x

Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ

онгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар өнөөдөр Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын Дулааны цахилгаан станц (ДЦС) -ын барилга угсралтын ажлын талбайд ажиллалаа.

Анх 2016 онд Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Жинхуа групптэй хамтран боловсруулсан тус аймагт хэрэгжүүлэх ДЦС-ын төслийг баталгаажуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Нийт 148 сая ам.долларын  хөрөнгө оруулалтаар хийгдэж буй уг төслийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүч нь улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, иргэдийн амьдралын чанар, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн суурь тул шинэ эх үүсвэр бий болгох нь стратегийн зорилт байх ёстойг онцоллоо.

Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс жил бүр өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон өнөөгийн бодит нөхцөл байдлыг танилцууллаа.

Сэлэнгийн 70 МВт-ын ДЦС нь 35 МВт хоёр турбин генератортой, цагт 140 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай эргэлдэх буцламтгай давхаргатай мөн хоёр зуухтай, 220кВ цахилгаан дамжуулах агаарын шугамтай байхаар төлөвлөгдсөн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байрлах “Илч Хужирт” нүүрсний уурхайгаас жилдээ 414,300 тонн нүүрс хэрэглэж эрчим хүч үйлдвэрлэнэ гэж тооцоолжээ.

2026 оны 09 дүгээр сард төслийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110 кВ-ын ил хуваарилах байгууламж, 110/10.5 кВ-ын 2*46 МВА чадалтай хүчний трансформаторын барилга угсралтын ажил дууссантай холбогдуулан уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах Техникийн комисс ажилласан.

Мөн сард 110 кВ-ын “170-р Сүхбаатар агаарын шугам”-ыг сүлжээнд залган, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэжээ. Тус станцын эхний 35 МВт-ын блокийг 2026 оны 11 дүгээр сар, II блокийг 2026 оны 12 дугаар сард багтаан тус тус сүлжээнд залгахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү станц ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн үйлдвэр, аж ахуйн компаниудыг найдвартай цахилгаанаар хангах, Сүхбаатар сумын дулааны хэрэгцээг хангах нөхцөл бүрдэнэ. Мөн орон нутагт 120 орчим ажлын байр шинээр бий болох ажээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 22 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 26 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 29 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 34 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 42 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 47 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 1 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 1 цаг 15 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ 15 цаг 0 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо 15 цаг 6 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ Өчигдөр 07 цаг 41 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 07 цаг 33 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Уржигдар 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Уржигдар 18 цаг 22 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пакс Глобалика (Pax Globalica) Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү...
Top