x

Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч “Монголын хүүхэд өсвөр үеийнхний дундах цахим дээрэлхэлт” гэсэн сэдвээр судалгаа хийжээ.

Судалгаанаас харахад цахим дээрэлхэлт ганц монгол хүүхдүүдэд тулгарч буй асуудал биш, дэлхийн зовлон болсон гэдгийг онцолж байна.  Тиймээс Европын улс орнууд хүүхэд, багачууд, өсвөр үеэ  нийгмийн сүлжээний хортой, сөрөг бүхнээс хамгаалсан хууль баталж, хэрэгжүүлснээр олон сайн туршлага хуримтлуулсан байна.

Дэлхийн хэмжээнд хүүхэд, өсвөр насныхны  10–14 хувь нь цахим дээрэлхэлтийн хохирогч болдог гэсэн судалгааны дүн гарчээ. Бодит байдал дээр үүнээс ч өндөр тоо гарах магадлалтай аж.

Тухайлбал, Хятадад гэхэд л өсвөр насныхны 56.9 хувь нь цахим дээрэлхэлтийн хохирогч, 34.9 хувь нь дээрэлхэгч гэсэн судалгааны дүгнэлт гаржээ. Хятад хүүхдүүдийн цахим дээрэлхэлтэд өртдөг хамгийн  нийтлэг хэлбэр нь хэн нэгнийг чат өрөөнөөс албаар хөөх явдал гэнэ. Тайланд хүүхдүүдийн 59 хувь нь сард дор хаяж нэг удаа цахим дээрэлхэлтэд өртсөн  гэх судалгаа гарчээ.  Филиппинд 395 оролцогчтой судалгаа хийхэд  334 нь  цахим дээрэлхэлтийн хохирогч гэдгээ мэдүүлжээ.

Монгол Улсын хувьд “Хүүхдийн тусламжийн 108 утасны төв”-д цахим дарамт шахалтын талаар ирсэн дуудлагын тоо 2016 онд 85 байсан бол 2018 онд 229 болж огцом өсчээ. 2023 онд 14–18 насны өсвөр үеийнхний дунд судалгаа хийхэд 30 хувь  нь цэвэр цахим дээрэлхэлтийн хохирогч болсноо мэдүүлсэн байна.

Цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд  хэт гуниглах болон түгшүүрт эмгэгт өртөж,  өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж, сурлага нь эрс муудсаныг Цахим хөгжлийн яам, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр  хамтарсан судалгаанд дурьдагдсан нь анхаарал татсан асуудал болж байна.

Тиймээс Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны  сайд Ч.Номин нарын санаачилж боловсруулсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг батлах гарцаагүй шаардлага УИХ-ын өмнө ирчихээд байна. Уг хуулийн төсөлд 13 хүртэлх  насныхныг фэйсбүүк гэх мэт цахим сүлжээнд орохыг бүрэн хориглох, 13-16 насныхныг цахим сүлжээнд технологийн хязгаартай оруулах зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, өсвөр насныхан цахим сүлжээнд ороход насанд хүрэгчид рүү чиглэсэн онц ноцтой гэмт хэрэг, ёс бус үйлдлийг харуулсан видео  гэх мэт хар бараан, хортой агуулгатай  мэдээллүүд  харагдахгүй гэсэн үг.

Европын улсууд бараг бүхэлдээ ийм хуулийг баталж, хүүхдүүдээ цахим дээрэлхэлт гэх мэт нийгмийн сүлжээний хортой сөрөг нөлөөлллөөс хамгаалж байна.

Эх сурвалж: ЦХИХХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 13 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 49 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 53 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 1 цаг 6 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 1 цаг 16 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 57 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 2 цаг 0 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 2 цаг 6 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 2 цаг 11 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 2 цаг 17 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 2 цаг 21 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 2 цаг 33 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 3 цаг 38 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 3 цаг 46 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 4 цаг 11 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 4 цаг 52 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Уржигдар 12 цаг 54 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ Уржигдар 12 цаг 41 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top