x

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дээрх Байнгын хороодод шилжүүлснийг Сангийн яам мэдээллээ. 

Төсвийн байнгын хороо хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн дэмжсэн саналыг хуулийн төсөл татаж авсантай холбогдуулан төсөлд өөрчлөлт оруулах, урсгал, хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагааны нэр өөрчлөх, зарлагын хэмжээг нэмэхгүйгээр хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагаанаас урсгал зардалд шилжүүлэх зохицуулалт, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх зэрэг 10 багц саналыг боловсруулжээ.

Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.

Хуулийн төслүүдийг УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг танилцуулав. "Оюутолгой" ХК-иас нийт 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхтэй холбогдуулан өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдэх тухай хуулийн төслөө Засгийн газар татан авсан. Иймд Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгасан #ОТ" код бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг хасах, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх орлогыг нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ 33 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ 55 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ 1 цаг 8 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 16 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо 1 цаг 28 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо 1 цаг 42 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ 1 цаг 46 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав 1 цаг 53 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 1 цаг 58 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ 2 цаг 2 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө 3 цаг 9 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан 3 цаг 23 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна 15 цаг 13 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ 20 цаг 18 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Уржигдар 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Уржигдар 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Уржигдар 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Уржигдар 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Уржигдар 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Уржигдар 13 цаг 38 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй н...
Top