Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Азийн цомын тэмцээнийг зохион байгуулах огноог өөрчлөх шийдвэрийг Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/ гаргажээ.
Анх төлөвлөсний дагуу уг тэмцээн 2027 оны нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 5-ны хооронд явагдах байсан бол уг огноог 2027 оны 12 дугаар сарын 23-наас 2028 оны нэгдүгээр сарын 21 болгож өөрчилсөн байна.
“Бүс нутагт үүссэн ложистикийн хүндрэл, тээвэрлэлтийн тасалдал зэргээс шалтгаалан уг тэмцээнийг явуулах хугацааг өөрчлөх шийдвэрийг Азийн цомын тэмцээний зохион байгуулах хороо гаргалаа. Шинэ огноог Олон улсын хөл бөмбөгийн холбоонд танилцуулах болно” гэж AFC-гийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.
Тэмцээнд 24 улсын шигшээ багууд оролцох бөгөөд өмнөх тэмцээнд Катарын шигшээ баг аваргалсан юм.
Үүссэн нөхцөл байдлын тухайд, 2014 оны наймдугаар сараас хойш Йеменд хусит босогчид болон Саудын Арабаар дэмжүүлсэн тус улсын засгийн газрын цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Энэ оны долоодугаар сард хуситууд Саудын Арабын хэд хэдэн танкер руу довтолсон бол наймдугаар сарын эхээр “Ансар Аллах” хөдөлгөөнийхөн Йемений баруун өмнөд нутаг руу дайрч, Моха боомт хот болон Баб-эль-Мандебийн хоолойд хяналтаа тогтоосон байна. Үүний хариуд 10 дугаар сарын 4-нд Йемений арми эдгээр нутаг дэвсгэрийг чөлөөлөх өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм.
ТАСС



