x

Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав

/Kazinform/ АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн төвд шоронгийн ер бусын цогцолбор баригдах бөгөөд уг барилга ашиглалтад орсноор дэлхийд хамгийн өндөр шоронд болно. 13 давхар, 102 метр өндөр уг барилга нь 1040 хүртэлх хоригдлыг байрлуулах багтаамжтай байх ажээ.

Уг төслийг jail (шорон), skyscraper (тэнгэр баганадсан барилга) гэсэн хоёр үгийг нийлүүлсэн "Jailscraper" хэмээн албан бусаар нэрлээд байгаа аж. Барилгын гадна тал нь орчин үеийн оффисын төвийг санагдуулам байхаар буюу шилэн фасадтай байх бөгөөд эргэн тойронд нь ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ. 

Архитекторууд мөн шоронд байдаг зарим хэсгээс татгалзсан байна. Тус цогцолборт ганц хүний ​​камер, нийтийн талбай, задгай тавцан, сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөжээ. Хоригдлууд цонхоор тэнгэрийг харах боломжтой байх бөгөөд доош харах орчныг төмөр тороор хаах аж.

Энэхүү ер бусын шийдэл нь мэргэжилтнүүдийн шүүмжлэлд өртжээ. Архитекторч бөгөөд гэмт хэрэг илрүүлэх арга барил судлаач Андреа Зелих шоронгийн барилгыг таван давхраас өндөр барьж болохгүй гэж үзэж байна. Түүний үзэж буйгаар, хоригдлууд суллагдсаныхаа дараа нийгэмд эргэн дасан зохицоход гадаа гарч, хүрээлэн буй орчинтой ойр байх нь чухал ажээ.

Уг шинэ цогцолбор нь хүчирхийлэл, хүний амь нас хохирсон тохиолдлууд гарч байсантай холбоотойгоор олон жилийн турш шүүмжлэлд өртөж ирсэн Райкерс арлын шоронгийн нэг хэсгийг орлох юм. Төслийн өртгийг ойролцоогоор 3.9 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ.

Шүүхийн байрны дэргэд баригдах тул хоригдлуудыг хот дотор тээвэрлэх шаардлага багасна гэж үзэж байна. Гэвч уг төсөл Манхэттений зарим оршин суугчийн дургүйцлийг төрүүлжээ. Тэд барилгын ажлын үеэр дуу чимээ, тоос шороо ихсэх, ойролцоох барилга байгууламжид гэмтэл учрах, мөн тус дүүргийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх вий хэмээн болгоомжилж байгаа ажээ.

Ийнхүү уг төсөл нь шоронгийн чиг үүргийг орчин үеийн өндөр барилгуудад ихэвчлэн байдаг архитектурын шийдлүүдтэй хослуулжээ. Төслийг дэмжигчид шүүхийн дэргэд барих нь хоригдлуудыг тээвэрлэх ажлыг хялбарчлах давуу талтай гэж үзэж байгаа бол шүүмжлэгчид олон давхар шорон барих нь хэр оновчтой вэ гэдэгт эргэлзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 41 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 46 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 51 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 54 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 57 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 2 цаг 8 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 3 цаг 2 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 16 цаг 46 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 17 цаг 58 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 18 цаг 22 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2026” намрын баярыг зохион байгуулна Өчигдөр 10 цаг 59 мин “Клипперс”, “Торонто” багууд Кавай Леонардыг солилцохоор эцэслэн тохиролцжээ Өчигдөр 10 цаг 40 мин Шяншаний чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 10 цаг 21 мин АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн сургаар МАН яагаад бужигнаад унав Өчигдөр 09 цаг 25 мин Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ Уржигдар 17 цаг 50 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 17 цаг 45 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа Уржигдар 17 цаг 37 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов Уржигдар 17 цаг 34 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top