x

Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл

УИХ-ын гишүүн, Монгол Улсад нүүрснээс шатахуун, хийн түлш, бордоо болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Ирэх оны төсвийн төсөл дээр та ямар байр суурьтай байна. Ер нь ямар алдаа дутагдал байна гэж харж байгаа вэ?

-Оюу толгойгоос ногдол ашиг аваад хоёр их наядыг нь хөрөнгө оруулалт хийнэ гэж баахан санал авч байснаа иргэдээс саналыг нь авахаар болсон. Ингэхээр чинь хүн мөнгөө авъя л гэж хариулах байлгүй дээ. Тийм болохоор би яах гэж асууж байгааг нь гайхаж л байсан. Ингээд Засгийн газар анхны санал болох хөрөнгө оруулалт хийх саналаа татчихсан. Нэг техник явчихав уу л гэж харсан. Миний хувьд анхнаасаа л байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ногдол ашгийг одоо байгаа хуулийнхаа хүрээнд иргэдэд хуваарилах нь зөв гэдгийг хэлсэн. Энэ байр суурь дээрээ одоо ч хэвээрээ байгаа. Ирэх оны төсвийн тэлэлт байсаар л байна. Сүүлдээ ярьсаар байгаад залхаж байна шүү дээ. Монгол Улсын эдийн засаг, төсөв, төрийн өмчийн компани, тэгээд чөлөөт орон зай байна. Гэвч энэ чөлөөт орон зай нь 30 хувиас бага болчихлоо. Үүнийг нэмэгдүүлэхгүй бол энэ улс чинь дампуурна. Эдийн засаг хэт төвлөрч, нам эдийн засгийн байгууллага болчихлоо. Улс төрийн бодлогын биш, эдийн засгийн корпораци болчихсон. Энэ бол буруу тийшээ явж байгаа, болохгүй. Тийм учраас төсвийг тэг дундуур нь хуваахаас өөр арга байхгүй. Ийм л зүйлийг хиймээр байна. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат болгох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор эдийн засаг, улс төр, нийгмийн бүтэц углуургаараа улам гүнзгий хямрал, мухардалд орж байна. Гайхмаар нь улам тийш нь түлхээд байх юм.

-Ногдол ашгаа бэлнээр авна гээд 100 гаруй мянган иргэн гарын үсэг зурчихсан. Дээрээс нь Ерөнхийлөгч бэлнээр өгөх санал гаргачихсан. Ингэснээрээ Засгийн газар, УИХ-ыг хууль өөрчилж, бэлэн мөнгө тараахаас өөр аргагүй байдал шахаад байна уу. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийлөгч тийм санал гаргалаа гээд бэлнээр нь өгчихдөг юм байхгүй шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлж, санал гаргах нь Ерөнхийлөгчийн эрхийн асуудал. Үүнийх нь дагуу Засгийн газар хууль боловсруулж өргөн барих, түүнийг нь УИХ хэлэлцэх эсэх нь бас л эрхийн асуудал шүү дээ. Ийм болохоор үүн дээр би юу ярих вэ. Тэглээ гээд шахалтад ороод байх асуудал байж болохгүй л гэж бодож байна.

-Хуулиа мөрдөөд явахаар Засгийн газрыг унагах асуудлыг хөндөж магадгүй байна гэж яриад байгаа дээр юу хэлэх вэ?

-Бид улсаа хорлож огт болохгүй. Хэрвээ улсад хортой гэвэл Засгийн газраа солих л хэрэгтэй. Харин зөв бол тэр бодлого дээрээ хатуу зогсох ёстой.

-Нүүрснээс шатахуун гаргах асуудлыг судлах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ ажил тань хэр явна вэ?

-УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан. Нүүрснээс шатахуун, хийн түлш, бордоо, химийн материал үйлдвэрлэх эрх зүйн орчныг судлах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах чиг үүрэгтэй. Үүнд намуудын төлөөллийг хангаж оролцуулсан. Бид Нефть боловсруулах үйлдвэртэй харьцуулахад өрсөлдөх татварын ямар хөнгөлөлт байх хэрэгтэй байна гэдгийг судалж байгаа. Гэхдээ Монголын нефтийн үйлдвэрийн талаар яриагүй. Тэр үйлдвэр баригдаад улсын шатахууны хэрэглээний талыг хангана. Цаана нь үлдэж байгаа тал дээр нь ямар боломж бололцоо байх юм. Ер нь ганц шатахуун гэлтгүй хийн түлш, бордоо, уул уурхай, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүнийг бид өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд олон улсын хөрөнгө оруулалт татах ёстой. Тэгэхээр яаж хөнгөлөлт үзүүлбэл ийм боломж гарах вэ гэдгийг судалж, санал гаргахаар ажиллаж байна. Татварын хөнгөлөлтүүдийн тооцоолол гарсан. Сангийн яамны зүгээс энэ татваруудыг ингэж хөнгөлж болохгүй л гэж байгаа. Мэдээж тэд татварын бодлогоо бодож байгаа байх. Гэвч том агуулгаараа бид байхгүй зүйлийг бий болгох гэж байгаа юм. Байхгүй зүйлээс татвар авч чадахгүй. Байхгүй юм чинь татвараас чөлөөллөө гэхэд харамсах зүйлгүй. Харин түүний цаана Монголын импортод гадагшаа гардаг тэрбум ам.долларууд, их наядаар яригдах мөнгө үлдэнэ. Ирээдүйд ямар нэг зүйл болж, хил хаагдлаа гэхэд Монгол шатахуун, бордоо, тэсэлгээний материалтай, хөдөө аж ахуйгаа ажиллуулах чадамжтай, эдийн засгийн аюулгүй байдлын онцгой чухал сэдэв бол нүүрс-хими юм. Тийм болохоор ач холбогдол өгөөд бид ажиллаж байна.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нүүрс-химийн үйлдвэр байгуулах хөтөлбөр бий шүү дээ. Үүнтэй хэр уялдаж байна вэ?

-Тэр болохоор Нүүрс-химийн үйлдвэр биш. Хагас лабораторийн түвшний процессын тасралтгүй ажиллагааг хангасан, туршилт тохиргооны үйлдвэр. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа, Эрдэнэс Таван толгой компанийн хэрэгжүүлэх төсөл. Харамсалтай нь одоо болтол хэрэгжүүлдэггүй, компани нь ямар ч мөнгө гаргаагүй. Уг нь энэ ажлыг хийх хэрэгтэй байгаа юм. Үүнийг хийчихвэл судалгааны байгууллагууд хамтарч түүнийг ажиллуулаад, монголчууд нүүрснээсээ шатахуун гаргаж болох юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болох, боловсон хүчнээ бэлдэх, технологио эзэмших, том төсөл хэрэгжихэд дэм болно. Бид чинь нүүрсэн дээр амьдардаг улс. Дахиад 100 жил нүүрсээ ашиглана. Нэмээд ашигладаггүй нүүрс далай мэт арвин. Ийм учраас бага хэмжээний ийм үйлдвэрийг улс бодлогоор хийчих хэрэгтэй.

-Төсөл нь тэгээд огт эхлээгүй гэсэн үг үү?

-Би сая тэг төгрөгийн хөрөнгө гаргасан гээд хэлчихлээ. Үүнийг ерөөсөө явуулахгүй байна. Түрүү долоо хоногийн Ерөнхий сайдын асуулгын цагаар би яг үүнийг асуусан. Тэгэхэд “Энэ их чухал, үүнийг хэрэгжүүлэх нь их зөв гэж бодож байна” гэж хариулж байна лээ. Монголчууд ноолуурыг анх боловсруулахдаа эхлээд ЮНИДО-гийн дэмжлэгтэйгээр ийм туршилт, тохиргооны үйлдвэр байгуулсан байдаг. Тэгээд ноолуураа самнаад, цэвэрлээд чадах юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсныхоо дараа Японы Засгийн газартай гэрээ байгуулж Говь гэдэг "том" үйлдвэрийг байгуулсан. Түүнээс хойш ноолуур манай экспортын гол бүтээгдэхүүн болсон. Үүнтэй адилхан байдлаар шийдэх хэрэгтэй.

-Та сая намуудыг эдийн засгийн корпораци болчихсон гэж байна. Бас саяхан шинээр нам байгуулахад шаардагддаг хүний тооны хязгаар огт хэрэггүй гэсэн байсан?

