x

Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан түгээх компаниудын ухаалаг тоолуурын шинэчлэлийг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шийдвэр гаргажээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.05 сая орчим цахилгаан тоолуур ашиглаж байна. 2026 оны эцэст ухаалаг тоолуурын тоо 855.1 мянгад хүрч, нийт тоолуурын 82 хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа бөгөөд 2027 онд энэ үзүүлэлтийг 90 гаруй хувьд хүргэхээр ажиллаж байна.

Ухаалаг тоолуур нь зөвхөн хэрэглээ хэмжих төхөөрөмж бус, хэрэглэгч цахилгаан хэрэглээгээ хянах, удирдах, төлбөрөө хэмнэх боломжийг бүрдүүлэх дижитал шийдэл юм.

Ухаалаг тоолуур нь түгээх сүлжээний алдагдал, хууль бус хэрэглээг бууруулах, тасалдал саатлыг шуурхай илрүүлэх, хэрэглээний бодит мэдээлэлд тулгуурлан эрчим хүчний төлөвлөлт, тарифын зохицуулалтыг боловсронгуй болгох чухал ач холбогдолтой.

Эрчим хүчний зохицуулах хорооноос түгээх компаниудад алдагдлыг бууруулах зорилт тогтоож, алдагдлын бууралтаас бий болох үр ашгийг ухаалаг тоолуурын шинэчлэлд чиглүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 2027 онд санал болгосон түгээлтийн алдагдлын дундаж түвшнийг 13.6 хувиас 8.6 хувь хүртэл бууруулах боломжтой гэж тооцоолж байна.

Цаашид цахилгаан түгээх компаниудын ухаалаг тоолуурын системийг өгөгдөл солилцох нэгдсэн стандартын дагуу үе шаттай холбож, хэрэглээний мэдээллийг төлбөр тооцоо болон хэрэглэгчийн цахим үйлчилгээтэй уялдуулна.

Ингэснээр эрчим хүчний салбар бодит мэдээлэлд суурилсан удирдлагатай болж, ухаалаг сүлжээ (Smart Grid), гэрээт зах зээлийн хөгжлийн суурь нөхцөл бүрдэх юм.

Ухаалаг тоолуурт шилжсэнээр хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг сайжруулахын зэрэгцээ эрчим хүчний алдагдлыг бууруулж, салбарын үр ашгийг нэмэгдүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 10 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 29 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 36 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 47 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 57 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв 14 цаг 24 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна 14 цаг 42 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! 15 цаг 12 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 15 цаг 18 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 15 цаг 22 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 16 цаг 7 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 16 цаг 20 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 22 цаг 37 мин Мэдээж “Ар нь түүз!” 22 цаг 48 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 23 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 23 цаг 13 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 23 цаг 17 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 23 цаг 22 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 23 цаг 27 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 23 цаг 32 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top