"Ноттингем Форест" баг талбайдаа "Манчестер Сити"-г 3:1-ээр хожсоноор Английн аварга шалгаруулах тэмцээний хүснэгтэд өөрчлөлт орж, "Манчестер Юнайтед" баг доод лиг рүү унах бүс рүү орж ирлээ.
“МанЮ” одоогоос яг 40 жилийн өмнө буюу 1986 оны 11 дүгээр сард 21 дүгээрт бичигдэж хойш анх удаагаа тэмцээний хүснэгтийн сүүлийн гурван байр эзэлж буй багуудын нэг болсноор дээд лигээс “мултрах” аюулд оржээ. Есөн тойргийн дараах байдлаар тус баг 7 оноотойгоор хүснэгтийн 18 дугаарт бичигдэж байна. "МЮ"-гийн ард "Кристалл Пэлас (7 оноо), "Сандерленд (5) багууд жагсжээ.
Хасагдах бүсээс гарахын тулд Майкл Каррикийн дасгалжуулсан хөлбөмбөгчид ням гаригт талбайдаа “Астон Вилла”-г заавал хожих ёстой.
"Манчестер Юнайтед" бол “Ливерпүүл”-ийн адилаар Английн аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 20 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон баг юм.
ТАСС



