x

Шакира Бишкект тоглолтоо хийлээ

Дэлхийд алдартай Колумбын дуучин Шакира “Las Mujeres Ya No Lloran World Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Киргизийн нийслэл Бишкек хотноо тоглолтоо хийжээ. 

Түүний тоглолт шинээр ашиглалтад орсон "Бишкек Арена" цэнгэлдэх хүрээлэнд 10 дугаар сарын 18-ны ням гаригт болжээ.  Шакира Төв Азид анх удаа тоглолтоо хийсэн бөгөөд дэлхийн 33 орны үзэгчид хуран цугларснаас Казахстан, ОХУ, Узбекистанаас хамгийн олон шүтэн бишрэгч нь хүрэлцэн ирсэн байна. 

Шакира тоглолтынхоо үеэр “Hips Don’t Lie”, “Waka Waka”, “Whenever, Wherever” зэрэг олонд танигдсан хит дуунуудаа толилуулсан байна.

Тоглолтын эхэнд дуучин бүсгүй киргиз хэлээр “Кутман кеч, Бишкек! Кандайсыңар?” (Оройн мэнд, Бишкек! Сайн байцгаана уу?) хэмээн мэндчилжээ. Шоуныхаа төгсгөлд Шакира үзэгчдэд хандан халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлсэн байна.

Тоглолт болсон өдөр Киргизийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх улсын агентлагийн тэргүүн Эдуард Кубатов Шакирагийн тоглолтын бүх тасалбар борлуулагдаж дууссаныг мэдэгджээ.

Энэхүү тоглолт гадаадын 30 мянга орчим жуулчдыг татаж, Киргизийн эдийн засагт 30 орчим сая ам.долларын орлого оруулах төлөвтэй байгааг өмнө нь мэдээлж байв.

Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 36 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 44 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 54 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 59 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 1 цаг 6 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 1 цаг 13 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 1 цаг 19 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2 цаг 28 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2 цаг 45 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 22 цаг 41 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 22 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 23 цаг 1 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 23 цаг 7 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 23 цаг 11 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 23 цаг 25 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 23 цаг 31 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Өчигдөр 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Өчигдөр 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Өчигдөр 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ...
Top