Тамхины цэгээр тоймгүй олон тархай бутархай мэдээ ёнгинолдох болж.
Тэрний хамгийн эрэлттэй нь засаг дахь сэлгээ, тэгээд “Бодь” компанийн авлигад тараасан гэх 110 сая ам.долларын асуудал. Энэхүү асуудлыг анхлан Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд ярьж, АТГ-т өгч байв. Тэрхүү явдал өнгөрөгч хаврынх. Эдүгээ чимээ сураггүй. Саявтраас Х.Нямбаатар энэхүү сэдвээр Канадаас лайв /live/-дах болж.
Тэрбээр өмнөтээх лайваараа 110 сая ам.долларын тээвэрлэгчээр Мөнхдөл гэл үү, Мөнхтөр гэсэн үү, тийм залууг нэрлэж байж. Өнгөрөгч хагас сайнд: Бие хамгаалагч Ё.Хэрлэнцог 110 сая ам.долларын хоёр тээвэрлэгчийн нэг нь. Амундра гэрчлэхдээ: “Бодь” компанийн авлигад тараасан гэх 110 сая ам.долларыг хоёр хүн тээвэрлэснийг хэлсэн гэж.
Ийнхүү “Бодь” компанийн авлигад тараасан гэх 110 сая ам.долларын асуудал өндрөө аваад эхэлж. Тиймийн учраас энэхүү галыг унтраах арга хэмжээг холбогдох талаас зохих хэмжээнд авч буй гэх. Гэлээ гэхдээ үүнтэй холбоотой битүү хатуудуу мэдээ тамхины цэгээр тарж. Тэр нь: Нямбааг аргалахаар Го Баясаа өнгөрөгч сарын сүүлчээр Канад руу ниссэн гэх.
Бодох нь ээ: Хууль зүйн сайд байсан, Хотын дарга асан Х.Нямбаатар сүүл хэрийн лайв болгоноороо тэрхүү 110 сая ам.долларыг хөндөх болж. “Бодь” компанийн удирдлагыг: Дэглэмийн түрийвч гэж. Тээвэрлэгчдийг нэрлэж. Дараачийнхаа лайваар дэлгэрүүлнэ хэмээж. Тиймийн учраас Х.Нямбаатарын амыг хамхих зайлшгүй шаардлагатай тулгарч.
Тэгээд Го Баясаа Канад руу нисч. Гэлээ гэхдээ Х.Нямбаатарыг хэрхэн ам хамхиулах талаарх мэдээ тамхины цэгээр алга…
Ө.Билэг



