x

Эрх баригч намын "зодоон" дундаас Л.Гантөмөр “од” шүүрэв

УИХ-д хамгийн олон суудалтай, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай нам “Оюу толгой" төслийн ноогдол ашгаас болж хөнжилдөө хөлөө жийлцэж байх зуурт сөрөгч хүчний удирдагч асан Л.Гантөмөр “од” шүүрэв.

Эрх баригч нам, Засгийн газрын хувьд хөрөнгө оруулагч талтай урт хугацааны, олон удаагийн, үргэлжилсэн яриа хэлэлцээ явуулсны үр дүнд Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ноогдол ашиг хуваарилах хугацааг наашлуулсан нь ирэх сонгуулийн гол “хөзөр” байлаа. Гэвч ноогдол ашгийг хэрхэн зарцуулах вэ? гэдэг дээр ирээд бүдрэв. Нэг үгээр өөрөө өөртөө дэгээ тавьчихлаа.

Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулийг оруулж ирэхдээ “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” хуулийн төслийг  хамтад нь өргөн мэдүүлсэн. Товчхондоо уг хуулийн төсөл нь “Оюу толгой” төсөл дээр Монголын талын эзэмшиж буй 34 хувийн ноогдол ашгийг хэрхэн зарцуулах тухай асуудал юм. Засгийн газар энэ асуудлаар И-Монгол платформаар дамжуулан иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулсан. Санал асуулгад 95.621 иргэн оролцож, 55.173 нь буюу олонх нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24.479 иргэн Хуримтлалын сандаа хадгална гэсэн санал өгсөн байна. Үр дүнд нь Засгийн газар хуулийн төслөө татлаа. Засгийн газар ногдол ашгийг Хуримтлалын нэгдсэн санд төвлөрүүлж, боловсрол, эрүүл мэнд, мега төслүүдэд зарцуулах төлөвлөгөөтэй байсан ч иргэдийн дэмжлэгийг авч чадсангүй.  

Энэ үйл явдалтай залгаад өөр нэг үйл явдал болсон нь өнгөрөгч мягмар гаригт /2026.11.03/ Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хүлээж авч уулзахдаа "2027 онд орж ирэхээр хүлээгдэж буй /3 их наяд орчим төгрөг/ ноогдол ашгийг иргэн бүрийн дансанд бэлнээр хуваарилан олгох нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн нь УИХ дахь намуудын дунд “бөмбөг” тэслэв. Нэг хэсэг нь “Бэлэн мөнгө тарааж инфляцийг хөөргөдөх гэлээ” гэж, нөгөө хэсэг нь “иргэнд өгөхөөр инфляцийг хөөргөддөг, төр захиран зарцуулахаар инфляцийг хөөргөддөггүй гэж хэн хэлсэн юм” хэмээн маргацгаалаа. Энэ асуудлаар намууд хоорондоо маргах бус, нам дотроо маргаж эхэлсэн нь гол асуудал юм. Эрх барьж байгаа нам дотроо ч, сөрөг хүчин болох АН-ын бүлэг дотор ч маргааны сэдэв болов. Энэ маргаан дундаас “од” шүүрсэн цор ганц хүн нь Л.Гантөмөр болж байх шиг.     

Л.Гантөмөр гишүүн ирэх оны төсвийн төсөл өргөн баригдахтай зэрэгцүүлээд өнгөрөгч сард /2026.10.21/ “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалттай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” нэртэй УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Гол агуулга нь “Оюу толгой” төслийн төрийн эзэмшлийн 34 хувийн ногдол ашгийг иргэн бүрт тэнцүү хэмжээгээр нэг удаа мөнгөн дэмжлэг болгон олгох, мөн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг Монгол Улсын иргэдэд 100 хувь үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай юм. Уг асуудлаар хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах тухай УИХ-ын тогтоолын төсөл. Хэзээ мөдгүй хэлэлцүүлэгт орж ирэх байх.

Учир нь  энэ хооронд бас нэг иргэн “Оюутолгойн ноогдол ашиг болох 3 их наяд төгрөгийг иргэн бүрийн дансанд тэнцүү хуваарилах /857000 төгрөг/ ёстой” гэдэг өргөдөл гаргаад, D-Parliament дээр 100 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулчихсан. Ингэснээр УИХ, Засгийн газар уг асуудлаар хуулийн төсөл санаачлах, хэлэлцүүлэх үүрэгтэй болчихож байгаа юм. Хуулийн төсөл нэгэнт парламентын босго даваад, хэлэлцүүлэгт ороод ирвэл эсрэг кноп дарах гишүүн олдохгүй. Ирэх 2027 он бол сонгуулийн жил. Дээр нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, шатахууны хомсдлоос болж иргэдийн амьжиргааны түвшин унаад байгаа энэ үед аль аль нам нь эсэргүүцэх эрхгүй болно.

Анхнаасаа Засгийн газар И Монголоор дамжуулж иргэдээс санал авсан нь ч гэсэн энэ чигийг барьсан болов уу. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч бэлэн мөнгө өгөх гээд, Засгийн газар өгөхгүй гээд гүрийгээд байгаа ч юм биш, ерөөсөө энэ асуудлыг иргэдээр өөрсдөөр нь хагалуулах эрмэлзэл эрх баригч намд байсан байх. Ингэж тойруулж байх хооронд Л.Гантөмөр гэдэг хүн санаачлагыг гартаа аваад хуулийн төсөл өргөн барьчихсан. Ингэхдээ зөвхөн нэг удаагийн ноогдол ашиг хуваарилах тухай биш, ерөөсөө төрийн эзэмшлийн 34 хувийг иргэдэд хувьцаалах тухай болгоод, давуулаад оруулаад ирсэн. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд явж байгаа хүний хувьд энэ бол маш том оноо. Магадгүй ирэх сонгуульд барьж орох уриа, мөрийн хөтөлбөр нь юм байна аа л гэж харагдаж байна.

Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд "Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрт тэгш, шударга хүртээнэ" гэж заасан. Гэвч Үндсэн хуулийн энэ заалт гарт баригдаж, нүдэнд харагдахгүй даруй долоон жилийг /2019 оны нэмэлт өөрчлөлт/ ардаа үдлээ. Хууль батлагдахаас долоон жилийн өмнө иргэдэд олгосон "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 ширхэг хувьцааг эс тооцвол. "Оюу толгой" төслийн хувьд төр нэгэнт татварын орлогоо төвлөрүүлээд, захиран зарцуулаад явж байгаа тохиолдолд хувьцааны ноогдол ашиг зэрэг дээр бол иргэдтэй барьцаад, булаалдаад байх шаардлагагүй л юм. 

Товчхондоо, Засгийн газрын хувьд иргэдэд амласан "3 их наядын ноогдол ашгаа" оруулж ирэх нь гол асуудал, харин хэрхэн хуваарилах вэ гэдэг нь парламентын шийдэх асуудал болчихоод байна.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундаас Л.Гантөмөр “од” шүүрэв 55 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 3 цаг 43 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 3 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 3 цаг 57 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 17 цаг 32 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 17 цаг 46 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 18 цаг 21 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 18 цаг 45 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 19 цаг 39 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top