Африк тивд анх удаа зохиогдож байгаа залуучуудын олимпын наадам өнгөрсөн сарын 31-нд нээлтээ хийж, Сенегал улсын Дакар хотноо нийт 25 спортын төрлөөр 205 орны 2,654 тамирчин өрсөлдөж байгаа.
Залуучуудын IV олимпын наадмын усан спортын тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Э.Энхмэнд 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд амжилттай оролцож, финалын уралдаанд өрсөлдлөө.
Э.Энхмэнд урьдчилсан шатанд 2:24.34 амжилт үзүүлэн финалд шалгарсан бөгөөд финалын уралдаанд 2:21.65 амжилт үзүүлэв. Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дахин хүч сорино.



