x

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол хүн ер нь ямар мөрөөдөлтэй байдаг вэ? Би өөрийгөө дундаж монгол гэж бат итгэдгийн хувьд том толгойлж өөрийнхөө бодож явсан, бодож яваа мөрөөдлөө чамд ярьж өгье. Мөрөөдөлтэй байх, зорилготой байх гэдэг хоёр юм нэг хэсэг мөрөн дээр жин дарж суучихаад зовоож өгдөг байв. Би ганцаараа мөрөөдөлгүй ч юм шиг, алсын зорилгогүй болохоор ойрын зовлондоо түүртээд ч яваа юм шиг санагдаад шаналж явсан өдөр хоногууд олон байна. Одоо ч хааяа өнөөх давтагддаг бодолдоо автаад эморчихсон л сууж байдаг. 

Би арван жилд байхаасаа зүгээр сайхан хүүхдээ сайн хүмүүжүүлчих хэмжээнд ээж болъё л гэж мөрөөддөг охин байв. Тэгээд эргэн тойрныхон, инфлюнсер ах эгч нар гарч ирээд том мөрөөд гэдэг мессежийг талаар нэг тарааснаас болоод миний мөрөөдөл жижиг ч юм шиг санагдаад өөртөө энэ асуултыг ойр ойрхон тавих болсон юмдаг. Мөрөөдөл гэдэг юмыг ойлгохын тулд нөгөө талаас өөрийнхөө хувьд хэвийн гэдэг тодорхойлолт, хэмжүүрээ тодорхой болгох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

Манай өмнөд Америк найз байдаг юм. Эмээ нь франц өвөө нь герман аав нь Швейцарт төрсөн, ээж нь африкийн шар, өөрөө Өмнөд Африкт төрсөн шар арьстан. Үндэстний хувьд жинхэнэ холимог хуурга учраас хэлний чадвар төрөхөд нь өгөгдчихсөн өгөгдөл. Дэлхийн нэг хэсэгт хүний төрөхөөсөө өгөгдчихсөн өгөгдлийг бидний ихэнх нь мөрөөддөг. Хоёр гурван хэлтэй л болчих юмсан… Заа алсын тэр африкийн охиныг амгалан орхиё энэ хүрээд. 

“Энэ л амьдрал шдээ” гэж бодох буюу “Хөх цэгний нөлөө” 

Миний сонсож байсан подкастуудаас хамгийн гүнзгий сэртгийлэм мэдрэмж төрүүлсэн нь Хүлээлгийн өрөө подкастны эцэгтээ хүчиндүүлдэг байсан охины орсон дугаар байсан юм. Тэр охины хэлсэн нэг үг олон хоног чихэнд сонсогдож явсан. “Энэ л амьдрал юм байна гэж бодсон” гэдэг үг. Хүчиндүүлэх нь, хүүхдээрээ хэрнээ дүүгээ хамгаалаад сэтгэл, биеэрээ хохирох нь… энэ л амьдрал юм байна гэж тэр бодсон байсан тухайн үед. Тэр подкастыг сонсноос хоёр сарын дараа “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” нэрт номоороо монголчуудад танил болсон Марк Мэйнсоны дараагийн номноос “энэ л амьдрал юм байна” гэдэг үгнийхээ учрыг олсон. Сэтгэл судлаачид “хөх цэгний нөлөө” нэртэй нэгэн туршилт явуулжээ. Цагаанаас хүнд хөх хүртэлх бүх уусалтаар ягаан, нил ягаан, хөх, цэнхэр, цагаан гээд бөмбөлгүүдийг оролцогчдод дэлгэцэнд харуулна. Аажмаар өнгө нь солигдох дэлгэцийг хараад оролцогчид ямар өнгө давамгайлж байгааг хэлэх ёстой. Судлаачид анхандаа хөх өнгийн бөмбөлгийг түлхүү харуулж нүдэнд нь дасгаж байгаад аажмаар бөмбөлгийн өнгийг нил ягаан, ягаан зэргээр сольжээ. Гэвч оролцогчид анхнаасаа харж дадсан өнөөх өнгөөрөө буюу дэлгэцэн дээр ихэнх бөмбөлөг хөх өнгөтэй байна л гээд байсан аж. Эндээс хүн юмыг хэвийн гэж хүлээж авахдаа өөрийн анх авсан мэдрэмж, дассан зандаа тохируулна уу гэхээс нийгмийн хүлээлт, олон нийтийн шахалт энэ тэр тийм ч хамаатай байдаггүй байх нь.

Энэ хүртэл нуршсан нь нөгөөх дундаж монгол хүний хэвийн гэж боддог зүйлийг ойлгох, тэр хэвийнээс давбал зорилго тэрнээс цааш халихаар мөрөөдөл болох зүй тогтол харагдсных. Миний ажиглалтаар манай нийгмийн хэвийн гэдэг ойлголт “сүртэй шдээ” гэдэг үгтэй эн тэнцүү. Тийм ядмаг учраас миний арван жилийн мөрөөдөл хүүхэд хүмүүжүүлэх буюу за нэг үсрээд дөрвөн хүний амьдралд нөлөөлөх, өөрчлөх тухай явцуудуу байжээ гэж боддог. 

Дундаж монгол Долгорын одоогийн мөрөөдөл

Хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр нөхөн үржихүйн эд насанд хүрсэн ч Долгор ээж болж амжаагүй байгаа. Гэхдээ шинэ шинэ мөрөөдлүүдтэй болсон. Дундаж монгол Долгорууд олон болоосой. Энэ миний хамгийн том мөрөөдөл. Дүлгэнэж ядаад дөрвөн хүн л үүсгэх тухай бодож зүрхэлдэг байсан би одоо бидний дунджууд олон болно гэдэг итгэлтэй байдаг болсон. Нөгөө өмнөх нийтлэл дээр чамд ярьж өгсөн таван гайг нийтээрээ гаталчих юмсан. Долгор өөрөө, Долгортой адилхан монголчууд ч бас өлөн зангаа засаасай, юм үзэж, нүд тайлаасай, зоригтой махруу байгаасай гэж хүсдэг.

Бид америкчуудаас дутуу биш, африкуудаас ч илүү биш. Биологи, физиологиороо яг адилхан өгөгдөлтэй яг адилхан хүмүүс. Гэхдээ бидний хэвийн хэмжүүрүүд өөр. Бидний Долгорууд ядаж олигтой өлсөж ч үзээгүй, махийтлаа нийтээрээ ажиллаж ч үзээгүй. Бид үнэндээ юу ч үзээгүй, маш өлөн дээрээ байгаа санагддаг. 

Чиний мөрөөдөл юу вэ? Чамд байгаа хэвийн хэмжүүрээс хэр хол вэ? Хүсвэл бодлоо хуваалцаарай. 

Зам болгон энд авч ирдэг Истанбулд дүүрсэн талаасаа буцаж нуугдсан дүгэрэг шахуу сар ширтэнгээ чамд зориулж бичив. Дундаж монгол Долгор нь.

Дундаж монгол Долгор.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 12 цаг 1 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 12 цаг 5 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 12 цаг 6 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 12 цаг 16 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 12 цаг 33 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 12 цаг 40 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 12 цаг 48 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 55 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Өчигдөр 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Өчигдөр 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top