x

Үндэслэлгүй үнэ

ҮНДЭСЛЭЛГҮЙ ҮНЭ

Ойрхи нэгэн сонинд "Талхны үнийг үндэслэлгүй нэмэв" гэсэн өгүүлэл гарчээ. Талхны үнэ хэд байснаа хэд болсон, харин гурилын үнэ хэрхэн нэмэгдсэн, түүнтэй харьцуулсан эквивалент зэргийг нь нарийн тооцон харуулжээ, уг нийтлэлд. Ингээд бараг л интеграци диференциал оруулж тооцон математикдсаны эцэст үйлдвэрлэгчид үнээ үндэслэлгүй нэмсэн болохыг илчилж шуналын багыг нь хуу татан хаяжээ.

Үнэндээ хүн болгон шуналтай. Шунал нь зовлон тарьдаг учир зовлонгийн энэ шалтгаанаас салж чадвал хүн жаргана гэж Будда аль 2500 жилийн өмнө сургасан боловч ингэж чадсан хүн хуруу дарам цөөн. Харин хүн угаасаа шуналтай байдаг, тэр шуналууд хоорондоо эрх ашгаа зөрчилгүйгээр зэрэгцэн оршвол нийтийн жаргал авчирдаг тухай 250 жилийн өмнө Адам Смит сургасан байх юм. Хэн ч бололцоо л гарвал ахиад байдаг, үүнд хязгаар байхгүй. Бусдын эрх ашгийг хөндөх хүртэл хүн ахих ч эрхтэй. Ингэхээр хязгаар нь бусдын эрх ашиг юм. Үнийн хувьд борлуулж буй хүний шунал хязгааргүй учраас их тоо руу явна, худалдан авагч ч шунахай учраас үнийг болбол тэг болгох сонирхолтой. Харилцан тохирч, нэг нь борлуулж болж байгаа, нөгөө нь худалдан авч болж байгаа тэр цэгийг үнэ гэнэ. Энэ цэг хэлцлээр тогтоно. Худалдагч, худалдан авагч хоёрын хэлцэл. Ингэхээр үндэслэлгүй үнэ нэмнэ гэдэг нь худалдагчийн санал болгож буй үнээр бараг хэн ч худалдаж авахгүй байхыг л хэлнэ. Өөрөөр хэлбэл талхны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн учраас л хүмүүс худалдаж аваад байна гэсэн үг.

Энэ хорвоо дээр хуулиар зохицуулж болдоггүй юм олон байх. Эхнэр нөхөр хоёрын хамаатан садангаасаа болж ам мурийж буйг өөрснөө л зохицуулахгүй бол хэн таслах билээ. Харин эдийн засагчид хуулиар зохицуулж болдоггүй юмны сонгодог жишээг хэл, үнэ хоёроор авах дуртай. Гэхдээ үнийг хуулиар зохицуулж болдоггүй гэдгээ батлахын тулд хэлийг жишээнд татдаг юм. Ширээг монголчууд ширээ гэж нэрлэхээр хэлцэн тохирсон учраас л ингэж нэрлэдэг болохоос өөр юу ч гэж тогтож болох л байсан. Молоко гэдэг бол лаазалсан өтгөрүүлсэн сүү. Оригоороо юу гэж байсан нь хамаагүй. Үүнийг ингэж биш тэгж нэрлэнэ гэж ямар ч хууль гаргаад зохицуулж чадахгүй. Үнэ үүнтэй адил. 1995 онд Засгийн газраас махны үнийн дээд хэмжээг 350 төгрөгөөр тогтоон тогтоол гаргатал бараг маргааш нь шахам 500 төгрөг болон өсч байсан. Эдийн засагчид ус, алмааз хоёрын үнийг жишээнд их авдаг. Ер нь алмааз үнэтэй байдаг шалтгаан нь байгальд ховор учраас, харин ус элбэг учраас хямд гэнэ. Гэхдээ цөлд ангаж үхэх гэж байгаа хүн алмаазан бөгжөө балга усаар дуртай солих аж.

