x

Дундаж монгол Долгор: АРАВДУГААР САРД ӨГӨХ АМЛАЛТ

Эрхэм уншигч та бүхэндээ зориулж Дундаж монгол Долгор нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Шинэхэн нийтлэлээ хүлээн авна уу!


Хорвоо дэлхий хурдаараа эргэж байтал нэг мэдэхэд арван сар өнгөрчихөж. Нэг үр тээсэн бол төрчихөөр уг нь урт хугацаа шүү, (ямар ч харьцуулалт хийгээд байгаан тэ ккк). Долоо хоногт нэг удаа та нар руу бичээд мэндчлээд байя гэж бодсон нэг мэдэхэд 5 долоо хоног өнгөрчихдөг шүү. Сониноос таг чиг өнгөрүүлсэн энэ таван долоо хоногт эмээгийнхээ хөлийн хуруутай адилхан хуруутай болоодхов. Манай эмээ одоо ная дөхөж яваа ганган эмээ байдаг юм. Бүр багаасаа бид хэд хоорондоо эмээгийнхээ хөлийн хурууны сонин хэлбэртэйг хачирхаж жиг жуг хийнэ. Эмээгийн эрхийн хурууны хумс дээшээгээ овоогоод ургачихдаг, бид хумсаа урдаас нь хайчилж авдаг бол эмээ хумсаа дээрээс нь зүлгэж багасгадаг, одоо ч тэгдэг. Тэгээд эмээг төрөхдөө л тийм хумстай төрсөн гэж санаад хачныг нь гайхаж өвөр зуураа жиг жуг хийнэ. Гэтэл өнөө л би ойлголоо. Тэр хумс төрөхөд нь тэгж ургасан юм биш ахуй амьдралын явцад, долоо хүүхдээр хүн хийх урт он жилүүдийн нэгэнтээд тийм болчихож л дээ. Долгор, энэ миний эмээгийн нэр. 

Энэ зун дундаж монгол Долгор өдөрт 15000 алхалт дундажласан. Бэлчээрт яваа хонь нэг өдөрт арван хоёр мянган алхалт хийдэг гэж байгаа. Тэгэхээр би бол өнгөрсөн зун мал цаашаа холхив. Тэгээд ингэж их холхихоор хөлийн эрхийн хуруунд цус хураад яваандаа хумс нь ховхроод уначихадаг юм байна. Нэгэнтээ цус хурсан хэсэгт хумс овоорч ургаад эмээ шигээ хумстай болох нь ээ. Төрөхөд маань эмээ байсан болохоор эмээгээ эмээ чигээр л төрсөн санадаг байв. Эмээ маань ч гэсэн жоохон охин байж, энэ хэцүү хорвоог халшрим нийгэмтэй нь туулаад өдий хүрэв гэж бодохоор өр өвдөж, хайрлам. Би нэгхэн зуны хүчир ажилд ингэж ядарч байхад эмээ хоёр хөлийнхөө эрхий хурууны хумсыг хоёуланг нь овоолготлоо ямар их зүйлийг туулаа болдоо. 

Манай их сургуулийн өвгөн профессор ингэж асууж байсан юм. Чи эмээгээсээ илүү боловсролтой юу? гэж. Чи эмээгээсээ илүү боловсролтой юу? Профессорын өгсөн хариулт энгийн. Үгүй ээ чи эмээтэйгээ адилхан боловсролтой, та хоёрын хичээллэсэн салбар өөр. Эмээ бүр, хоёр хөлийнхөө хумсыг овоотол мал аж ахуйн салбарт хичээллэжээ. Гаргасан хичээл зүтгэлийн улбаа нь нүдний өмнө тод. Мундаг. Мундаг гэснээс мундаг гэдэг үгний тайлбар биеийн хүчээр муйхарлаж асуудлыг шийддэг хүнийг хэлдэг гэдэг. Дундаж монгол Долгор хорь дахь жилдээ шинжлэх ухаанчаар суралцах, хөдөлмөрлөх салбарт хичээллэж байна. Мундаг байж таарахгүй. Хумс хугарлаа гэдгээ гайхуулж болохгүй гэсэн үг. Шинжлэх ухаанаар суралцахын утга учир нь буруу зүйлийн өмнөөс хатуу зогсох, зөв зүйлийн төлөө зогсолтгүй зүтгэх, юмны арга эв, тунг тааруулахад оршдог шүү гэж багшийнхаа хэлснийг энд дурсая. 

Аравдугаар сар гэдэг бол хичээлийн шинэ жилийн эхэнд асаж байсан тэр хүсэл тэмүүллээ дахин нэг удаа өрдчихөд гэмгүй цаг хугацаа. Тэгээд би өөртөө намар эхэнд өгсөн амлалтаа дахиад нэг сануулъя. Битгий мундаг бай тэрний оронд шинжлэх ухаанч бай, сурч байгаа юмаа сурсан шиг сур, байгаа газраа байсан шиг бай. Хөдөлмөрлө, гэхдээ ухаантай хөдлө, тод мөрлө. 

Харин та аравдугаар сард ямар амлалт өгөв?

Дундаж монгол Долгор.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top