x

Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд барьсан спорт цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс ажиллан байнгын ашиглалтад хүлээн авлаа.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тус спорт цогцолборын барилгад захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна. Бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг “Билгүүн монгол констракшн” компани гүйцэтгэсэн бөгөөд спорт цогцолбор ашиглалтад орсноор тус дүүргийн иргэд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх таатай орчин бүрдлээ. 29.9 мянган ам метр талбайд хэрэгжсэн энэхүү цогцолбор нь олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын шаардлагад нийцсэн гурван давхар спортын барилга болон гадна талбайн иж бүрэн тохижилтоос бүрджээ. Гадна талбайд хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн болон дасгалын зам, хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүс, ногоон байгууламж, усан оргилуур, автомашины зогсоол, гэрэлтүүлэг зэрэг шийдлийг багтаасан байна.

Спорт цогцолборын нэгдүгээр давхарт ширээний теннис, фитнесс, боксын заал, хурлын танхим, хувцас солих болон бэлтгэлийн өрөө, хоолны заал, агуулах зэрэг шаардлагатай хэсгүүдийг шийджээ. Харин хоёрдугаар давхарт үндсэн сагсан бөмбөгийн заал, заалны хөлбөмбөг, волейбол зэрэг спортоор хичээллэх олон зориулалтын заал болон хананд авиралтын хэсгийг байгуулсан байна. Тэгвэл гуравдугаар давхарт үзэгчдийн суудал, камер болон шүүгчийн өрөө, ашиглалтад зориулсан дээврийн талбайг тохижуулсан аж.

Тус спорт цогцолбор ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 140 гаруй мянган иргэн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх боломж бүрдэх юм. Мөн биеийн тамир, хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүс, авто болон дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламжийг нэг дор шийдсэнээрээ онцлогтой. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа 10 цаг 37 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ 10 цаг 42 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо 10 цаг 48 мин Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ 10 цаг 53 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна 11 цаг 12 мин З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэнэ 11 цаг 18 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 17 цаг 11 мин Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа 17 цаг 15 мин Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна 18 цаг 10 мин Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ 18 цаг 15 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 18 цаг 19 мин Ван Гогийн зургийг дуудлага худалдаанаас татахыг шаарджээ 18 цаг 24 мин Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж нээгдлээ 18 цаг 28 мин 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боловсрол эзэмшсэн түүхэн нөхцөл байдал 18 цаг 45 мин “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг нээнэ 18 цаг 53 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа 18 цаг 55 мин НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ лхагва гаригт болно 19 цаг 3 мин АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг 19 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 2026-11-14 Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 2026-11-14
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло...
Top