Яагаад манайхан угаалгын нунтгийг боок гээд байдгийн учрыг хэл шинжээчид судалж байж хариуг нь гаргана. Учир нь хүмүүс ингэж нэрлэхээр тогтох болсноо хэл шинжээчдээс асууж зөвшөөрөл авдаггүй. Түүнтэй ижил талхны үнэ хэд байхыг худалдагч болон худалдан авагчид Засгийн газраас, эсвэл эдийн засагчдаас асуудаггүй. Тэр дундаа сэтгүүлчдээс зөвшөөрөл авахгүй. Үнэ ингэж тогтсон нь өөрөө бодит факт юм. Яагаад гэдгийг нь эдийн засагчид судлан шинжилж байж хариу гаргах байх. Гэхдээ тэдний гаргасан хариу ихэнхдээ худлаа байдаг. Учир нь үнэ тогтоход нөлөөлдөг хэтэрхий олон хүчин зүйл байдаг учир тэр болгоныг олж тогтоож чаддаггүй.

Тэр дундаа Засгийн газар үнэ зохицуулна гэж ёстой байхгүй. Харин энэ бодит байдлыг зөөлрүүлэх буюу хурцатгах арга хэмжээ л авч болно. Засгийн газрууд голдуу л хурцатгаж муутгах арга хэмжээ авдаг нь харин дахиад бодит үнэн. Шатахууны үнэ өсөж байгаа учраас Засгийн газраас арга хэмжээ аван үнийг нь зургаан сарын турш барьж байна. Ямар сайн засаг вэ гэж үү? Үгүй ээ. Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж байхгүй. Энэ зургаан сард 10 нэлээд гаруй миллиард төгрөг энэ "зохицуулалтанд" зарцуулагджээ. Эцэст нь энэ нь машинтай, өөрөөр хэлбэл бололцоотой хэсгийг дэмжсэн болохоос төлбөрийг нь бололцоогүй хэсэг нь гаргасан гэсэн үг. Бололцоогүй хэсэг нь онцгой татвар бүхий архи тамхийг илүүтэй хэрэглэдэг шүү дээ. Засгийн газар гурилын үнийг сөрж гаалиас чөлөөллөө. Үүний буяныг гурилын чэнжүүд л хүртэх шив. Гэхдээ шуналтай гурилын чэнжүүд биш маанаг Засгийн газар буруутай. Зах зээл өөрөө тогтоосон үнийг "ард түмнээ харж үзэн" зориуд хямдруулахаар буруу замаар л орж таарна. Олон жилийн өмнө малчин түмнээ баярлуулахаар Засгийн газраас оруулж ирсэн хямдхан гэж жигтэйхэн Хонда мотор бүгд Польшийн хар зах дээр зарагдсаныг санаж байна уу?

Дэлхий даяараа хүнсний үнэ огцом өсөөд эхэллээ. Ялангуяа үр тариа. Судлаачдын ярих нь үр тариаг зөвхөн мал аж ахуй, хүнс хоёрт хэрэглэдэг байснаа нефтийн үнэ өссөнөөс болоод шатахуун гаргаж авахад хэрэглэх болсноос үнэ өссөн ба цаашид ч энэ байдал үргэлжлэх гэнэ. Иймээс дотооддоо гурил үйлдвэрлэх нь илүү ухаалаг алхам юм. Бололцоо нь бий. Дэлхийн гурилын үнийг зохицуулах гэж байгаа юм биш, дотоод гурилыг хямдхан зарах гэж байгаа ч юм биш, мөнгө олж худалдан авах чадвараа нэмэгдүүлэх гэж байгаа хэрэг. Ингэхээр Засгийн газар дандаа мангар байдаггүй гэсэн мөрдлөг гарч ирж байна.

