Өнөөдөр болох үйл явдлын тойм...
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: Өндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо үсгийн 340 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Хүрээ Майдар дуганд болно.
10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд цуврал лекц СЭЗИС-д болно.
11:00 цагт: Хурд хамтлагийн “Норсон зүрх” мюзиклийн хэвлэлийн хуралд “М банк арена”-д болно.
14:00 цагт: “Айчи Нагоя 2026” Азийн Пара наадмын медальтнуудыг алдаршуулах, тэдний амжилт, баяр бахархлыг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ордны хурлын танхимд болно.
-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Орон нутагт:
15:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй хийх уулзалт аймгийн Биеийн тамир спортын газарт болно.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд барьж байгаа 70мВт-ын дулааны цахилгаан станцын нээлт болно.
Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 6-ныг хүртэл гарна.
-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.



