x

Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай энэ оны төсвийн тодотголын талаар ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл хоёр хоорондоо яалт ч үгүй уялдаатай байгаад байна. Ер нь бид энэхүү төсвийн тодотголыг энэ хүрээнд нь хүлээн зөвшөөрөөд батлах юм бол ирэх оны төсвийг тэр өндөр тэлэлттэйгээр батлахаас өөр аргагүй байдалд орно. Зарим гишүүн тодотголыг дэмжээд, төсөв дээр танаж болно гэж бодоод байх шиг байна. Гэхдээ миний хувьд төсөв дээр барьж байгаа бодлого алдаатай байгаа учраас тодотголыг ч сайн харах ёстой гэж үзэж байгаа. Учир нь юуны өмнө цалин нэмж байгаа нь талархууштай боловч эдийн засгийн макро түвшиндээ ямар том нөлөө үзүүлэх вэ гэдгээ дутуу тооцоолж оруулж ирлээ. Цалин нэмэх тухай ярьж байхад нь буюу энэ оны төсвийг батлах үед л би хэлж байсан.

Бидэнд мөнгө байхгүй байхад цалин нэмнэ гэж яагаад худлаа яриад байгаа юм. Энэ төсөв дээр огт орж ирээгүй гэдгийг хэлсэн. Гэвч цалин нэмнэ гээд л УИХ-ын тогтоол баталсан. Одоо яг л тэрний үр дагавар нь гарч ирж байна. Тухайн үед Г.Занданшатарын Засгийн газар Үйлдвэрчний эвлэлтэй гэрээ байгуулж, багш нарын цалинг энэ оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд 75 хувь нэмнэ гэчихсэн. Гэтэл одоо нэмж байгаа хэмжээг нь бүгд л харж байна. Угаасаа энэ амандаа хүрэх боломжгүй байсан. Тиймээс одоо бүгдээрээ хулхидуулчихсанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаараа манай эдийн засагт тийм боломж байхгүй. Боломжгүй байж багш, эмч нарыг хуурсан. Ингээд одоо 50 хувиар нэмье гэж байна. Үүнтэй зэрэгцээд төрийн үйлчилгээнийхний цалинг 35 хувиар нэмэхээр орж ирлээ.

Энэ чинь цалин хөлсний урт хугацааны бодлогогүй байгаагийнхаа горыг л өнөөдөр амсаж байна. Яагаад цалин нэмж байхад энд нь хүмүүс дургүйцэж, бухимдаад байна гэхээр нөгөө талд нь хувийн хэвшлийнхэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, жижиг дунд үйлдвэрийнхний орлого нэмэгдэхгүй. Хэрвээ хувийн хэвшил цалингаа нэмэх юм бол бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дагаад л өснө. Тэгэхээр нэмэгдсэн цалингийн үр шим хүмүүсийн халаасанд бодитой орж ирэхгүй. Үүнийг ямар нэгэн улстөржилтгүйгээр хармаар байгаа юм.

-Улстөржсөн амлалт, шийдвэрүүдийн л гор нь энэ үү?

-Тийм, худлаа амлалт, тухайн үеийн улс төрийн галыг намжаах байдлаар гаргасан шийдвэрүүдийн л үр дагавар. Дээрээс нь 2024 онд хийсэн Монголбанкны ахлах эдийн засагч н.Ананд гэж хүний судалгаа байна лээ. Үүгээрээ төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд инфляцид хэрхэн нөлөөлдгийг судалсан байсан. Ингэхдээ 2003-2023 он хүртэлх буюу 20 жилийн хугацаанд судалгаа хийхэд төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхэд инфляци дунджаар 4.4 хувь нэмэгддэг гэсэн тооцоо гарсан байсан. Тэгэхээр цалинг 20 хувь нэмэхэд 8.8 хувиар инфляци өснө гэсэн үг. Өнөөдөр инфляци 13 хувь байгаа. Одоогийн нэмэгдлээр бараг 20 гараад явчихаар байгаа юм. Нэмээд инфляцийн хувиас дор хаяж 10 хувиар илүү бидний халаасанд мэдрэгддэг шүү дээ. Хүмүүс инфляци 13 хувь байна гэхээр худлаа яриад бай, юмны үнэ түүнээс их өссөн л гэдэг. Тэгэхээр бодит мэдрэмж түүнээс өндөр байгаад байгаа юм. Тиймээс урт хугацаандаа эдийн засагтаа маш аюултай л шийдвэр гаргах гээд байгаа хэрэг.

-Гэтэл ямар ч байсан цалин нэмнэ. Дахиад ч нэмнэ гээд мэдэгдээд байна шүү дээ?

