x

ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтохыг хахууль авах, хадам дүүг нь "хамжигчаар оролцсон", хүргэнийг нь "мөнгө угаах" гэмт хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг хялбар ажиллагааны журмаар шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн тухай өмнө мэдээлэгдсэн.

Хэргийг шүүх хэлэлцээд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нэгжлэгээр:

  • Б.Насантогтохын орон байранд 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3440 евро, 7,030,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг, мөн хадам дүү Ч.Ариунтунгалагийн орон байранд хадгалсан 70,000 ам.доллар илэрсэн бөгөөд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 337,444,746 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн,
  • Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллах хугацаандаа үйлчилгээний талбай худалдан авахаар өөрийн баз Г.Б-ын нэрээр нийт 438,700,000 төгрөгийг шилжүүлсэн, нийт 650,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч хөрөнгө орлого нь 1,088,700,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
  • нэр бүхий тээврийн хэрэгслийг бусдын нэр дээр бүртгүүлж хөрөнгө орлого нь 251,782,998 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хадам дүүгээрээ дамжуулан валют арилжиж хөрөнгө орлого нь 592,327,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт бэлнээр шилжүүлж, хөрөнгө орлого нь 80,214,500 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, орон сууц захиалгын гэрээний төлбөрт удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлж хөрөнгө орлого нь 535,561,250 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
  • автомашин худалдан авах гэрээний төлбөрт нийт 183,640,000 төгрөгийг шилжүүлж, улмаар нийт 3,069,670,494 төгрөгийг хууль ёсоор олсон болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай болохыг шүүх тогтоосон байна.

Түүнчлэн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 1,088,700,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үйлчилгээний талбай, захиалгын гэрээ байгуулж төлөлтийг гүйцэтгэн мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 251,782,998 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн худалдан авч буй машины төлбөрт шилжүүлж бусдын нэрээр өмчлөгчөөр бүртгүүлж мөнгө угаасан, хахууль өгөгчөөс бэлнээр авсан 102,812,100 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор авто зогсоолыг өөрийн төрсөн хүүгийн нэрээр худалдан авч мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг нуун далдлах зорилгоор 908,800,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.Ариунтунгалагийн нэрээр захиалсан, 80,214,500 төгрөгөөр үйлчилгээний талбай худалдан авч мөнгө угаасан, 535,561,250 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор төрсөн хүүгийн өмчлөлд орон сууц худалдан авч мөнгө угаасан, 183,640,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан буюу “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “Хахууль авах” гэмт хэргийн улмаас олсон нийт 2,835,037,848 төгрөгийг буюу их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг байнга, тогтвортойгоор нуун далдалсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж шүүх дүгнэсэн байна.

Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас нийт 202,812,100 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцжээ.

Б.Насантогтох нарын 5 хүн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураар гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцэж, Б.Насантогтохын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1,933,254,850 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр эзэмшиж байсан  Лексус загварын 251,782,998 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, мөрдөгчийн нэгжлэгээр хураан авсан 337,444,746 төгрөгийг тус тус улсын орлогод хураан авч, яллагдагч Б.Н-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жил хорих ялын хамт ногдуулжээ.

Шүүгдэгч Ч.А, Г.Б, Д.Г, Ц.О нарт зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд ажиллах эрхийг хасах, торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 3 мин Пакс Глобалика (Pax Globalica) 14 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 37 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 1 цаг 13 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 1 цаг 17 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 1 цаг 31 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 1 цаг 40 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 21 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 2 цаг 25 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 2 цаг 31 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 2 цаг 36 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 2 цаг 42 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 2 цаг 46 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 2 цаг 57 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 4 цаг 2 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 4 цаг 10 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 4 цаг 35 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 5 цаг 16 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top