x

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Шинжлэх ухааны академид хүртээхээр болжээ.

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн бахархал Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” маргааш тохионо.

Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлж байна.

ШУА нь өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь үндэсний шинжлэх ухааны байгууллагын эх суурь болсон түүхтэй. Хүрээлэн 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн, 1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны академи, 1992 оноос Монгол Улсын Шинжлэх ухааны академи нэртэйгээр эрдэм судлалын их үйлсийг удирдан зохион байгуулж ирлээ.

ШУА байгуулагдсанаар түүх, хэл бичиг, утга зохиол, эдийн засаг, байгалийн ухааны судалгаа өргөжин хөгжиж, хөдөө аж ахуй, анагаах ухааны байгууллагуудын судалгааны чадавх бэхжин, байгаль, техникийн ухааны хүрээлэнгүүд байгуулагдаж, суурь болон хэрэглээний судалгааг уялдуулан хөгжүүлэх, үндэсний судлаачдыг бэлтгэх, эрдэм шинжилгээний хамтлагийг төлөвшүүлэх, олон улсын хамтарсан судалгааг тогтмол хийх зэргээр дараа үеийн ололт амжилтын үндэс суурийг тавьсан юм.

ШУА нь Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг тогтмол зохион байгуулж, өрнө, дорнын судлаачидтай хамтран ажилласнаар манай улс монгол судлалын олон улсын хамтын ажиллагааны тулгуур төв болон хөгжиж, монгол үндэстний түүх, хэл, соёлын өвийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлан таниулах, үндэсний ой санамжийг хадгалах, дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг тодорхойлон, монгол угсаатан Хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, нүүдэлчдийн амьтны загварт урлаг Монголоос үүсэлтэйг баримтаар нотолсон юм.

Мөн Хүннү, Жужан, Уйгар, Түрэгийн Хаант Улсын үеийн хот балгад, Чингис хааны анхны нийслэл Аураг балгас, Эзэнт гүрний нийслэл Хархорум зэрэг эртний хотын судалгааг шинэ шатанд гаргаж, түүх, соёлын 100 гаруй мянган дурсгалт газрын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, түүхийн дурсгалт газруудыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын өвийн жагсаалт”-д бүртгүүлж, эх түүхийн үзэсгэлэнгүүдээ гадаадын улс орнуудад тогтмол дэлгэн сурталчилж байна.

Монголын эрдэмтэн судлаачид олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран судалгаа шинжилгээний олон хээрийн судалгааны ажлуудыг амжилттай хийж ирсэн бөгөөд энэ хүрээнд ШУА-ийн эрдэмтэн судлаачид геологи, палеонтологи, геофизик, биологи, эртний түүхийн ховор, үнэт олдворыг сурвалжлан цуглуулж, шинжлэн судалж, онол практикийн үлэмж ач холбогдолтой шинэ дүгнэлт, таамаглал, тодорхойлолт дэвшүүлэн, олон арван хамтын болон нэг сэдэвт бүтээл туурвин газрын зураг, карт зохиож, дэлхийн шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ.

Манай улс 1970-аад оны эхээр “Интеркосмос”, “Интерспутник” байгууллагын гишүүн болсноор сансар судлалын эхлэл тавигдан, 1981 онд монгол хүн сансарт ниссэнд ШУА-ийн оруулсан хувь нэмэр, түүхэн гавьяа асар их.

Өдгөө ШУА нь 35 улсын 150 гаруй ШУА, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж, үндэсний судалгааг олон улсын эрдэм шинжилгээний орон зайтай холбож, хамтарсан судалгаа, эрдэмтдийн солилцоо, олон улсын хэвлэлд нийтэлсэн бүтээлүүд нь Монгол орны талаарх мэдлэгийг баяжуулахын зэрэгцээ үндэсний судлаачдын чадавхыг бэхжүүлж, шинжлэх ухааны салбарын нэр хүндийг өргөсөөр байна.

Байгалийн ухааны салбарын эрдэмтэд эх орныхоо ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эд, тэдгээрийг боловсруулах технологийн онолын болон хэрэглээний судалгаа хийж, үндэсний болон олон улсын оюуны 300 гаруй өмчийг батлуулан, 500 гаруй технологийн заавар, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, 150 гаруй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Мөн Монгол орны биологийн олон янз байдал, амьтан, ургамлын экосистем, бичил биетний биологи, экологи, генетик зүй тогтлыг судлан, биологийн нөөц, баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах үндэслэл боловсруулах, хавдрын өвчний молекул механизм, генетик шалтгааныг тогтоох, биологийн идэвхт шинэ эмт бодис илрүүлэх, бүтээгдэхүүний технологи бий болгох чиглэлээр ажилласан.

Амьтны аймгийн ангилал зүй, экологи, биологи, генетикийн судалгааны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн 200 гаруй байгалийн шинэ нэгдэл, 70 орчим зүйл ургамлыг анх олж нээн дэлхийн мэдлэгийн санд бүртгүүлэхийн зэрэгцээ ховор, нэн ховор эмийн ургамлын генофондыг хадгалах, нөөцийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Түүнчлэн Монгол орны эртний тэнгис, нуур ус, эх газрын хурдас чулуулагт хадгалагдаж үлдсэн амьтан, ургамлыг илрүүлэх, удам төрлийн холбоо харьцааг нарийвчлан гаргах, олон улсын түвшинд баталгаажуулах, эртний уур амьсгал, орчныг судлах, био давхарга зүйн нэгжүүдийг тодорхойлох, эртний амьтан ургамлын судалгааны анхдагч болон харьцуулах жишиг цуглуулгын сан хөмрөгийг бүрдүүлэн баяжуулснаар манай улсын палеонтологийн судалгаа нь дэлхийд дээгүүр байранд үнэлэгдэх болсон юм.

Физикийн салбарын судалгааны зарим чиглэл дэлхийн түвшинд хүрч, квант орны онолын харьцангуй бага судлагдсан эгэл уртын бага масштаб дахь огторгуйн геометр бүтцийг “стохастик ба квант шинж чанартай” гэсэн таамаглал дэвшүүлж, классик ба квант орны онол боловсруулсан нь физикийн шинжлэх ухааны  хөгжилд нэгэн шинэ чиглэл болжээ.

ШУА-ийн 16 эрдэм шинжилгээний хүрээлэнд 50 гаруй шинжлэх ухааны доктор, 280 гаруй докторын зэрэгтэй эрдэмтэн судлаач ажиллан, олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд 3,800 гаруй өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд тэдгээрээс 90 гаруй мянган эшлэл хийгдээд байна.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:

 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,

2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав,

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,

2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж,

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,

2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл,

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,

2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай,

2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо,

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар,

2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр,

2019 онд The Hu хамтлаг,

2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа,

2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин,

2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд,

2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга,

2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн,

2025 онд Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэлд хүртээжээ.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор:

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд,

Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх, гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнадаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 9 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2 цаг 9 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2 цаг 20 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 4 цаг 57 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 6 цаг 30 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 7 цаг 12 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 7 цаг 18 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 7 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 7 цаг 31 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 7 цаг 35 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 7 цаг 42 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 7 цаг 52 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 8 цаг 1 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 8 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 20 цаг 15 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 23 цаг 33 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 23 цаг 42 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 23 цаг 46 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 23 цаг 51 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top