Үнийг зохицуулж болно, тэр байтугай зохицуулах ёстой гэсэн үзэл манайд их түгээмэл байдаг. Худалдагч тал шунахай, худалдан авагч тал гэмгүй хохирогч гэсэн ил тод дүгнэлт гардаг. Ийм яриа гараад буйн шалтгаан олон байх. Юун түрүүн сонгууль болох гэж байгаа учраас энэ зохицуулалтыг хийж чадах луг хүмүүс олноор тодорч байна. Мэдээж тэд чадахгүй, гэхдээ үнийн өсөлтөд хохирч буй хүмүүсийг хуурч буй хэрэг. Зарим нь ч үнэхээр чадах юм шиг бодож байж ч магадгүй. Мөнхийн хөдөлгүүр хийж чадах уу гэж асуувал чадна л гэж наана, харж л байгаарай. Шудрага бус өрсөлдөөнийг зохицуулах газрынхан ингэж ярьж буй нь амиа хоохойлсон, хариуцлагаас зугтаасан арчаагүй л чанар нь байх. Уг нь ийм газрынхан хэн үнээ "үндэслэлгүй" бууруулж байгаатай тэмцэх ёстой юм л даа. Чухам үнээ хамаагүй бууруулна гэдэг нь зах зээлийг шудрага бусаар эзэлж эцэст нь үнэ тогтоох монополь эрхтэй болох гэж байгаа далд санаа шүү дээ. Хорвоо дээр үнэгүй юм гэж байхгүйн нэг жишээ.

Үнэ хэрхэн тогтох тухай 200 жилийн өмнө Дэвид Рикардо нэг таамаглал дэвшүүлжээ. Шингэсэн өртгөөрөө үнэ тогтох ёстой гэж тэрээр "шудрага царайлсан" байна. Энэ нь Маркст сайхан сэдэл өгч капиталистууд шунахай учраас хөдөлмөр оролцоогоо үл тооцон дураараа үнэ зохиож хөөрхий үгэйгүүчүүдийг мөлждөг тухай онол гаргасан юм. Мөлжлөгийн тухай алтан сургааль! Нэмүү өртгийн онол ч гэдэг. Онол худлаа болохыг батлахын тулд хүн төрлөхтний хагасаас илүү нь зуун жил нус цус нулимстайгаа хутгалдлаа. Гэвч энэ үзэл одоо болтол манай олон иргэдийн тархинд салшгүй ургацаг болтлоо бэхжин суусан учир үнийг төрөөс зохицуулах тухай мэргэн санаагаа нийгэмд суртчилсаар. Асар их хөдөлмөр зарцуулсан боловч яагаад ч юм хэн ч тоодоггүй бүтээгдэхүүн зөндөө байдаг атал хөнгөхөн аргалчихан мөртөө моодонд ороод үнэ хүрэх нэг хэсэг нь ч бий. АНУ-д асаагуур хоёр доллар атал манайд яг ижил бүтээгдэхүүнхэд дахин хямд байдгийг юу гэж тайлбарлах вэ? Эсвэл бизнес.ком хэмээх интернэт сайтын хаяг 7 сая доллароор зарагдаж байсан, гэтэл тэнд хөдөлмөр шингэсэн гэж үү?

Зах зээлээс илүү шудрага, илүү зөв зам одоо болтол хүн төрлөхтөн олоогүй л байна. Хэрэв олчих юм бол ядахнаа үүнийгээ манайд туршмааргүй байна. Бид түрүүний туршилтанд явж болдоггүй болохыг нь батлалцаж өгөн хүн төрлөхтний мэдлэгт асар их сургамжийг өөрийн биеэр үзүүлсэн шүү дээ.

Б.БААБАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Thamos Lucas (148.113.221.152)
    RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I don’t know how they got my email but I received an email from Investment Bank with a good proposal on how I could make millions out of my investment with them. I was convinced when they showed me profits from other clients that had invested in their platform, I began investing with them. When it was time to withdraw my profits, their website was shut down and I tried contacting them but they wanted me to pay a huge amount of fee to be able to withdraw my funds which I did until they cut me off and stopped all communication with me. I was shocked and devastated, I realized there was nothing I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your BTC. in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2025 оны 12 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 9 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 46 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 12 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 23 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 29 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 35 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 40 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 44 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 15 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 19 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 20 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 25 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 28 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 31 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 42 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 36 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top