x

“Клипперс”, “Торонто” багууд Кавай Леонардыг солилцохоор эцэслэн тохиролцжээ

/TASS/ Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) “Лос-Анжелес Клипперс”, “Торонто” багууд NBA-гийн хоёр удаагийн аварга Кавай Леонардыг солилцохоор тохиролцсон тухай ESPN сувгийн сэтгүүлч Шамс Чарания “X” нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлжээ.

“Клипперс” баг К.Леонардыг солилцсоны хариуд Брэндон Ингрэм, Грэйди Дик нарыг, мөн драфтын эхний тойргийн хамгаалалтгүй хоёр сонголт, өөр нэг эхний тойргийн сонголтыг солилцох эрх болон хоёрдугаар тойргийн хоёр сонголтыг авахаар болсон байна.

К.Леонард цалингийн дээд хязгаарын дүрэм зөрчсөн хэргээр шалгагдаж, үүний улмаас "Клипперс" баг 2029-2033 онд таван улирал дараалан NBA-гийн драфтын нэгдүгээр тойргийн сонголт хийх эрхээ хасуулсан юм. Тус баг нь хамтран ажилладаг дөрвөн компанидаа багаас захиалга санал болгох замаар тэдэнтэй гэрээ байгуулахад түлхэц өгснөөр К.Леонардад талбайн гаднаас орлого олох боломжийг бүрдүүлж өгсөн байна.

Мөн “Клипперс” багийг К.Леонардыг төлөөлж байсан тухайн үеийн менежер Деннис Робертсоноор дамжуулан түүнд талбайн гадна орлого олох хууль бус санал тавьсныг холбогдох байгууллагад мэдээлээгүй гэж буруутгажээ. Д.Робертсоноор дамжуулан К.Леонард “Клипперс”-т дарамт үзүүлж, талбайн гадна орлого олох эх үүсвэр олоход нь туслахыг шаардсан бөгөөд улмаар ийм боломжийг олж авсан ч хувийн зардалд нь гаргасан төлбөрийг “Клипперс”-т нөхөн төлөөгүй нь цалингийн дээд хязгаарыг тойрч гарахтай холбоотой дүрмийг зөрчсөн гэж үзсэн байна.

Өдгөө 35 настай К.Леонард “Сан-Антонио” багийн бүрэлдэхүүнд 2014 онд, “Торонто”-гийн бүрэлдэхүүнд 2019 онд NBA-гийн аварга болсон бөгөөд хоёуланд нь финалын цувралын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байжээ. Тэрбээр 2019 онд “Торонто”-гоос шилжиж ирснээсээ хойш “Клипперс”-ийн төлөө тоглож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа 20 мин “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2026” намрын баярыг зохион байгуулна 35 мин “Клипперс”, “Торонто” багууд Кавай Леонардыг солилцохоор эцэслэн тохиролцжээ 55 мин Шяншаний чуулга уулзалт эхэллээ 1 цаг 14 мин АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн сургаар МАН яагаад бужигнаад унав 2 цаг 10 мин Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 17 цаг 45 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 17 цаг 50 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 17 цаг 57 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 18 цаг 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 18 цаг 5 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 18 цаг 33 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 19 цаг 9 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 20 цаг 16 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 20 цаг 19 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 20 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө 20 цаг 51 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Өчигдөр 09 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа Өчигдөр 09 цаг 26 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ Өчигдөр 09 цаг 23 мин Хэлгүй бол төргүй Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ
Top