x

Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна

Хээрийн цасны хэмжилтийн 10 дугаар сарын 31-ний мэдээгээр нийт нутгийн 20 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21 см-ээс их, Увсын Малчин, Завханы Тэсд 11 см, Дархан-Уулын ихэнх, Завханы зарим, Баян-Өлгий, Увс, Архангай, Хөвсгөлийн цөөн сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см цастай байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог: Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгийн 50 орчим хувьд олон жилийн дунджийн орчим болон түүнээс 1.1 хэмаар дулаан, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэрийн нийт, Ховд, Завхан, Баянхонгорын ихэнх, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Хэнтийн зарим, Увс, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар 4.4-1.1 хэмаар хүйтэн байлаа.

Харин хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим болон түүнээс бага, Завханы ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дундговь, Дорнодын ганц нэг сумдын нутгаар дунджаас ахиу орсон байв.

Энэ арав хоногт цасны нягт Баян-Өлгийн Сагсай, Увсын Өндөрхангай, Цагаанхайрханд 0.20–0.29 г/см3 буюу хамгийн их нягттай байв.

Салхины хурд тал хээр говийн ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Баянцагаан, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Аргалант, Дундговийн Мандалговь, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өлзийт, Луус, Дорноговийн Дэлгэрэх, Өмнөговийн Цогт-Овоод 28-32 м/с буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

МАА–н үйлдвэрлэлд хадлан тэжээл, хужир шүү бэлтгэж нөөцлөх, мал оторлуулах зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 33 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 47 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 1 цаг 24 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 1 цаг 36 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 1 цаг 44 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 2 цаг 59 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 4 цаг 16 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 5 цаг 1 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 6 цаг 46 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ 20 цаг 12 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? 20 цаг 40 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Өчигдөр 14 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) Өчигдөр 14 цаг 21 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна Өчигдөр 13 цаг 58 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Өчигдөр 13 цаг 22 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ Өчигдөр 13 цаг 18 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо Өчигдөр 13 цаг 04 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна Өчигдөр 12 цаг 55 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 14 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 10 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ
Top