-Энэ үг чинь иргэдэд маш их таалагдана. Гэхдээ олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй шүү дээ. Бас ч гэж юмны учир ойлгодог, 3-5 жилээр нь асуудлыг хардаг хүмүүс байгаа. Магадгүй намайг ингээд ярихаар Х.Баасанжаргал энэ Засгийн газрыг эсэргүүцэж, унагах гэж байна гэж хэлэх байх. Засгийн газар унах дээрээ тулбал би унагахын эсрэг байгаа. Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм гэж бодож байна. Гэхдээ Засгийн газар ийм бодлоготой байж болохгүй. Засгийн газар унах, эдийн засгийн бодлого хоёрыг эсрэгцүүлж болохгүй байхгүй юу.

-Гэхдээ үнэхээр муу ажиллаад, буруу бодлого гаргаад байвал унагаах нь зөв биш юм уу?

-Би бол төсвийг нь буцаагаад сайжруулаад оруулж ирэхээс эхлээд өчнөөн бодлогын хувилбар бий гэж харж байгаа. Дээрээс нь Засгийн газрыг унагах эсэх улс төрийг сөрөг хүчин хийдэг. Тиймээс сөрөг хүчин бас ажлаа хиймээр байгаа юм. Ганц, хоёрхон эмэгтэй гишүүнээ урдаа барьчихаад л яг институцийн хэмжээнд Ардчилсан нам ажлаа хийхгүй л байна. Ноднин төсөв ярьж байх үед би “Ийм сөрөг хүчин байдаг юм уу” гэж хэлж байсан. Яг түүн шиг ийм төсөв орж ирчихээд байхад ийм сөрөг хүчин байж болохгүй биз дээ. Бүтэн 10 их наядаар төсөв тэлчихээд байхад ганц нэгэн мэдэгдэл хийчихээд л, бодлогын хувилбарууд ярихгүй байна.

-Ээлжит бус чуулганы үеэр төсвийн тодотголоо буцаагаад татуулчихаар дараа нь ирэх оны төсөвтэйгөө нийлээд бөөн ажил болох юм биш үү?

-Тэгээд яах вэ дээ, ард нь гарах л ёстой. Яах гэж ийм тодотгол оруулж ирсэн юм. Тодотголыг батлах л юм бол бид хүссэн хүсээгүй ирэх оны төсвийг энэ тэлэлттэй нь батлахаас өөр аргагүй болно. Үүнийгээ хамгийн гол нь ойлгомоор байгаа юм.

-Ирэх оны төсөв 11 орчим их наяд төгрөгөөр тэлчихээд байгаа нь Оюу толгойн ногдол ашиг, ТӨК-иудын мөнгө байгаа юу?

-Тийм, Төрийн өмчит компаниудын мөнгөөр төсвөө тэлээд цалин, тэтгэврээ нэмж байна. Тэгвэл тэр компаниуд ашиггүй ажиллавал яах билээ. Хойтон, тэрний дараа жил, хятадууд биднээс нүүрс авахаа боливол яах юм. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унавал яах вэ. Буцаагаад тэтгэвэр, цалингаа буулгах юм уу. Энэ чинь маш энгийн асуулт. Дээрээс нь ямар ч компани, аж ахуйн нэгж ногдол ашгаараа цалин тавьдаггүй биз дээ. Мөнгө нэмж хэвлээгүй учраас инфляцид бага нөлөө үзүүлнэ гэсэн хариултыг өгөөд байгаа юм.

Гэтэл төрийн өмчит компаниудад байгаа мөнгийг томоохон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрт зарцуулдаг нь тэнд чинь хувийн аж ахуйн нэгжүүд бизнес эрхэлж байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлэх гээд олон бодлого цаана нь явж байх ёстой. Энэ олон нөлөөгөө яаж харж байгаа юм гэдэг дүр зураг ерөөсөө харагдахгүй байгаа. Мөн нэг санаа зовж байгаа зүйл бол цалин, тэтгэврийг нэмлээ гэхэд бүтээмжийн бодлогыг зэрэг авч явах ёстой. Тэгж байж инфляци нэмэгдэх хурдыг сааруулдаг. Ийм бодлого харамсалтай нь байхгүй. Байхгүйгийн нэг тод илрэл нь төсвийн тодотгол дээр “...ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 13500 хүнээр нэмэгдэж, 79 мянгад хүрсэн” гэсэн өгүүлбэр байгаа юм. Ажилгүйдэл маш өндөр хувьтай байна. Хувийн хэвшлүүд хаалгаа барьж байгаатай холбоотой. Сошиалд хаалгаа барилаа л гэж байна. түүнээс биш ийм шинэ брэнд, бүтээгдэхүүн гарлаа гэдэг зүйл алга.

-Төсвийн тодотголыг буцаахын тулд яах ёстой юм. Хэн нэгэн гишүүн горимын санал гаргах юм уу?

-Энэ долоо хоногт байнгын хороод хэлэлцээд, чуулганаараа кнопоор л дэмжихгүй байх ёстой. Ингэвэл буцаана гэсэн үг.

