x

Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн хувьцааны мөнгө болох гурван их наяд төгрөгийг шууд ард түмэнд тараа гэдэг үүрэг Ерөнхий сайд Н.Учралд өгсөн.

Ерөнхийлөгч УИХ-ын "D-Parliament" цахим системд иргэдээс гаргасан "Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857.000 төгрөг бэлнээр олгох" тухай өргөдөл богино хугацаанд 100 мянга гаруй иргэний гарын үсэг, дэмжлэгийг авсан тул энэхүү санаачилгыг хүндэтгэн үзэх шаардлагатай гэж үзсэн тухайгаа хэлсэн. Мөн дайн дажин шатахуун, махны үнийн өсөлтөөс үүдэлтэй бэрхшээл зовлонг даван туулахад энэ дэмжлэг хэрэг болно гэж үзэж байгаа тухайгаа онцлон ярьсан.

Энэ үүргийг хүлээж авсны дараагаар Сангийн сайд З.Мэндсайхан уг мөнгийг иргэдэд олгох хууль эрх зүйн зохицуулалтыг хийхээр ажиллаж эхэлснээ мэдэгдсэн. Уул нь Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй Засгийн газраас ногдол ашгийг бэлнээр тараавал зах зээлд сөрөг үр дагавартай, инфляци хөөрөгдөнө гэж үзэж байсан. тэр тал дээр ч хатуу байсан бөгөөд “Бэлнээр нь иргэдэд тараах хуулийн заалт байхгүй” гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Хуульд ногдол ашгийг 2030 он хүртэл Хуримтлалын санд төвлөрүүлж, зөвхөн боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулахаар заасан байдаг. Тиймээс иргэдэд бэлнээр тараахын тулд уг хуульд заавал өөрчлөлт оруулах шаардлагатай болох байв.

Мөн Ерөнхийлөгчтэй уулзсан өдөр Сангийн сайд хэлэхдээ “ийм үүрэг Үндэсний аюулгүйн байдлын зөвлөл өглөө” гэж хэлсэн нь хүртэл байгаа. Гэвч байдал нэг хоноод өөрчлөгдөв. Сангийн сайд мэдэгдэхдээ “хувьцааны мөнгийг тараах боломжгүй” гэв. Ер нь ч нэг нь үүрэг өгөөд нөгөө нь шууд тараах боломжгүй гэдгийг хэвлэл мэдээллүүд онцлоод эхэлсэн. Үүнийг Засгийн газар биш, УИХ шийднэ гэдгийг улс төр гадарладаг хүн бүр мэднэ л дээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн санаачилга энэ хүрээд уналаа. Ерөнхий сайд түүний шийдвэрийг сөрж байгаа мэт харагдаж байна.

Гэхдээ энэ зохиолын дагуу явж байна уу, аль эсвэл Ерөнхийлөгчтэй зам салсны шинж үү. Хэрэв зохиолын дагуу явж байгаа бол одоо дараагийн шат эхэлнэ. Ерөнхийлөгч ширүүлэн улс төр бужигнах бөгөөд үүрэг даалгавар биелүүлээгүй Ерөнхий сайдыг огцруулна гэж хүртэл мэдэгдэх байх. Улс төр улайсан юун хаус маустай мантай болж Х.Нямбаатарын ярьсан хэлсэн бүгд мартагдан ард түмний төлөө цохилох зүрхтэй ерөнхийлөгч болоод дуусна. Нэг удаагийн хууль санаачлан УИХ-аар хэлэлцүүлэн ард түмэнд тараахаар болоод дуусах байх. Харин үнэхээр Ерөнхийлөгчийн үгэнд орохоо байж тэр хоёр зам салсан байна гэж байх уу. Үнэмшил муутай мэт харагдах юм.

Нам нь үнэхээр Ерөнхийлөгчийг орлогоо нотол, тэр хаус, тэр цэргийн холбооны өндөр барилгаа нотол гэж үзэж байгаа юм болов уу. түүнийг “цаг нь дууссан” улстөрч гэж үзээд ингэнэ гэж байх уу. Зарим улс төр судлаач “хүч нь үнэхээр суларч” гэж ярьж яваа дуулдсан. Бас хүчний хуваарилалт болж хэн нэг нөлөөтэй хүн дээр нөгөө хүн нь гүйж очиж байгаа гэх мэт юм дуулдаад байгаа. Н.Учрал үнэхээр намын даргаа өгмөөргүй байвал яах юм гэсэн яриа ч байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа У.Хүрэлсүхийг намаа авч сонгуульд орно гэсэн таамаг аль дээрээс яваа гэдгийг улс төр судлаачид мэднэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн дотны хүмүүсийн нэг гэх Ерөнхий сайд Н.Учрал, бүр дотны хүн болох Сангийн сайд З.Мэндсайхан хоёр Ерөнхийлөгчийн үгийг сөрсөн гээд “гуяа алгадаад” гүйх ч дээ, зохиолын дагуу л улс төр өрнөж байгаа биз.

Д.НАЦАГ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 42 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 45 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 49 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 54 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 1 цаг 1 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 1 цаг 7 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 1 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 1 цаг 35 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ 15 цаг 20 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо 15 цаг 26 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ Өчигдөр 07 цаг 41 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 07 цаг 33 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Уржигдар 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Уржигдар 18 цаг 22 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пакс Глобалика (Pax Globalica) Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү...
Top