x

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Долгор нь шувууны сүүдэр дайрч өнгөрдөг шунхан улаан насан дээрээ гунхаж явна.

Хоёр жилийн өмнө мөнгөтэй болоод илүү гоё хувцаслаад “урж тасдах юмсан” гэж боддог байсан бол одоо ёстой л нөгөө “урж тасддаг” дээрээ ирчихлээ. Мөнгөтэй болсон гэсэн үг биш ганган болсноо л гайхуулж байгаа юм. Унгар ард түмний буянаар хорин онд хорио цээрийн үе ч гэлээ төв Европд суралцахаар ирэв. Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт Хүннү Эйрийн Улаанбаатар-Будапешт анхны нислэгээр ирсэн гэж байгаа, тун догь.

За тэгээд эхний догол мөрд байсан санаагаа буцаж сануулахад, оюутан учраас мөнгөгүй хэвээрээ гэхдээ европд ирсэн учраас ганган болов. Энд vintage буюу үйлдвэрээс гараад хаа нэг анхдагч газраа оччихоод буцаж дахиад дэлгүүрийн өлгүүрт өлгөгдсөн, бидний хэлдгээр комиссын дэлгүүрүүд булан бүрт. 

Манай монголчуудад нэг ийм хэллэг сэтгэхүй бий, хуучин хувцас өмсөхгүй, хуучин энерги дагана. Яг үнэндээ хувцасны хуучин шинийг хэлэлцэх дээрээ тулбал хүний хуучин хорвоо дээр амьдарч байгаа шүү бид. Хүн амьдраад мөнх бусыг үзүүлээд дахиж төрөөд хоёр мянга хорин нэгэн жилийг үдчихсэн, хүний хуучин хорвоо. Хуучин машин, хуучин байр, хүний хуучин найз охин...

Магадгүй хэдэн жилийн өмнө бид ариун цэвэр сахидаггүй байгаад хувцсаар бөөс мэтийн халдварт өвчнүүд дамжих эрсдэлтэй байсан байх. Гэхдээ одоо үед энэ мэт эрсдлийг тооцоод ариутгаж угааж хэрэглэвэл комиссын хувцсаар ч гангарч болно. Гангараад зогсохгүй дэлхий нэгэнт даахаа больсон даавуунаас чи давхар үүрэлцээд харин ч эх дэлхийн дулаарлын эсрэг бодит хувь нэмэр оруулж буй сайшаалтай. 

Бараг жил шахуу амьдралынхаа хамгийн ганган дээрээ тавьсан эгэл монгол Долгор нь та нартаа хуучин хувцас авахад анхаарууштай, мэдүүштэй хэд хэдэн зүйл захъя. 

Нэгдүгээрт, бүрэн бүтэн бүр айхтар элээгдчихээгүй хувцас сонгоно /за энэ бараг мэдээжийн зүйл байх хэхэ/. Хоёрдугаарт, материалын чанар болон оёдолт нь анхаарал хандуулна. Хувцасны чанарыг үзэхдээ наад зах нь илж үзээд, дараа нь атгаж үздэг. Давуу нь илэхэд зөөлөн, базахад бага үрчийлттэй бол болоод явчих нь тэр. Дараагийн дугаарт санах нь, хувцас гэдэг бол чиний уран сэтгэмж. Заавал цамц өмд гээд эсвэл ойрд хүмүүс гадуур юу өмсөж байгааг л өмсөх албагүй шүү дээ. Би бол авсан хуучин хувцсаа тайрна, оёдлыг нь ханзлана, баруун зүүн талаас нь танаж орооно, тэгээд ямар ч дизайнар урлаж амжаагүй өөрийн хувцсаа гаргаж өмсөнө. 

2022 оны хаврын хувцас загварын шоунд мэргэжлийн дизайнар Францын загварын тайзнаа эрэгтэй моделуудаа цэцэгтэй плаж, пөмбгөр мөртэй нэвсгэр хувцсаар гоёод алхуулсан байна билээ. Хувцас загвар хэзээний хүйсийн тэгш эрхийг манлайлж ирсэн. Өнгөрсөн хэдэн жилийн топ трэндэд аавынх юм шиг томдсон блазер, найз залуугийнх нь юм шиг юүдэнтэй юүдэнгүй том цамцнууд моодонд байв. Бид хүйсийн тэгш эрх гэхээр эмэгтэй хүн эрэгтэйчүүдтэй адилхан байх, тэдний манлайлдаг салбар ялангуяа улс төр, нийгмийн оролцоонд эмэгтэйчүүдэд илүү олон суудал сандал олгох тухай одоо ч ярьж тэмцсээр байгаа. Харин загвар, урлаг нэг алхам үргэлж урд алхдагийн жишээг хувцас бидэнд тэгш эрхийг тунхагласаар нь баталсаар байна. 

Дундаж монгол Долгор.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 3 цаг 8 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 17 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 3 цаг 22 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 5 цаг 52 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 6 цаг 1 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 4 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 6 цаг 46 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top