа 2-3 цагийг зарцуулдаг. Сүүлийн үзэгчийг 16:00 цаг хүртэл хүлээн авах тул, цагаа төлөвлөж ирэхийг уриалж байна.
Музейн тухай хуулийн 9 дүгээр зүлйийн 9.1-т заасны дагуу Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлдэг тул, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид анги хамт олноороо маргааш музейг зорин ирэхгүй байхыг хүсье гэжээ.
Түүнчлэн үзэгчдэд Чингис хаан Үндэсний музейн хүндэтгэлийн өргөө, түр үзэсгэлэнгийн танхим хамаарахгүй, зөвхөн байнгын үзүүллэгийн танхимаар үйлчлүүлэхийг мэдэгджээ.



