x

Шяншаний чуулга уулзалт эхэллээ

/TASS/ Аюулгүй байдлын асуудлаарх Шяншаний 13 дугаар чуулга уулзалт БНХАУ-ын нийслэлд үйл ажиллагаагаа эхлүүллээ. БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжлэх тус чуулга уулзалтад оролцохоор 100 орчим улс, бүс нутаг, олон улсын байгууллагын албан ёсны төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Шяншаний чуулга уулзалтад оролцож буй 60 гаруй төлөөлөгч нь батлан хамгаалах байгууллагуудын удирдлагууд, зэвсэгт хүчний жанжин штабын даргын түвшний хүмүүс ажээ. "Олон улс, бүс нутгийг хамрах хүрээ, дээд түвшний төлөөлөл нь энэхүү чуулганы үргэлж баримталдаг үнэт зүйлс болох нээлттэй, хүртээмжтэй байх зарчмыг илтгэж байна" гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Бин онцолсон байна. 

Зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ онд Шяншаний чуулга уулзалтын 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд хэдийнээ “Хятадын цэргийн дипломат харилцааны тод нэрийн хуудас” болсон байна. Тиймээс энэ удаагийн арга хэмжээ нь “өнгөрсөн ба ирээдүйг холбох гүүр болохын хувьд онцгой ач холбогдолтой” гэжээ.

“Зохион байгуулж ирсэн цагаас хойш Бээжингийн Шяншаний чуулга уулзалт нь эрх тэгш, ил тод, хүртээмжтэй байдал, харилцан туршлага солилцох зарчмыг тууштай баримталж, яриа хэлэлцээ, санал солилцоогоо улам гүнзгийрүүлэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, хөгжүүлсээр ирсэн” гэж зохион байгуулагчдын албан ёсны тайлбарт нь  онцолсон байна.

Чуулга уулзалтын хүрээнд болох салбар хурлууд

Энэ удаагийн Шяншаний чуулга уулзалт “Тогтвортой байдлын асуудлаар зөвшилцлийг бий болгож, аюулгүй байдлын салбарын засаглалыг хамтдаа хөхүүлэн дэмжье” уриан дор болж байна.

Чуулга уулзалт уламжлал ёсоор хэлэлцүүлгийн салбар хуралдаануудаар эхэлж байгаа бөгөөд олон туйлт дэлхийн эрх тэгш, эмх цэгцтэй хөгжлийг дэмжих, дэлхийн засаглалд илүү шударга, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, орон нутгийн мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Хятад, АНУ-ын хооронд стратегийн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй харилцааг бий болгох, хиймэл оюуны технологийн аюулгүй байдлыг хангах механизмыг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Чуулга уулзалтын үндсэн хэсгийн нээлт хоёр дахь өдөр болно. Үүний дараа оролцогчид тэргүүлэх гүрнүүдийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын дэг журам, стратегийн тогтвортой байдлыг хадгалах, сорилтыг сөрөн зогсох Азийн загварыг бий болгох, зэвсэглэл болон цэргийн шинэ технологид тавих хяналт, орон нутгийн болон бүс нутгийн мөргөлдөөнийг зохицуулах, далайн тээврийг хамгаалах, сансар огторгуйн орон зайн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Үүнээс гадна, Шяншаний чуулга уулзалтын хүрээнд аюулгүй байдлын салбар дахь дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар дөрвөн нэгдсэн хуралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. 

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академийн судлаач Тун Жэнь өмнө нь мэдээлэхдээ, чуулга уулзалтын үеэр хаалттай хуралдаан зохион байгуулж, БНХАУ, АНУ-ын зэвсэгт хүчний төлөөлөгчид дэлхий дахины аюулгүй байдлыг хангах зорилгоор “хоёр орны хооронд стратегийн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй харилцааг бий болгох асуудлыг” хэлэлцэнэ гэжээ.

Түүнчлэн дэлхийн аюулгүй байдлын засаглалын асуудалд Хятадын гүйцэтгэх үүрэг, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд учирч буй сорилт, түүнийг хангах арга хэмжээ, Украины хямрал, Ойрх Дорнодод энх тайвныг сэргээх хэтийн төлөв, цаашид гарч болзошгүй дайнд хиймэл оюуны технологийг ашиглахтай холбоотой болон геополитикийн хүрээнд стратегийн коридоруудын асуудал, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, армийн өөрчлөлт зэрэг сэдвийг хэлэлцэх хуралдаан болно.

Хятадын Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэгийн тэргүүн, хурандаа Ли Фэйгийн хэлснээр, олон орны батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний төлөөлөгчид, олон улсын болон бүс нутгийн байгууллагын удирдлага, өндөр мэргэшсэн шинжээч, эрдэмтэд чуулга уулзалтад оролцож байгаа нь Шяншаний чуулга уулзалтад “тэнцвэртэй, өргөн хүрээний төлөөлөгчдийг оруулцах” боломж олгож байна. Шяншаний чуулга уулзалттай зэрэгцэн энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх Хятад-Африкийн дөрөв дэх чуулга уулзалт мөн болно.

Шяншаний чуулга уулзалтыг 2006 оноос хойш БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академи зохион байгуулж иржээ. Бээжинд жил бүр зохион байгуулдаг тус чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаанд чиглэдэг. Арми хоорондын яриа хэлэлцээг хөхүүлэн дэмжихэд чухал ач холбогдолтой уг платформын үндсэн зарчим нь эрх тэгш байдал, нээлттэй байдал, хүлээцтэй байдал, харилцан туршлага солилцох явдал юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа 20 мин “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2026” намрын баярыг зохион байгуулна 35 мин “Клипперс”, “Торонто” багууд Кавай Леонардыг солилцохоор эцэслэн тохиролцжээ 55 мин Шяншаний чуулга уулзалт эхэллээ 1 цаг 14 мин АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн сургаар МАН яагаад бужигнаад унав 2 цаг 10 мин Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 17 цаг 45 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 17 цаг 50 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 17 цаг 57 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 18 цаг 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 18 цаг 5 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 18 цаг 33 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 19 цаг 9 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 20 цаг 16 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 20 цаг 19 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 20 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө 20 цаг 51 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Өчигдөр 09 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа Өчигдөр 09 цаг 26 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ Өчигдөр 09 цаг 23 мин Хэлгүй бол төргүй Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ
Top