-Таны хувьд намрын чуулганы хугацаанд ямар ажил дээр төвлөрч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Би УИХ-ын гишүүний ашиг сонирхолын зөрчлийн асуудлыг Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Зарим хэсэг нь хуульд тусгагдаад энэ намрын чуулганаар батлагдах ёстой. Гэвч маш чухал сэдэв мөртлөө хуулийн төсөл рүү оруулахдаа мөн чанар, сүнсийг нь жаахан алдагдуулчихсан байна лээ. Тиймээс болохгүй бол дахин өргөн барина гэж бодож байгаа. Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүдийн дансыг шууд хаадаг асуудал бий. Үе, үеийн Ерөнхий сайд нар байгууллагуудын дансыг нээж байна гэж улс төрийн тоглолт л хийдэг байснаас дорвитой өөрчлөлт оруулж байгаагүй.

-Хаврын чуулганаар тодорхой хувийг нь үлдээдэг болгосон биз дээ?

-Тэгсэн, 20 хувийг нь үлдээдэг болсон. Гэтэл энэ чинь чөлөөлөлт биш. Миний дансыг битүүмжлэх эрх дурын татварын байцаагчид байгаа. Гүйцэтгэх засаглал дуртай үедээ данс хаах эрхтэй. Ямар ч шүүхийн хяналтгүй гэсэн үг. Тиймээс хэрвээ данс битүүмжлэх бол заавал шүүхэд мэдэгдэнэ. Түүнийг нь шүүх хоёуланг нь байлгаж байгаад шийдвэр гаргадаг болох ёстой. Түүнээс биш татварын байцаагчаас очиж гуйдаг байх ёсгүй. Энэ чинь нөгөө талдаа авлигын бас нэг том суурь болчихсон. Ерөнхий сайдыг анх томилогдоход ч үүнийг хэлж байсан. Үүнийг системийнх нь хувьд засах хэрэгтэй. Гуравдугаарт, хүүхдийн эрхийн асуудал байна. Хүүхэд хамгааллын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулъя гэдэг хүсэлтээ өгчихсөн.

Үнэхээр бид хүүхдүүдээ хамгаалж чадаж байна уу. Тогтолцоо нь яг ажилладаг уу. Эцэг эх, багш нар, төрийн хариуцлага ямар байна гэдэг дээр ажиллана. Хэрвээ энэ ажлууд маань хийгдвэл нэлээд системийн шинжтэй ажлууд болно. Мөн хаврын чуулганаар батлагдсан, арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэр бүлийн процессын хууль байгаа. Хүүхэд, гэр бүлийн шүүхийн хууль байгаа юм. Энэ их чухал хууль. Өөрөөр хэлбэл, гэр бүл цуцлалтын маргаан, хүүхэд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх яаж ажиллах юм. Яаж хохирогчийг нэмж хохироохгүй байх вэ гээд олон чухал зүйлс бий. Тиймээс энэ хуулийнхаа хэрэгжилт дээр анхаарч ажиллана.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.35)
    HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more until I talked to a friend about it. She promised to speak to her husband, who happened to know a company specializing in recovering assets lost through fake investment companies. They gave me the contact for WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. After reaching out to them, they asked for all the necessary details about the investment and got to work. They kept giving me follow-up updates, and I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 09 сарын 14 | Хариулах
  • Michael (41.209.14.104)
    I am a happy person today having to have recovered a large amount of money worth 10,000, which I had lost in the hands of Bitcoin fraudulent, It has been an unfortunate year for me trying to recover my money back for the last 2months but luckily a friend of mine who also went through the same scamming issue referred me to this recovery agent called Boleyn Magic Hackers It took 3days for them to recovery the full amount at first I was hesitant and scared to believe them since I have also lost some money trying to recover my money back, But my friend assured me that they are very reliably and I decided to try it a try I have never been happy in my life until today, I would advise anyone out here trying to recover your money back you all should trust Boleyn Magic Hackers If you are a victim of bitcoin scam and believe in recovering all your lost funds, Their insights, and dedication showed me a path to success I never knew existed. This is the Email address you can use to reach out to them: Email:support@boleynonline.com. I am aware that sometimes Bitcoin cannot be recovered. However, I think it's critical to provide this choice to those who have misplaced their Bitcoin. We appreciate you offering this helpful service, Boleyn Magic Hackers (BMH). My life was spared by Boleyn Experts, which is why I am sharing this Bitcoin recovery success story in their honor. I am also appreciative of how popular Bitcoin recovery is becoming. This implies that more users will be able to use Boleyn Magic Hackers' online recovery through email:support@boleynonline.com to recover their lost Bitcoin because more people will be aware of the scam.
    2026 оны 09 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 4 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 31 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 3 цаг 38 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 3 цаг 47 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 4 цаг 49 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 0 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 5 цаг 46 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 27 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 6 цаг 36 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 16 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 22 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 9 цаг 41 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 9 цаг 58 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 16 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 34 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 10 цаг 41 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 10 цаг 57 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 3 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 7 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 12 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top