-Улс төрийн намууд парламентын бодлогын баг биш, эдийн засгийн корпораци болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл. Хатуу гишүүнчлэл гэдэг чинь дээр үед хувьсгал хийж, ангийн тэмцлийг ялахын тулд гарч ирсэн зүйл. Гэтэл одоо тэр үе хэдийнэ дууссан. Одоогийн залуусыг намд ороод, улаан батлахтай үнэнч яваач гэвэл үгүй л гэнэ. Ийм өөр болчихсон цаг үед хэдэн арав, зуун мянган гишүүнтэй намыг байлгах боломж байхгүй. Ганц боломж нь ашиг сонирхлоор нь холбох. Тэр нь төсвөөс худалдан авалт хийлгэх, намын компаниудаа тендерээр дэмжиж, тусгай зөвшөөрөл өгөх, намын гишүүдээ төрийн албанд томилох, гурил, будаа, гарын бэлэг өгөх тал дээр илүү их ажиллана. Ингээд төрийн албаар дамжуулан бизнес, халамж, ашиг сонирхлоор нь бүх шатанд уяж байж масс намаа авч үлдэнэ. Үгүй бол тэр нам нурна. Масс намаа авч үлдэхийн тулд намууд эдийн засгийн корпораци болчихоод байгаа юм. Гэтэл бидний Үндсэн хууль огт өөр агуулгатай. Тийм болохоор одоо бид дүгнэлт хийх хэрэгтэй болсон.

-Ямар дүгнэлт хийх юм бэ?

-Нэг намтай, эсвэл хэдэн нам нь эдийн засгаа хувааж аваад явдаг юм уу, мэдэхгүй. Ингэх юм бол бид үзэл санаагаа өөрчлөх хэрэгтэй. Социалист үзэл санаа буюу хувийн өмч байхгүй, нийтийн өмчийн төлөө төрөөс удирддаг. Гэтэл одоо чинь бид капитлист буюу мөнгө олно гэдэг үзэл санаатай. Капитлист үзэл санаатай хүн социалист үе шиг нийтийн өмчийг удирдах юм бол хулгай хийнэ. Ингэх гээгүй л юм бол намаа өөрчлөх ёстой. Намын гишүүнчлэлийг хориглоод, намыг төрийн алба, төрийн өмчийн компаниудаас зайлуул. Төрийн араг ясыг нам зангидахгүй. Энэ өөрчлөлтөө бид хуулиар хийчихсэн. Үүнийгээ л ажиллуул.

-Тэгвэл намын хатуу гишүүнчлэлийг хориглох боломж байна уу?

-Үндсэн хуульдаа 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулаад “Иргэд эвлэлдэн нэгдэж нам байгуулахдаа сонгуулийн насны хүн амын нэг хувиас илүү тооны хүнийг хамруулна” гээд заачихсан. Энэ нь ойролцоогоор 25 мянган хүн гэсэн үг. Энэ заалт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнээс хойш хүмүүсийг эвлэлдэн нэгдэж улс төрд орохгүй, зөвхөн аль нэг намд ор гэдэг зүйлийг л тулгаж байгаа хэлбэр. Өөрсдөө нэг их ухаалаг, мэргэн юм шиг ингээд заачихсан. Гэтэл дараагийн үеэс чинь огт өөр хандлага гарч ирээд байна. Улс төрийн өөр шийдлүүдтэй байгаа. Яагаад энэ хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийг хааж, хязгаарлаж байгаа юм. Эвлэлдэн нэгдэх эрх гэдэг бол төрөөс нэг дарга тэд, эдээрээ нэгд гэж заадаг зүйл биш. Хүн амьд явах эрхтэй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Энэ эрхүүдийг нь зааж болохгүй шиг л зүйл юм. ХБНГУ-д хэн нэгэн нам байгуулахад тооны босго гэж байхгүй. Гагцхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай ажиллах ёстой. Тиймээс Үндсэн хуулийн энэ заалтыг өөрчлөх, эсвэл үйлчлэх хугацааг нь сунгах л хэрэгтэй.

-Үндсэн хуульд тодорхой хугацаанд өөрчлөлт оруулж болохгүй заалт бий биз дээ?

-Тэр хугацаа нь ирэх оны арваннэгдүгээр сард дуусах юм билээ. Манай улс чинь НҮБ-ын “Олон улсын иргэний болон улс төрийн эрхийн пакт”-д нэгдсэн. Энэ чинь НҮБ-ын гол суурь зарчмуудын нэг. Нэмээд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-тай холбогдоно. Тэгэхээр бид соёлт хүн төрөлхтний нэг хэсэг болж, НҮБ-д гишүүнээр элссэн л юм бол үүнийг мөрдөхөөс өөр аргагүй. Иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг дураараа хуулиар хязгаарладаг байж болохгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 47 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 57 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 1 цаг 2 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 14 цаг 37 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 14 цаг 50 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 15 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 15 цаг 49 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 16 цаг 43 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 23 цаг 12 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 23 цаг 17 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 23 цаг 26 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 23 цаг 33 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн Өчигдөр 08 цаг 46 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top