x

Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу?

Монгол Улсын талхны мөнгийг залгуулдаг нүүрсний экспорт өнгөрөгч зуны 8 сарын дунд үеэс хойш тасарсан. Энэхүү мэдээлэл намар турш сонсдсон. Гашуунсухайтын боомтод хөдөлгөөн зогсож, нүүрсний цуваа хилээр гарахаа больсон гэж. Энэ нь дээрдээгүй байтал Оюу толгойн баяжмалыг ч саявтраас эрс багасгаж. Оюу толгой компани энийгээ мэдээлж. Сангийн сайд З.Мэндсайхан ч эдгээрийг баталж:

Өнгөрөгч 8 сараас хойш Гашуунсухайтаар гарч байгаа нүүрсний экспорт 40 хувь буурсан. Хятадын талаас Гашуунсухайтын цаад талын боомтод нэг сарын хугацаатай засварын ажил эхлүүллээ гэсэн. Гэтэл засварын ажил нь хойшилж 12 сарын 31 гэхэд дуусгахаа мэдэгдлээ. Энэ долоо хоногоос эхлэн тухайн боомтоор гардаг Оюу толгойн зэсийн экспорт гурав дахин буураад байна гэж. Хүндрэх нь тодорхой болж. Гэвчиг энийг Хятадын талаас хэлсэн: Гашуунсухайтын цаад талын боомтод нэг сарын хугацаатай засварын ажил эхлүүллээ гэсэн. Гэтэл засварын ажил нь хойшилж 12 сарын 31 гэхэд дуусгана гэдгээс өөр тайлбарууд чих урттай хүмүүсийн дунд гарч.

Нэгдүгээрт: Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Болдтөмөр Ерөө гол компанийн Хятадын иргэд, төрийн өмчийн Хөгжлийн банк, Эксим банк гэх мэт компаниудтай үүсгэсэн маргаантай холбоотой гэх. Хөрөнгө оруулагч хятад иргэнээр дамжуулан Хятадын Хөгжлийн банк, Эксим банк нь Б.Дэлгэрсайханы Болдтөмөр Ерөө гол компаниас өрөө нэхээд авч чадахгүйд хүрч. Жанцан нь: Зээл тавихдаа төмрийн хүдрийн ордын лиценз барьцаалсан ч тэрийгээ 10 жилийн өмнө шүүхээр оруулаад хүчингүй болгуулж, барьцаалбараас гаргаж.

Ийнхүү барьцаагүй болсон Хятадын иргэд, Хятадын Хөгжлийн банк, Эксим банк арбитраар яваад амжилт олохоо больж. Тэгээд төрөөсөө дэмжлэг хүсч. Тэрний л сүүдэр манай экспортод тусч буй гэх.

Хоёрдугаарт: Эрдэнэс Тавантолгойн Б.Чагнаадоржийн тарьсан уршиг гэх. Б.Чагнаадорж энэхүү албан тушаалд томилогдоод удаагүй байхдаа Сингапурт уулзалт зарлаж. Нүүрс худалдан авдаг Хятадын том гурван компанийн төлөөллийг дуудаж. Норинко, Чалько, Чайна Энержи гэх мэтээс очсон гэх. Тэд очиж уулзаж. Б.Чагнаадорж нүүрсний үнэд тэднийг урьдчилгаа төлөх буюу тэднээс урьтаж мөнгө авах санал тавьж. Гэвчиг тэд үүнийг таны түвшинд ярихгүй. Засгийн, намын дээд түвшинд шийддэг асуудал гэж. Цаашаагаа: Хятадаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нам хариуцсан нарийн бичгийн дарга гэх үү, тэр зэргийн албан тушаалтнаас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт бичиг хүргүүлж. Тэрүүгээрээ: Б.Чагнаадоржийг Сингапурт дуудаж хэцүү буюу өөртөө ахадсан санал тавьсныг дуулгаж. Мөнхүү: Нүүрсийг биржээр бус ам нөхцөлөөр авдаг болъё гэж. Энэнээс болоод экспорт буурсан гэх.

Базах нь ээ: Экспорт буурсан явдал компани нь Хятадын иргэд, төрийн өмчийн Хөгжлийн банк, Эксим банк гэх мэт компаниудад өрөө төлөөгүй Б.Дэлгэрсайхан буруутай юу, эсхүл Монголоос нүүрс худалдан авдаг Хятадын гурван том буюу Норинко, Чалько, Чайна Энержи гэх мэтээс мөнгө нэхсэн Эрдэнэс Тавантолгойн Б.Чагнаадоржоос болсон уу. Гэх албан бус зэрэгцээ тайлбар сонсдох. Аль нь гэдгийг бүгдээрээ удахгүй мэдэх байх...

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ 7 цаг 55 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? 8 цаг 23 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 12 цаг 25 мин Пакс Глобалика (Pax Globalica) 12 цаг 37 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 13 цаг 0 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 13 цаг 36 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 13 цаг 40 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 13 цаг 53 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 14 цаг 2 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 14 цаг 44 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 14 цаг 47 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 14 цаг 53 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 14 цаг 58 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 15 цаг 4 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 15 цаг 8 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 15 цаг 20 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 16 цаг 25 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 16 цаг 33 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 16 цаг 58 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 17 цаг 39 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ
Top