x

Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно

Дэлхийн шатрын хамгийн нэр хүндтэй, өргөн цар хүрээтэй тэмцээнүүдийн нэг болох олимпиад энэ жил Узбекистаны Самарканд хотод энэ сарын 15-27-нд болно.

Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 188 орны үндэсний шигшээ баг оролцож, швейцарь системээр нийт 11 өргийн турш улс орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөх юм. 46 дахь удаагийн олимпиадад манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцохоор “Баянгол ресорт”-д бэлтгэлээ базааж байна. Монголын эрэгтэй багийг ФИДЕ мастер Б.Ану, эмэгтэйчүүдийг Ц.Батсайхан нар дасгалжуулж, ахална. Бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй

Нэгдүгээр ширээ: их мастер С.Билгүүн

Хоёрдугаар ширээ: олон улсын мастер М.Амилал

Гуравдугаар ширээ: олон улсын мастер Г.Амартүвшин

Дөрөвдүгээр ширээ: олон улсын мастер Х.Итгэлт

Нөөц тоглогч: олон улсын мастер Ү.Агьбилэг

Эмэгтэй

Нэгдүгээр ширээ: олон улсын мастер Б.Мөнгөнзул

Хоёрдугаар ширээ: их мастер Т.Мөнхзул

Гуравдугаар ширээ: кандитат мастер Х.Баясгалан

Дөрөвдүгээр ширээ: их мастер Б.Мөнгөнтуул

Нөөц тоглогч: олон улсын мастер Б.Баярмаа нар эх орноо төлөөлнө.

Энэ удаагийн цугларалтад Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын урилгаар дэлхийн шилдэг шатарчидтай олон жил хамтран ажиллаж, өндөр түвшний тэмцээнүүдэд тоглогч болон дасгалжуулагчаар ажилласан их мастер Игорь Лысый хүрэлцэн ирж, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Игорь Лысый 2007 онд их мастер цол хүртсэн бөгөөд 2015 онд олон улсын чансаагаа 2700 хүргэж, дэлхийн чансааны 45 дугаар байр хүртэл эрэмбэлэгдэж байсан дэлхийн хэмжээний тоглогч юм. Мөн тэрбээр 2014 онд ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний супер финалд түрүүлж, Moscow Open зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байжээ. Игорь Лысыйгийн өндөр зэрэглэлийн тамирчин төдийгүй гарааны онол, орчин үеийн шатрын бэлтгэл, өрсөлдөгчийн эсрэг өрсөлдөөний бэлтгэлд өндөр түвшинд ажилладаг мэргэжилтэн бөгөөд дэлхийн аваргын түвшний тоглогчдод секундант болон дасгалжуулагчийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай аж.

Олимпиад нь шатрын спортын хамгийн том багийн тэмцээн төдийгүй “оюуны спортын олимп” хэмээн нэрлэдэг билээ. Дэлхийн шилдэг шатарчид эх орныхоо далбаан дор нэг баг болон өрсөлдөж, улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд хамгаалдаг онцгой ач холбогдолтой тэмцээн юм.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top