x

Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ

Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн тэмцээн МҮЭСТО-д найман өдрийн турш үргэлжилж аваргуудаа тодрууллаа. 

Энэ жилийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 11 өргөөс 7.5 оноо цуглуулж, Монгол Улсын 35 дахь аваргаар тодров. Ингэхдээ тэр тав хожиж, тав тэнцэн, нэг хожигджээ. Тэгвэл ФИДЕ мастер Г.Тэнгүүндалай 16 насандаа УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бол олон улсын мастер Х.Итгэлт хүрэл медалиар энгэрээ мялааж, ФИДЕ мастер Б.Тэнүүнболд, Н.Содбилэгт нар шагналт байрт шалгарав.

Харин эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнзул шинэ цолоо мялааж 11 өргөөс 10.5 оноогоор итгэл төгс түрүүллээ. Ингэснээр 2025, 2026 оны УАШТ-д дараалан алтан медалийн эзэн болов. Тэрбээр мөнгөн медаль хүртсэн тамирчнаас 2.5 оноогоор илүү байжээ. Энэ ангилалд Монгол Улсын 27 дахь аварга, их мастер Т.Мөнхзул хоёр жил дараалан мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд 11 өргийг зургаа хожил, дөрвөн тэнцээ, нэг хожигдолтой дуусгажээ. Их мастер Т.Мөнхзул сүүлийн таван жилийн УАШТ-ээс дөрөвт нь медаль хүртсэн байна. Ингэхдээ 2022 онд хүрэл, 2024 онд алт, 2025, 2026 онд хүрэл медалиар энгэрээ мялаасан бол 2023 оны шигшээ тэмцээнийг өнжжээ. Шатрын олимпиадад Монголоос хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн кандитат мастер Х.Баясгалан хүрэл медаль хүртсэн бол ФИДЕ мастер Н.Содгэрэлт, Э.Хүслэн нар шагналт байрт шалгарчээ.

УАШТ-д ангилал тус бүрдээ эхний таван байрт шалгарсан шатарчид энэ сарын 9-нд АНЭУ-ын Абу Даби хотод эхлэх багийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байна. 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 9 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 18 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 59 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 1 цаг 3 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 1 цаг 8 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 1 цаг 13 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 1 цаг 19 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 1 цаг 24 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 1 цаг 35 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 2 цаг 40 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 2 цаг 48 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 3 цаг 13 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 3 цаг 54 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Уржигдар 12 цаг 54 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ Уржигдар 12 цаг 41 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 12 цаг 33 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо Уржигдар 12 цаг 21 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо Уржигдар 12 цаг 07 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Уржигдар 12 цаг 02 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top