x

Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ

Пап XIV Лео АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд оролцож, Иллинойс муж улс руу шуудангаар саналын хуудсаа илгээжээ. Тэрбээр Ватиканы хилээс гадна сонгуульд саналаа өгсөн түүхэн дэх анхны Пап лам болж байна. “Ардчилсан үйл явцад оролцох нь иргэн бүрийн эрх төдийгүй үүрэг гэдэгт Ариун Эцэг итгэдгээ илэрхийлж байна” гэж Ватиканы хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.

2025 оны тавдугаар сард Католик шашны сүм хийдүүдийн тэргүүн хамбаар АНУ-д төрсөн кардинал Роберт Превост сонгогдож,  дэлхий дахинаа түүнийг Пап XIV Лео хэмээн тунхагласан билээ. Пап Ле 1936 онд Чикаго хотод төржээ.

“Пап XIV Лео АНУ-ын иргэний хувьд саналаа өгөх боломж гарах бүрд сонгуульд оролцож ирсэн” гэж Ватиканаас мэдээлээд, үүнд түүний Перуд католик шашныг номлож, ширээт ламаар олон жил зүтгэж байсан үе нь мөн хамаарна гэдгийг онцолжээ.

АНУ-ын завсрын сонгуулиар улс төрийн аль нам Конгресст хяналтаа тогтоох нь шийдэгдэх бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилүүдэд ихээхэн нөлөөлөх юм. Сонгууль 11 дүгээр сарын 3-нд улс даяар болох хэдий ч ихэнх муж улсад урьдчилсан санал хураалт хэдийн эхэлжээ.

"NBC News" сувгаар мэдээлснээр, Пап XIV Лео аравдугаар сарын 3-нд Иллинойс муж улсын Уилл тойргийн захиргаанд хандан шуудангаар санал өгөх саналын хуудас хүссэн байна. Үүнээс хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Ватиканаас Папын баруун уушгины доод дэлбэнг авах мэс засал хийсэн тухай мэдээлжээ. Түүнд хорт хавдар оношлогдсон байна. Өдгөө 71 настай Пап 11 дүгээр сарын эхээр Уругвай, Аргентин, Перу улсад хийх айлчлал төлөвлөсний дагуу хийнэ гэдгийг Ватикан өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. 

Католик шашны сүм хийдүүдийн тэргүүн хамбаар сонгогдсоноосоо хойш XIV Лео Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай хэд хэдэн асуудлаар санал зөрөлдөж ирсэн юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн цагаачлалын бодлого, АНУ, Израил хамтран Ираны эсрэг явуулж буй дайны асуудлаар санал зөрчилджээ.

Дөрөвдүгээр сард Пап Лео АНУ, Израил хамтран Иранд цохилт өгсөнтэй холбогдуулан энх тайвныг уриалсны дараа Пап, АНУ-ын Ерөнхийлөгчийн харилцаа улам хурцадсан байна. “Түүнийг үүрэгт ажлаа тийм ч сайн гүйцэтгэж байгаа гэж би бодохгүй байна. Цөмийн зэвсэгтэй байхыг зөвшөөрч болно гэж хэлдэг Пап бидэнд таалагдахгүй байна. Би Пап Леог төдийлөн дэмждэггүй” гэж Д.Трамп хариу мэдэгджээ.

Пап Лео уг шүүмжлэлд хариу өгөхдөө “Сүм хийдүүдийн эрхэм зорилго бол сайн мэдээг тунхаглах, энх тайвныг уриалан дуудах явдал юм. Хэрэв хэн нэгэн намайг сайн мэдээг тунхагласных нь төлөө шүүмжлэхийг хүсэж байвал бурхны үгийн үнэ цэнийн төлөө хүмүүс миний хэлсэнд анхаарал хандуулаасай гэж би хүсэж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Завсрын сонгуулийн өмнөх сүүлийн өдрүүдэд Бүгд найрамдах болон Ардчилсан намын улстөрчид нэр дэвшигчдийнхээ сонгогдох боломжийг нэмэгдүүлэхийн тулд улс орон даяар сонгуулийн сурталчилгаа хийж байна.

Санал асуулгуудын дүнгээс үзвэл, Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонх болох магадлал өндөр байна. Тус нам мөн 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Трампыг дийлэнх олонхын саналаар дэмжиж байсан зарим тойрогт суудал авч магадгүй байна. Түүнчлэн Конгрессын дээд танхим болох Сенатад нэмж суудал авах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.

BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ саяхан Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ 22 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ 35 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 43 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо 55 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо 1 цаг 9 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ 1 цаг 14 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав 1 цаг 20 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 1 цаг 25 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ 1 цаг 29 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө 2 цаг 36 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан 2 цаг 50 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна 14 цаг 40 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ 19 цаг 45 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Уржигдар 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Уржигдар 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Уржигдар 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Уржигдар 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Уржигдар 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Уржигдар 13 цаг 38 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй н...
Top