x

Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ

Японд энэ оны эхний зургаан сард мэндэлсэн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 0.4 хувиар өсөж, 320 458-д хүрсэн байна. Ингэснээр эхний хагас жилийн үзүүлэлтээр төрөлт сүүлийн 11 жилд анх удаа нэмэгдсэнийг Засгийн газрын лхагва гаригт танилцуулсан мэдээлэл харуулжээ. 

Төрөлт ийнхүү нэмэгдэхэд 2024, 2025 онд гэрлэлтийн тоо өссөн нь нөлөөлсөн байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэрлэлт нь төрөлтийн тоонд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг юм.

 Гэсэн хэдий ч энэ онд мэндлэх хүүхдийн тоо өнгөрсөн оны үзүүлэлттэй /671 270/ ойролцоо байх төлөвтэй байна. Өнгөрсөн онд Японд мэндэлсэн хүүхдийн тоо дараалан 10 дахь жилдээ түүхэн доод түвшинд хүрсэн билээ.

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны статистик мэдээллээр, тус улсад 1973 онд төрөлт 2.09 саяд хүрснээс хойш зарим жилд хэлбэлзсэн ч ерөнхийдөө буурсаар иржээ. Засгийн газраас энэ хандлагыг өөрчлөхийн тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. 

Японы Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэн 2023 онд гаргасан тооцоололдоо жилийн төрөлтийн тоо 2040 он гэхэд 680 мянгаас доош буурна гэж таамаглаж байжээ. Гэвч бодит үзүүлэлтээс харахад төрөлтийн бууралт урьдчилан тооцоолсноос илүү хурдацтай явагдаж байна. 

Тус улсын Засгийн газар төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд асарсны тэтгэмжийг нэмэх, хүүхэд асрах чөлөөний чөлөөний хугацаанд мөнгөн тэтгэмж олгох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж эхэлжээ. Үүний зэрэгцээ эрх баригчид 2030-аад оны эхэн үе хүртэлх хугацааг төрөлтийн хямралыг даван туулах "сүүлийн боломж" гэж үзэж байна.

Kyodo

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 1 цаг 6 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 1 цаг 20 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 1 цаг 55 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2 цаг 19 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 3 цаг 13 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 9 цаг 41 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 9 цаг 47 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 9 цаг 56 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 10 цаг 2 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 11 цаг 41 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 11 цаг 44 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 11 цаг 48 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 11 цаг 53 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 12 цаг 0 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 12 цаг 5 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 12 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 12 цаг 34 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Өчигдөр 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Өчигдөр 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Пакс Глобалика (Pax Globalica) Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top